Jump to content

Норвегийн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Норвегийн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (Норвеги: Norges teknisk-naturvitenskapelige universitet) нь Норвегийн улсын судалгааны их сургууль бөгөөд оюутны тоогоороо хамгийн том их сургууль юм. Их сургуулийн төв байр Тронхейм хотод байрладаг бөгөөд Йөвик (Gjøvik) болон Олесунн (Ålesund) хотуудад бүсийн кампустай.

NTNU нь 1996 онд Норвегийн Хаан-зөвлөлөөс (King-in-Council) албан ёсоор нээгдсэн бөгөөд энэ нь хуучин Тронхеймын Их Сургууль болон бусад их сургуулийн түвшний байгууллагууд нэгдсэнээс үүдэлтэй юм. Тус сургуулийн үүсэл 1760 он хүртэл улбаатай. Дараа нь зарим хуучин их сургуулийн коллежууд ч мөн тус их сургуульд нэгджээ.

Янз бүрийн их, дээд сургуулийн эрэмбэлэх судалгаанаас хамааран тус их сургууль ихэвчлэн 101-400 дугаар байранд жагсдаг. 2022 оны 11-р сарын байдлаар, тус их сургууль ойролцоогоор 9,000 ажилтан, 42,000 оюутантай байна.

NTNU нь Норвегийн хэмжээнд инженерчлэл, технологийн боловсрол, судалгааны гол үүргийг хариуцдаг. Энэ нь тус сургууль Норвегийн тэргүүлэх инженерийн их сургууль болох Норвегийн Технологийн Хүрээлэн (Norwegian Institute of Technology, NTH)-ийн залгамжлагч гэдгээс үүдэлтэй байж магадгүй юм. NTH нь 1910 онд Норвегийн парламентын шийдвэрээр үндэсний инженерийн их сургууль болгон байгуулагджээ.

Инженерчлэл, байгалийн шинжлэх ухаанаас гадна тус их сургууль нь анагаах ухаан, сэтгэл судлал, нийгмийн ухаан, урлаг, багшийн боловсрол, архитектур болон дүрслэх урлаг зэрэг өөр олон академик чиглэлээр дээд боловсрол олгодог.

Тус их сургуулийн эрдэмтэд дунд физиологи болон анагаах ухааны чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн гурван хүн байдаг. Үүнд: Эдвард Мозер (Edvard Moser), Май-Бритт Мозер (May-Britt Moser), Жон О’Кийф (John O’Keefe) нар багтана.