Нордикийн генетик нөөцийн төв
Нордикийн генетик нөөцийн төв нь ургамал, мал аж ахуй ,ой хамгаалал ,генийн нөөцийн хамгаалалт, тэдгээрийн тогтвортой ашиглалтыг хариуцдаг бөгөөд Нордикийн сайд нарын зөвлөлөөс санхүүждэг ба Швед улсын өмнөд хэсэгт орших Алнарп , Мальмёгийн ойролцоо байрладаг. NordGen-н үндсэн зорилт нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын генетик нөөцийн олон янз байдлыг хамгаалах ,тогтвортой ашиглалт ,нарийвчилсан баримт мэдээлэлтэй, олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу ажиллах юм.
2008 оны 1-р сар нь генетик нөөцийг хамгаалах чиглэлээр хойд европын улс орнуудын 25 жилийн хамтын ажиллагааны оргил үе байв. NordGen нь Нордикийн генийн сан , Нордикийн мал амьтны генийн сан ба Нордикийн ойн модны нөхөн үржихүйн материалын зөвлөл гэх байгууллагууд нэгдэж байгуулагдсан юм. Түүнчлэн NordGen нь Шведийн өмнөд хэсэг дэх Мальмёгийн ойролцоох Алнарпд орших Nordic Gene Bank, Nordic Gene Bank, Норвегийн Осло хотын хажууд Ås-дах NordGen Farm Animals болон NordGen Forest байгууллагуудын анхны залгамжлагч шинэ толгой байгууллага нь юм.
NordGen-ы үйл ажиллагааны өндөр зардал нь Нордикийн улс орнуудыг хамтарсан шийдэлд хүргэсэн гэж тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч улс орон тус бүр үндэсний хөтөлбөрөө зэрэг хадгалсаар байна.