Ноттингем Форест
| Бүтэн нэр | Ноттингем Форест хөлбөмбөгийн клуб (Nottingham Forest Football Club) | |||
|---|---|---|---|---|
| Хоч нэр | Форест Гарибалдис Улаанууд Зальжин моднууд | |||
| Байгуулагдсан | 1865; 160 жилийн өмнө[1] | |||
| Цэнгэлдэх хүрээлэн | Сити Граунд (Багтаамж: 30,455[2]) | |||
| Эзэн | Эвангелос Маринакис | |||
| Ерөнхийлөгч | Николас Рендалл | |||
| Менежер | Шон Дайч | |||
| Лиг | Английн Премьер лиг | |||
| 2024/25 | 7-р байр | |||
| Цахим хуудас | Клубийн цахим хуудас | |||
|
| ||||
Ноттингем Форест нь Английн Ноттингемшир тойргийн Баруун Брижфорд тосгонд байгуулагдсан мэргэжлийн хөлбөмбөгийн клуб юм.Тус клуб нь одоогоор Английн хөлбөмбөгийн дээд лиг болох Премьер лигт өрсөлдөж байна.
Ноттингем Форест клуб нь 1865 онд байгуулагдаж, 1898 оноос хойш өөрсдийн эзэмшлийн Сити Граунд цэнгэлдэхдээ спортын үйл ажиллагаа явуулж байна. Тус клуб нь буурал тивийн хөлбөмбөгийн клубуудын ноён оргил болох Европын цом/Аваргуудын лигт хоёр дараалж түрүүлсэн баялаг түүхтэй. Английн өөр ямар ч хөлбөмбөгийн клуб Европын цом/Аваргуудын лигт жил дараалан түрүүлж байгаагүй юм. Хөлбөмбөгийн спорт үүссэн гэгдэх Англиас ердөө зургаан клуб л Европын цом/Аваргуудын лигт түрүүлсэн билээ.
Амжилт, ялалтын бахдам замналаас нь онцлон дурдахад Европын супер цом болон Английн хөлбөмбөгийн дээд лиг, Английн супер цом буюу Коммюнити шильд-д тус бүр нэг удаа, Английн хөлбөмбөгийн холбооны цомд хоёр удаа, Лигийн цомд дөрвөн удаа түрүүлжээ.
Ноттингем Форест клуб нь хөлбөмбөгийн лигийн системд багтан өрсөлдсөнөөс хойш 5-аас бусад улиралд нь тэргүүн хоёр лигт нь өрсөлдсөн юм. Үүнээс Брайан Клаф болон Питер Тейлор нараар удирдуулсан 1970-аад оны сүүл, 1980-аад оны эхэн үеийг алтан үе гэж тодорхойлбол зохилтой. Чухам энэ л цаг үед буюу 1979, 1980 оны Европын цом (одоогийн Аваргуудын лиг)-д дараалан түрүүлсэн юм. Брайан Клафийн удирдсан 10 жилд Ноттингем Форест клуб тивийнхээ тэмцээнээс гадна лигийн цомыг 1989, 1990 оны лигийн цомд ч дараалан түрүүлж байлаа. Брайан Клаф тус клубийг орхисноос хойш амжилт барагтай гаргаж байсан ч 1994-1995 оны улиралд дээд лигтээ гуравдугаар байр эзэлж байлаа. Гэвч хөлбөмбөгийн тааруу менежмент, багийн буруу удирдлагын уршгаар 1996-1997, 1998-1999 оны улиралд доод лигт унасан юм. Ноттингем Форест клуб 20 орчим жил доод лигт өрсөлдөж байгаад 2022 онд дээд лигтээ эргэн ирсэн билээ.
Ноттингем Форестийн заналт өрсөлдөгч нь Дарби Каунти клуб юм. Зүүн Мидлендийн бүсэд багтах дээрх хоёр клубын өрсөлдөөнийг Английн спорт сонирхогчид “Зүүн Мидлендийн дерби” гэж нэрлэдэг ажээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Шинэ баг, шинэ эхлэл
[засварлах | кодоор засварлах]1865 он. Тухайн үеийн зүлэгний хоккейн хэсэг тамирчин Ж.К.Скримшоугийн санаачилгаар Ноттингем хотын Шекспирийн гудамж болон Хойд Шервүүдын гудамжны уулзвар дээр байрлах “Клинтон Армс” (одоогийн “The Playwright”) уушийн газар цугларав. Тэд шинэ тутам хөгжиж буй хөлбөмбөг гэх спортоор хичээллэн, улмаар багтай болох нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ. Түүгээр ч үл барам Италийн тэмцэгчдийн улаан өнгийг багийн бэлгэдэл болгохоор тохирч, тод улаан өнгийн хувцас хэрэглэлтэй болхоор тохирсон байна. Чухам энэ нь тус клубийн үндсэн өнгө болсон нь ийм түүхтэй. Англи хэлт улс орнуудад тод улаан энэхүү өнгийг “Гарибалди” гэж нэрэлдэг бөгөөд италийн хувьсгалч Жиузеппе Гарибальди тэмцэлдээ энэ өнгийн формоор жигдэрдэг байсантай холбоотой. Клубийн “Гарибалдис” гэх хоч нэр нь үүнээс үүсэлтэй юм.
Клубийн “Форест” хэмээх нэршлийн тухайд хоёр янзын тайлбар бий. Эхнийх нь клуб байгуулагдаж байх үед Ноттингемын зүлэгний хоккейн баг “Форест морин уралдааны талбай”-д тоглодог[3] байлаа. Чухам үүнтэй холбон тайлбарлах үндэс бий.
Хоёр дахь нь Ноттингемшир тойргийн үүсэлтэй холбогдох, зарим талаар Робин Хүүд гэх сайн эрийн түүхтэй холбогддог Шервүүдийн ойтой[4] ч холбон тайлбарладаг түүхчид байдаг. Түүхэн нөхцөл талаасаа эхнийх нь үндэстэй мэт боловч буй болсон нутаг орны түүх ч нөлөөлсөн байж болох тул хөгжөөн дэмжигчид нь аль, аль тайлбарт нь хүндэтгэлтэй ханддаг аж.
Ноттингем Форест клуб мэргэжлийн замналынхаа эхний тоглолтыг 1866 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Ноттс Каунти [5] клубтэй хийсэн гэж түүхэнд тэмдэглэгджээ. Харин 1870 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр лигийн тэмцээний хүрээнд эхний тоглолтоо хийсэн юм. Уг тоглолтод Жон Лимберри, Уиллиам Хенри Ревис нар гоол оруулсан нь тус клубийн мэргэжлийн замналын анхны гоол болж бүртгэгдсэн байна. Тухайн үед Уиллиам Хенри Ревис 49.3 метрээс өшиглөж өрсөлдөгчийнхөө хаалганд гоол шигтгэсэн гэж түүхэн сурвалжид дурджээ.[6]
Ноттингем Форест клубийн үүсэн байгуулагдсан эхний он жилүүдэд багийн спортын олон төрлөөр үйл ажиллагаа явуулж байжээ. Тухайлбал зүлэгний хоккей, бенди, бэйсбол-ыг ч дурдаж болно. Бенди гэдэг нь одоогийн бидний мэдэх шайбтай хоккейтэй их төстэй спорт юм. Түүхэн баримтыг харвал Ноттингемийн бэйсболын клуб 1899 онд Британийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байжээ. [7]
Ноттингем Форест клубийн сайн санааны үйлс Английн мэргэжлийн хөлбөмбөгийн бусад багуудыг үүсэн бий болох түүхэн нөхцөл бүрдүүлсэн байдаг. Ялангуяа Ливерпүүл, Арсенал, Брайтон ба Хоу Альбион зэрэг клубуудыг үүсэн бий болоход чамгүй нөлөө үзүүлжээ. Форестийн удирдлагууд 1886 онд Арсенал клубт хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийн иж бүрдэл хандивласан нь түүхэн нөлөө үзүүлж, багийн үндсэн өмсгөлөө улаан өнгийг сонгосон нь одооч өөрчлөгдөөгүй байна. Түүнчлэн Эвертон клубийн өмсгөл, Брайтон клубийн талбайг барихад ч тодорхой хэмжээний хандив өргөжээ.
Ноттингем Форест клуб Английн хөлбөмбөгийн холбооны цомд 1878-1879 оны улиралд анхлан оролцож байлаа. Анх оролцсон улирлын эхний тойрогт Ноттс Каунти клубтэй учраа таарч 3:1-ээр хожиж, хагас шигшээд хүрчээ. Гэвч тэд хагас шигшээд Олд Этонианстай таарч тоглон 2:1-ийн харьцаагаар хожигдсон юм. [5] Цомын тэмцээнд тодорхой амжилт үзүүлж, зарим клубуудэд тусламжийн гараа сунгаж байсан Ноттингем Форест клуб Хөлбөмбөгийн лигийн зохион байгуулагчдад лигийн системд багтах хүсэлтээ 1888 онд илэрхийлсэн ч татгалзсан хариу авав. [5] Дараа жил нь хөлбөмгийн лигт багтаагүй өөр бусад 12 клубтэй нийлж байгуулсан Хөлбөмбөгийн нөхөрлөлийн тэмцээнд багтан гурван улирал тоглосон байна. Гурван улирлын дараа энэ тэмцээн татан буугдаж, клубуудийг гаргасан амжилтаар нь нэгдүгээр лиг болон хоёрдугаар лигт хуваарилсан юм. [8] Улмаар 1891-1892 оны улиралд ялалт байгуулсан Ноттингем Форест клуб нэгдүгээр лигт дэвшин өрсөлдөхөөр болж, Лигийн тэмцээний замнал нь ийнхүү эхэлсэн түүхтэй. Энэ жилдээ тэд Холбооны цомын тэмцээний хагас шигшээд шалгарсан ч учраа багтаа хожигдож, дөрөв дэх удаагаа энэ шатнаас мултрав.

Ноттингем Форест клуб Холбооны цомын тэмцээний азгүйтлээ 1897-1898 оны улиралд зогсоох хувьтай байж. Тэд хагас шигшээд Саутхемптон клубийг хоёр тоглолтын нийлбэр дүн 3:1-ийн харьцаагаар хожиж, шигшээ тоглолтод шалгарлаа. Шигшээ тоглолтод тэднийг занал өрсөлдөгч Дарби Каунти хүлээж байв. Английн хөлбөмбөгийн холбооны 1897-1898 оны улирлын шигшээ тоглолт 1898 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Лондон хотод Кристал Паласт болж Кейпс, МакФерсон нарын гоолоор 3:1-ийн харьцаагаар ялалт байгуулж анхны цомоо өргөсөн түүхтэй. [9]
20-р зууны эхэнд
[засварлах | кодоор засварлах]Хуучин зууныг амжилт дүүрэн, тэр дундаа цом атган үдсэн Форестийг шинэ зуун тийм ч таатай угтан авсангүй. Тэд Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний хагас шигшээд 1900, 1902 онд шалгарсан ч шигшээд хүрч чадсангүй. Английн хөлбөмбөгийн нэгдүгээр лигийн 1900-01 оны улиралд тавдугаар байраар өндөрлүүлснээс хойш гавьтай амжилт үзүүлсэнгүй. Ийнхүү дээш, доош гулссан Ноттингем Форест клуб анх удаагаа 1905-06 оны улиралд доод лигт унав. Хэдийгээр клубийн амжилт тааруу байсан ч Гренвиль Моррисын хувь амжилт онцгой байлаа. Багт ирээд удаагүй байсан тэрээр эхнй таван улиралдаа 213 гоол оруулж багийн домогт тоглогч болж чадсан юм.
Доод лигт унасан Ноттингем Форрестчууд дараа улирал буюу 1906-07 оны улиралд Хоёрдугаар лигт түрүүлэн дээд лигтээ эргэн дэвших болзол хангав. Эргэн дэвшсэн ч хуучны азгүйтэл хэвээр л байлаа. Дээрээс нь дэлхий ертөнц нэн шинэ дайнд бэлдэж байсан нь нэрмээс болов. Дээд лигийн доод хэсэгт унахгүйн төлөө тэмцэж байсан Ноттингемийнхэн 1911 онд Хоёрдугаар лигт дахин унав. Дээш мацах, доош унахгүйн төлөө тэмцэж байсан энэ баг 1914 онд Дэлхийн нэгдүгээр дайн-тай зэрэгцээд санхүүгийн хямралд өртжээ. Дайны жилүүдэд хөлбөмбөгийн бүү хэл спортын ямар ч тэмцээн зохиох боломжгүй болсон нь нэг талаар багийн шинэ менежмент эхлэх боломжоор хангасан гэхэд хилс болохгүй. [5]
Дайны дараа Английн хөлбөмбөгийн лигийн зохион байгуулагчид дүрэм болон форматын эрс шинэчлэл хийж буйгаа зарлав. Ингэснээр 1919-20 оны шинэ улиралд оролцох клубийн тоог 22 болгож, хоёроор нэммлээ. Улмаар Ноттингем Форестчууд лиг зохион байгуулагчдад орох төсөл, багийн бүрэлдэхүүнээ танилцуулсан ч ердөө гурван санал авч Хоёрдугаар лигт үлдэхээр болов. Улмаар нэгэн цагт дэмжин тэтгэж явсан Арсенал, нийслэлийн өөр нэгэн клуб Челси гэсэн хоёр клуб Дээд лигт өрсөлдөхөөр болсон билээ. [10]
Бүтэн зургаан улирлын турш дээш дэвшихийн төлөө тэмүүлсэн Ноттингем Форест клуб 1921-22 оны улиралд доод лигтээ дахин түрүүлж, дээд лигт дэвшихээр болов. Хоёр улирал унах бүсийн яг дээр дөнгөн, данган бичигдсэн энэ клуб 1924-25 оны улиралд Хоёрдугаар лигт буцаж унажээ. Клуб энэ цагаас хойш дээд лиг рүү тэмцэх нь бүү хэл хоёрдугаар лигтээ үлдэх үү, үгүй юу дээрээ тулав. Ингэсээр тэд 1949-1950 оны улиралд Хоёрдугаар лигт 35 оноогоор сүүлээсээ хоёрт бичигдэж Өмнөдийн гуравдугаар лиг рүү уналаа.
Амжилтаас уналтад (1950-1974)
[засварлах | кодоор засварлах]Гуравдугаар лиг хүртэл унасан Ноттингем Форест тэнд удсангүй. Хоёр жилийн дараа Өмнөдийн гуравдугаар лигт түрүүлж, Хоёрдугаар лигт дэвшив. Түрүүлэхдээ 1950-51 оны улиралд 110 гоол оруулж нэгэн дээд амжилт тогтоосон юм. Ийнхүү хоёрдугаар лигт долоон улирал үдсэний эцэст 1957 онд дээд лигтээ эргэн иржээ. [5]
Удирдахуйн арга барил, багийн систем зэрэг нь тогтоод байсан Ноттингем Форест клуб дээд лигтээ ч, цомын тэмцээнүүдэд ч боломжийн амжилт үзүүлээд байв. Яг энэ цаг үед тоглогчид болон хөгжөөн дэмжигчдийн итгэл бадраад иржээ. Итгэл, найдвар талаар болсонгүй. Ноттингем Форест клуб Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнд түрүүлснээс хойш яг 60 жилийн дараа 1959 оны шигшээ тэмцээнд дахин түрүүлэв. Тэд 1958-59 оны Английн хөлбөмбөгийн холбооны цомын хагас шигшээд Жонни Куиглигийн хагас хамгаалалтын гайхалтай тоглолтын ачаар Астон Виллаг буулган авч, шигшээ тоглолтод шалгарлаа. Английн нийслэл Лондон хотын алдарт Уембли цэнгэлдэх хүрээлэнд 1959 оны тавдугаар сарын 2-ны өдөр шигшээ тоглолт эхлэв. Тоглолтын 10 дахь минутад Стьюарт Имлечийн хөндлөн дамжуулалтаар Рой Дуайт гоол оруулж тооны харьцааг нээлээ. Эхний гоолоос ердөө дөрөв хүрэхгүй минутын дараа 14 дэх минутад Томми Уилсон гоол оруулж тэргүүллээ улам баталгаажуулсан юм. Гэвч үүнээс хойш шигшээ тоглолт хар дарсан зүүд болж хувирав. Ялангуяа Ноттингем Форестийнхонд. Уемблигийн зүлэгний чанар тааруу байсантай холбоотойгоор тоглолт олон удаа саатаж, тоглогчид ч ихээр гэмтэж эхлэв. Өрсөлдөгч багийн тоглогч Брендан МакНалли хөлөөрөө жийж орсноос шалтгаалан эхний гоолын эзэн Рой Дуайт 33 дахь минутад хөлөө хугаллаа. Чухам үүнээс шалтгаалан Лютон Тауны тоглолт сэргэж эхлэв. Ялангуяа тоглолтын хоёрдугаар үед тэргүүлэх хэд, хэдэн боломжийг үүсгэж, тэр нь ч гоол болж чаджээ. Ийнхүү хоёрдугаар үед Лютон Таун клубээс Дэйв Пейси гоолдсоноор нэг гоолоор ойртож ирэв.[5] Форестийн хэд, хэдэн тоглогч тэр дундаа Билл Уейр гэмтсэнээр есөн тоглогчтой шигшээг өндөрлүүлэхээр болов.Гэвч хөлбөмбөгийн бурхан тэнгэр тэднийг ивээж Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнд 60 жилийн дараа түрүүлсэн билээ. Тухайн цаг үед Английн хэвлэлүүд Уембли цэнгэлдэхийн зүлгийн чанарыг ихэд шүүмжилсээр байсан юм.[11]
Энэ цаг үед Ноттингем хотын хамгийн том клуб нь Ноттингем Форест болоод байлаа. Жигүүрийн хамгаалагч Жон Кери, авьяаслаг довтлогч болох Жое Бейкр, Йан Стори-Моор нараар эгнээгээ зузаатгасан тус клуб аваргын төлөө өрсөлдөхүйц клубийн тоонд багтах болов. Үүнийг илтгэх мэт Ноттингем Форест клуб 1966-67 оны Дээд лигийн улиралд 56 оноогоор аман хүзүүдсэн юм. Тэд энэ улиралд аварга болох ерөөлтэй Манчестер Юнайтед клубийг 1966 оны аравдугаар сарын 1-ний өдөр өөрийн талбайдаа 4-1 харьцаагаар буулган авч түрүүлэх найдвараа сэргээв. [12] Улмаар улирал дуусахаас өмнө 1967 дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Астон Виллаг 3:0-ээр буулган авснаар лигийг тэргүүлэгч Манчестер Юнайтедаас ердөө нэг онооны алдагдалтайгаар хоёрдугаарт бичигдэж эхлэв. [13] Гэвч олон тоглогчийн бэртэл гэмтлийн уршгаар лигтээ аман хүзүүдэж, Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний хагас шигшээд Тоттенхэм Хотспур клубэд хожигдсон юм. [5]
1966/67 оны улиралд үзүүлсэн амжилтын нөлөөгөөр хөгжөөн дэмжигчдийн тоо эрс нэмэгдэж, 40 мянгад хүрээд байлаа. Гэсэн ч багийн удирдлагын бодлогогүй байдал, менежментийн алдаа дутагдал, дотоод зохион байгуулалтгүй байсан нь амжилтад сөргөөр нөлөөлөв. Жил дараалан амжилт нь саарсаар 1972 онд тус клуб доод лигт унажээ. Гавьтай амжилт үзүүлээгүй менежер Метт Гиллис 1972 оны аравдугаар сард халагдаж, түүний оронд Дейв Маккейг, араас нь Аллан Брауныг томилсон ч олигтой амжилт үзүүлэхгүй байсаар халагджээ.[5]
Брайан Клаф ирсэн нь
[засварлах | кодоор засварлах]
Менежментгүй, тоглолтын арга барил гэхээр юмгүй Ноттингем Форест Хоёрдугаар лигт тогтож үлдэхийн төлөө чармайсаар л байв. Форестод ирсэн дасгалжуулагчид ч удаан тэсдэггүй байлаа. Яг энэ цаг үед амжилт гаргаж, нэрээ таниулсан Брайан Клаф ирсэн юм. Ноттингем Форестийн удирдлагууд 1975 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр түүнийг ерөнхий дасгалжуулагчаар томилж буйгаа зарлав.[14]
Клаф энд ирсэн нь клубийн түүхийг алтан үсгээр бичих эргэлтийн цэг байсан юм. Тэрбээр менежерийн хувиар заналт өрсөлдөгч Дарби Каунтиг доод лигээс татаж ирээд, дээд лигт түрүүлчихсэн[15], европын тавцанд өрсөлдөөд үзчихсэн нэгэн байлаа. Клаф 1971-72 оны улиралд Дарби Каунти клубтэй дээд лигт түрүүлж, тус клубийн анхны цомыг авчирсан нь энэ байсан юм. Тэрээр тухайн үеийн томоохон багуудын зүрхэнд шар ус хуруулж, Үндэсний шигшээ багийн ч анхаараалд өртөөд байлаа. Форестийг удирдахаас өмнө Лийдс Юнайтед клубт ирсэн нь Английн хөлбөмбөгийн ертөнцөд "түймэр" дэгдээв. Гэвч Лийдсийн удирдлагууд, багийн бүрэлдэхүүнтэй үл ойлголцсоны улмаас ердөө 44 хоногийн дараа Лийдсийг орхисон юм. Яг энэ үйл явдал Ноттингем Форест клубт завшаан болсон билээ.
Клаф ирмэгцээ Дарби Каунтид гар нийлж хамтдаа зүтгэж байсан Жимми Гордонг туслах дасгалжуулагчаар авчрав.[16] Ноттингем Форест клуб Клафийн удирдлаганд эхний тоглолтоо Английн хөлбөмбөгийн холбооны цомын гуравдугаар тойргийн дахин тоглолтод Тоттенхэм Хотспур клубийн эсрэг хийв. Уг тоглолтод Шотландын төвийн довтлогч Нийл Мартины цорын ганц гоолоор ялалт байгуулсан билээ.[17]
Клаф зөвхөн дасгалжуулалтын багаа шинэчлээд зогсохгүй бүрэлдэхүүнд ч онцгойлон анхаарч байлаа. Клубийн хуучин цэрэг Йан Бойерт дундын бүсийг хариуцуулж, тоглох эрх мэдэл олгох болов. Өмнө нь Манчестер Ситигийн хамтаар Европын цомтой багуудын цомд түрүүлсэн түүний туршлагыг өмнөхөөс илүү ашиглах нь нүдээ олсон шийдвэр байлаа. Хоёрдугаар сард нь Дарби Каунтид тоглож байсан Шотландын шигшээн хагас хамгаалагч Жон МакГоверн, довтлогч Жон Охейр нарыг эгнээндээ нэгтгэв. Дээрх хоёр тоглогч Клафийн хамтаар 1971-72 оны улиралд Дээд лигт түрүүлж байсан юм. Гуравдугаар сард нь хамгаалагч Колин Барреттыг зээлээр авав. Шинэ тоглогчдыг эгнээндээ нэгтгэхээс гадна өмнөх менежерүүдийн үл ойшоодог байсан тоглогчдод итгэл үзүүлэх болов. Үүний нэг илрэл нь зүүн жигүүрийн довтлогч Жон Робертсон, хагас хамгаалагч Мартин Онийлд гараанд гарах боломж олгожээ. [5] Мөн залуу тоглогчдыг ч зоригтойгоор гараанд дуудаж эхлэв. Тухайлбал Английн лигийн өсөх ирээдүйтэй баруун жигүүрийн хамгаалагч Вив Андерсоныг гарааны бүрэлдэхүүнд анх удаа дуудлаа. [18] Ийнхүү гарааны бүрэлдэхүүнийг зоригтой өөрчилж, сэлгээний багт залуу тоглогчдыг дуудсан нь клубийн тоглолтын арга барилыг өөрчлөх үндэс болсон юм. Клаф ирсэн эхний жилд Ноттингем Форест Хоёрдугаар лигийн 16-р байр эзэлсэн билээ. Улирлын завсарлагааны үеэр 1975 оны долоодугаар сард Ньюкаслын арын хамгаалагч Френк Кларкыг эгнээндээ үнэгүй нэгтгэв. [19] Ийнхүү дотоод уур амьсгал сайжирч, бүрэлдэхүүн эрс шинэчлэгдсэн Ноттингем Форест алгуур сайжирсаар байлаа. Брайан Клаф анх удаа бүтэн улирлыг бүрэн удирдсан 1975-76 онд Хоёрдугаар лигт наймдугаар байр эзлэв.[14] Энэ улиралд хамгаалалтын түлхүүр тоглогчид болох Боб Чепмэн, Лиам Окейн нар гэмтсэн учраас Жон МакГоверн клубийн шинэ ахлагч болжээ.[20]
Клаф-Тейлорын гайхамшиг (1976-1982)
[засварлах | кодоор засварлах]Брайан Клаф 1975 оны долоодугаар сарын 16-нд Питер Тейлорыг туслах менежерээр дуудав. Чухамдаа тэд хамтдаа Дарби Каунтиг Дээд лигт түрүүлэх аварга клубийг цогцлоосон юм.[14] Тейлор бол тоглогчдыг танихдаа гярхай, нөөц, боломжийг нь мэддэг, хаана тоглуулахаа ч мэддэг төрөлхийн авьяастай нэгэн. Тиймдээ ч Ноттингем Форест дахь эхний бэлтгэлийн дараа “Клубийн зарим тоглогч үнэхээр Гуравдугаар лигийн тоглогчдын ур чадвартай юм чинь наймдугаар байр эзлэх нь аргагүй шүү дээ” гэж Клафт учирласан гэдэг.[21] Тейлор ирмэгцээ Жон Робертсоныг тарган учраас ур чадвараа гаргахгүй байна гэж шүүмжлэн хоолны дэглэм баримтлуулж, эрүүл хоолны жор бэлтгэн, бэлтгэлд нь ч онцгойлон анхаарав. Түүний зөвлөгөө Робертсонд нөлөөгөө үзүүлж ирээдүйд Европын тавцанд аваргалах боломж бүрдүүлсэн юм.[22] Тейлор мөн сэлгээний сэлгээ байсан Тони Вүүдкокыг гараанд дуудсан нь Английн шигшээд дуудагдах үндэс болов.[23] Ноттингем Форест клуб 1975 оны есдүгээр сард Бирмингемийн залуу авьяастан Питер Уитийг 43 мянган фунтээр эгнээндээ нэгтгэжээ. Клаф болон Тейлорын удирдлаганд амжилт нь улам ахисан тэрээр хоёр жилийн дараа Ньюкасл Юнайтед клубт 250 мянган фунтээр зарагдсан билээ. Түүнчлэн сонирхогчийн лигт тоглодог байсан Герри Биртлесийг ч гарааны бүрэлдэхүүнд дуудав. Ур чадвар нь өссөн Биртлес мөн л Английн шигшээд дуудагдсан түүхтэй.[24] Брайан Клаф 1976 оны аравдугаар сард Питер Тейлорын зөвлөмжөөр хашир туршлагатай хамгаалагч Ларри Ллойдтой 60 мянган фунтын гэрээ байгуулав.
Клаф, Тейлорын өнгөн дээр байрлал бүрд чухал тоглогчдыг нэгтгэсэн Ноттингем Форест клуб “хатуу самар” болсоор байлаа. Тэд 1976 оны арванхоёрдугаар сард Англи-Шотландын цомын шигшээ тоглолтод Орьент багийг хоёр тоглолтын нийлбэр дүн 5:1 харьцаагаар буулган авч анхны цомоо өргөв.[14] Энэ цом Клафийн удирдлаган дор анхных бөгөөд клубийн хувьд 1959 оноос хойш өргөж буй анхны цом гэдгээрээ онцлог байсан юм. Брайан Клаф энэ тухай “Тэд биднийг цомгүй гэж гоочилдог. Одоо бүх зүйл өөрчлөгдсөн. Бид цомтой болчихлоо” гэж хэлсэн нь бий.[25] Шинэ улирлын дундуур цом өргөж итгэлээ сэргээсэн Форестийнхон 1977 оныг хараад үзэх юмтай, хариад ярих юмтай дуусгав. Ноттингем Форест клуб 1977 оны тавдугаар сарын 7-ны өдөр Сити граунд цэнгэлдэхдээ Миллуолл клубийг хүлээн авч Жон Моорын авто гоолоор 1:0-ээр ялалт байгууллаа.[26] Нөгөө талд улирал дуусах хүртэл гуравдугаарт бичигдэж байсан Болтон Уондерерс оноо алдахад л Форестчууд Дээд лигт дэвшихээр байв.[27] Улирлын сүүлчийн тоглолтод Болтончууд Уолверхемптонтой учраа таарч Уилли Каррын торгуулийн цохилтоор 1:0 харьцаагаар ялагдав.[20][28] Ийнхүү Ноттингем Форест клуб өрсөлдөгчөөсөө гурван онооны зөрүүтэй болж таван улирлын дараа дээд лигт дэвшлээ. Дэвших, дэвшихдээ хамгийн цөөн оноогоор дэвшсэн баг болж түүхэнд үлджээ. Тэд 1976-77 оны улиралд хоёрдугаар лигт 52 оноогоор 3-р байр эзэлсэн юм.[5][14]
Дээд лигт дэвших нь тодорхой болсон Ноттингем Форест клуб шинэ тоглогчдоор хүчээ зузаатгасаар байлаа. Яг тэр зундаа Питер Тейлор туслах менежерийн хувиар Лийдсийн олон талт тоглогч Кенни Бөрнсийг нууцаар дагаж эхлэв. Биеэ тоож, зугаа цэнгэл нь олширсон Кенни Бөрнсийг зах зээлийн доод үнэлгээгээр багтаа нэгтгэж болохыг Тейлор олж мэджээ. Ингээд Клафтай зөвлөн 150 мянган фунтээр өөрсдийн болгов. Клаф, Тейлор нар хэлэлцээд түүнийг төвийн довтлогчийн байрнаас хамгаалагчийн байрлалд шилжүүлсэн нь нөлөө үзүүлж, улирлын төгсгөлд Хөлбөмбөгийн сэтгүүлчдйин холбооны Улирлын шилдэг тоглогч болгосон билээ.[29][30]
Дээд лигт дэвшсэн Форестийнхон 1977/78 оны улирлыг гайхалтай эхлүүлэв. Улирлын эхний тоглолтод Эвертон клубтэй учраа таарч 3:1-ээр хожлоо. Нээлтийн гурван тоглолт, цомын тэмцээнд хаалгандаа гоол алдсангүй. Ингэсээр тэд есдүгээр сард л хаалгандаа таван гоол дараалж алдав. Тэд есдүгээр сарын эхээр Арсеналд 3:0-ээр хожигдож, Волверхемптонныг 3:2-оор арай гэж хожсон юм.[31] Итгэж болох хаалгачгүй байсан Форестийнхон Стөүк Ситигийн авьяаслаг хаалгач Питер Шилтонтой тухайн үеийн хаалгачийн дээд үнэ болох 325 мянган фунтээр багтаа нэгтгэв. Туслах менежер Тейлор түүний талаар “Ялалт байгуулъя л гэвэл Шилтон бидэнд хэрэгтэй” гэж байв.[32] Шилтоныг ирэхээс өмнө академийн залуу тоглогч, ердөө 20-иодхон настай Жон Миддлтон үндсэн багийн хаалгачаар тоглож байлаа. Түүнийг Дарби Каунти руу 25 мянган фунтээр явуулж, оронд нь Дарбигийн хагас хамгаалагч Арчи Геммилийг эгнээндээ нэгтгэв.[33] Геммил бол Клафийн удирдлага дор 1972 онд лигт түрүүлээд үзсэн хашир туршлагатай нэгэн байлаа.
Форестууд Дээд лигийн эхний 16 тойрогт буюу 1977 оны арваннэгдүгээр сарын 19 хүртэл ердөө гурван удаа л хожигдов. Тэд цаашид огт ялагдал хүлээлгүй дээд лигийн клубуудыг буулган авсаар улирлын эцэст Ливерпүүл клубээс долоон онооны илүүтэй аварга боллоо. Ийнхүү доод лигээс дэвшсэн баг тухайн жилдээ аварга авсан тохиолдол үүнээс хойш дахин гаралгүй өнөөг хүрсэн билээ.[34][35] Брайан Клафын хувьд Дээд лигт хоёр клубийг анх удаа түрүүлгэсэн анхны, хоёр өөр багаар түрүүлсэн дөрвөн менежерийн нэг болж түүхэнд үлдсэн юм. Ноттингем Форест клуб энэ улирлын 42 тоглолтод ердөө 24 удаа л хаалгандаа гоол алджээ.[32]
Ноттингем Форест клуб Лигийн цомд гайхалтай тоглолт үзүүлсээр шигшээ тоглолтод шалгарав. Шигшээ тоглолтод Ливерпүүл клубтэй учраа таарч эхний тоглолт тэнцээгээр өндөрлөлөө. Хариу тоглолтод Ливерпүүл клубийн төвийн хамгаалагч Фил Томпсон 11 метрийн бүсэд Жон Охейрийг жийж унагасанд шүүгч торгуулийн цохилт заав. Ийнхүү Форестийн зүүн жигүүрийн довтлогч Жон Робертсон 54 дэх минутад торгуулийн цохилтыг чулуу болгож, ялалт байгуулжээ. Энэ нь тус клубийн түүхэнд Лигийн цомд түрүүлж буй анхны тохиолдол болсон юм.[25][36]
Форестууд 1978-79 оны улирлыг итгэл төгс эхлүүллээ. Тэд тухайн үеийн Английн супер цом гэгдэх Английн хөлбөмбөгийн холбооны Чарити Шильд (одоогийн Коммюнити Шильд) тэмцээнд Ипсвич Тауныг 5:0-ээр бут ниргэв. Энэ нь тус тоглолтын дээд амжилт болж түүхэнд үлджээ.[14] Өмнөх улирлын аварга Ноттингем Форестууд Европын цом (одоогийн Аваргуудын лиг)-ын эхний шатанд нутаг нэгт Ливерпүүл клубтэй учраа таарав. Эхний тоглолтыг 1978 оны есдүгээр сарын 13-ны өдөр талбайдаа хүлээн авч 2:0 онооны харьцаагаар ялалт байгууллаа. Тус тоглолтын 26 дахь минутад Биртлес, 87 дахь минутад Барретт нар гоол оруулжээ. Хариу тоглолт 14 хоногийн дараа Ливерпүүлд болоход хоёр баг хуурай тэнцэж Форестууд цааш шалгарсан юм.[37] Европын тавцанд өөрийгөө харуулж байсан 26 настай Барретт арав хоногийн дараа Лигийн ээлжит тойрогт Миддлесборотой учраа таарахад хөлөндөө хүнд гэмтэв. Хоёр жил шахам эмчлүүлсний эцэст илааршихгүй байсаар мэргэжлийн замналаа өндөрлүүлжээ.
Энэ гэмтлийн дараа Дээд лигийн бодит өрсөлдөгч Ливерпүүл клуб 1978 оны 12-р сарын 9-ний өдөр Форестуудыг буулган авав. Ингэснээр Ноттингем Форест клубийн 42 тоглолт дараалан ялагдал хүлээгээгүй бахдам цуврал эцэслэжээ.[14] [38] Тухайн үедээ тэдний энэ амжилт эвдэх нь бүү хэл, давтахад бэрх ялгуусан амжилт гэж Английн хөлбөмбөг сонирхогчид болон мэргэжилтнүүд дүгнэж байсан юм. Гэвч хожим хойно 2004 оны наймдугаар сард Брайан Клафийг насан эцэслэснээс яг сарын дараа хожигдолгүй цувралыг 49 болгож, дээд амжилт тогтоосон билээ. [39] Ноттингем Форест клуб 1979 оын хоёрдугаар сард тухайн үеийн Английн бүү хэл дэлхийн хөлбөмбөгийн дээд амжилт болох 1 сая фунтийн үнээр Англи довтлогч Тревор Френцистэй гэрээ байгуулав.[40] Шинэ наймааны дараа Европын цомын хагас шигшээд Германы Кёльн клубтэй учраа таарав. Эхний тоглолтыг талбайдаа хүлээн авсан Форестууд 20 минутын дараах байдлаар 2:0-ээр хожигдож эхлүүлэв. Европын тавцанд анх удаа өрсөлдөж байсан тэдний найдвар тасарлаа гэж бодож байтал эхний үеийн 28 дахь минутад Биртлес гоолдож эхний үеийг 2:1-ээр дуусгалаа. Хоёрдугаар үе эхлэхэд Форестийн тоглолт сэргэсэн нь илт мэдрэгдэж 53 дахь минутад Боуер, 63 дахь минутад Робертсон нар гоолдон 3:2-оор тэргүүлж эхлэв. Кино шиг үргэлжилсэн энэхүү тоглолтыг зочин клубээс Окудера 85 дахь дахь минутад гоолдож 3:3-аар өндөрлөлөө. Хэрэв хариу тоглолтод гоол оруулж чадахгүй бол зочлон тоглолт гоол оруулснаар Кёльн цааш шалгарах байв. Хоёр долоо хоногийн дараа 1979 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Кёльн хотод болсон тоглотлд зочин баг Форестууд 65 дахь минутад Боуерын гоолоор ялалт байгуулж Еропын тавцанд анх удаа өрсөлдөхдөө шигшээ тоглолтод шалгарав. Энэ тоглолтын дараа Герман мэргэжилтэн Гюнтер Нэтцер хэлэхдээ “МакГоверныг энэ тоглолтоос өмнө танихгүй байлаа. Харин талбай дээрх зүтгэл нь гайхалтай байсан юм шүү” гэсэн байдаг. Энэхүү тоглолтод Ноттингем Форестын дундын шугам, арын хамгаалалттай гайхалтай зохицож, тансаг тоглолт үзүүлснийг мэргэжилтнүүд шагшин магтдаг юм. Ийнхүү Европын цом (одоогийн Аваргуудын лиг)-ын шигшээ тоглолтод Шведийн Мальмо клубтэй учраа таарав. Германы Мюнхен хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнд 1979 оны тавдугаар сарын 30-ны өдөр болсон шигшээ тоглолтод их үнээр Форестод нэгдсэн Френцис нэгдүгээр үеийн төгсгөлд Робертсоны гайхалтай дамжуулалтаар мөргөж тэргүүлэл авчирсан юм. Хоёрдугаар үед Форестоос Герри Биртлес, Жон Робертсон нар гоолын боломж үүсгэсэн ч гоол оролгүй байсаар 1:0 харьцаагаар Форест ялалт байгуулж, “Дэлдэн чихт” цомыг анх удаагаа өргөсөн юм. Хэдийгээр энэ шигшээ Европын цомын гайхалтай, эргэн дурсагдах шигшээ биш байсан ч гэлээ нэгэн клубийн гайхалтай амжилтыг дэлхий дахинаа толилуулсан шигшээ тоглолт байлаа. Ур чадвартай мэргэжилтэн Брайан Клафийн тэргүүллээр Английн дунджаас доор зэрэглэлийн жижиг клуб “Дэлдэн чихт”-ийг атгасан нь хэний ч санаанд оромгүй явдал. Ердөө хоёрхон жилийн өмнө Английн хөлбөмбөгийн хоёрдугаар ангилалд тоглож байсан энэ клуб нутаг орныхоо төдийгүй, Английн хөлбөмбөгийн овоо хараа болж, европын дээд ангилалд түрүүлж чадсан юм. Ноттингем Форестын улиралын ялалтын баяр бахдал үүгээр дууссангүй. Тэд Лигийн цомын финалд Саутемптон клубтэй учраа таарч 3:2-оор ялалт байгуулан хоёр дараалж энэ цомыг өргөв. Финалын тоглолтод Биртлес дубль хийж, Вүүдкок нэг гоол оруулжээ. Английн хөлбөмбөгийн Дээд лигт аман хүзүүдэв. Тэд энэ улиралд хамгийн цөөхөн хожигдсон ч олон удаа тэнцэж хагас оноо алдсан тул Ливерпүүл клубээс найман оноо дутуу, хоёрдугаар байр юм.

Форест клуб тоглогчдын бэлтгэл, ачааллыг бууруулах үүднээс Өмнөд Америк болон Европын клубуудын тэмцээнд түрүүлсэн багуудын хооронд зохиогддог Тив хоорондын цомд оролцохоос татгалзав. Форестууд 1979 оны Европын супер цомд бүх анхаарлаа хандууллаа. Тэд Европын супер цомд Испанийн алдарт Барселона клубтэй учраа таарч эхний тоглолтод талбайдаа Чарли Жоржийн цор ганц гоолоор ялалт байгуулав. Хариу тоглолт зургаа хоногийн дараа Барселонагийн талбайд Камп Ноу цэнгэлдэхэд болов. Эхний гоолыг эзэн баг Барселонагаас оруулсан бол тэнцээний гоолыг эхний үеийн 42 дахь минутад Кенни Бөрнс оруулснаар тоглолт тэнцээгээр өндөрлөсөн юм. Хоёр тоглолтын нийлбэр дүн 2:1-ийн харьцаагаар Форестууд буурал тивийн супер цомд анх удаагаа түрүүллээ.[41]
Ноттингем Форест клуб Лигийн цомын шигшээ тоглолтод гурав дахиа дараалж шалгарав. Шигшээ тоглолд Волверэмптон клубтэй учраа таарахад Нийдхемээр удирдуулсан хамгаалалтын шугам Шилтон хаалгачтай гайхалтай зохицож, өрсөлдөгч багийн Энди Грейн довтолгоог амжилттай хамгаалж байлаа. Гэвч довтолгооны шугам өрсөлдөгчийнхөө хаалга олон удаа бөмбөг чиглүүлсэн ч гоол болж чадсангүй. Ашиглаж чадаагүй боломж хариугаа авдагийн үлгэрээр Энди Грей Форестын хаалганд гоолдсоноор 1:0-ээр хожигдсон юм.[42]
Европын цомын өмнөх улирлын цомыг хамгаалагч Ноттингем Форест клуб 1979-80 оны улиралд ч гайхалтай формтой байлаа. Тэд шөвгийн найм хүртэл өрсөлдөгчөө төвөггүй хожсоор, Зүүн Германы Динамо Берлин клубтэй учраа таарав. Шөвгийн наймын эхний тоглолтыг Форестчууд талбайдаа хүлээн авсан ч Райдигерийн гоолын уршгаар 1:0-ээр хожигдов. Харин тоглолт 1980 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Зүүн Берлинд болоход Тревор Френцис 15 болон 35 дахь минутад гоолдон, 39 дэх минутад Жон Робертсон торгуулийн цохилтоос гоол оруулан тэргүүлж эхлэв. Ийнхүү тоглолт 3:1-ээр өндөрлөж, хоёр тоглолтын нийлбэр дүн 3:2-ын харьцаагаар хагас шигшээд шалгарлаа. Хагас шигшээд Голландын алдарт Аякс клубтэй учраа таарч хоёр тоглолтын нийлбэр дүн 2:1-ийн харьцаагаар ялалт байгууллаа. Талбайдаа хийсэн эхний тоглолтод өнөөхл Френцис, Робертсон нар гоолдон багаа цааш нь хөтөлсөн түүхтэй. Ийнхүү цомоо хамгаалагч Ноттингем Форест клуб 1980 оны тавдугаар сарын 28-ны өдөр Испанийн нийслэл Мадрид хотын алдарт Сантьяго Бернобэу цэнгэлдэх хүрээлэнд Германы Хамбург клубтэй цом булаалдхаар боллоо. Тоглолт хоёр клубийн нягт хамгаалалт дор өрнөсөн. Форест клуб олдсон ганц боломжоо 20 дахь минутад ашиглав. Бяцхан шидтэн Биртлесийн дамжуулалтаар[43] Жон Робертсон 16 метрийн гаднаас гоёмсог нэгэн гоол оруулснаар Ноттингем Форест клуб хоёр жил дараалан “Дэлдэн чихт”-ийг өргөсөн юм. [44] Европын тэмцээнд бүх анхаарлаа төвлөрүүлсэн Форестууд 1979-80 оны Дээд лигийн улиралд тавдугаар байр эзлэв.
Клаф, Тейлорын ид шид хэзээ ч дуусахгүй мэт л байв. Гэвч 1980/81 оны улиралд нэг л болж өгсөнгүй. Европын цомд хоёр дараалж түрүүлсэн Форестууд 1980/81 оны улирлын шөвгийн 32-ын эхний тойргоос шалгарч чадсангүй. Тэд Болгарын ЦСКА Софи клубэд хоёр тоглолтын нийлбэр дүн 1:0-ийн харьцаагаар хожигдов. [43] Хожим нь хагас хамгаалагч МакГоверн энэ тухай дурсахдаа “Амжилт тааруухан ЦСКА Софид дараалан хоёр хожигдсон нь тоглогчдын өөртөө итгэх итгэлд шууд нөлөөлсөн” гэсэн байдаг.[20] Үүнээс хойш Форест нэг л үлбэгэр тоглох болов. 1980 оны сүүлийн томоохон цом болох Европын супер цомд Испанийн Валенсиа клубтэй учраа таарав. Валенсиа клуб Цомцтой багуудын цомд түрүүлж, лигтээ ч тогтмол амжилт гаргаад байлаа. Эхний тоглолтод Ноттингем Форест клуб талбайдаа 2:1-ийн харьцаагаар ялалт байгуулав. Хариу тоглолт Испанийн Валенсиа хотод болоход эзэн баг цор ганц гоол оруулж тэдний ялалтаар өндөрлөсөн юм. Европын супер цомын тэмцээнд зочлон тоглолтод гоол оруулсан гэх үндэслэлээр Валенсиа цааш шалгарсан билээ. Тус тэмцээний түүхэнд зочлон тоглосон баг гоол оруулсан бол цааш шалгарах дүрэм цор ганц удаа хэрэгжсэн нь энэ байлаа. [45]
Форест клуб 1980 оныг амжилт муутайхан дуусгасан ч 1981 онд Тив хоорондын цомыг шинэ итгэл өвөрлөн эхлүүллээ. Европын болон Өмнөд Америкийн тэмцээнд түрүүлсэн багууд хоорондоо өрсөлддөг энэ тэмцээн тэр жил анх удаагаа Европ, Өмнөд Америкаас өөр тивд, ганцхан тоглолтоор шийдэгдэхээр болов. Ядоны нийслэл Токио хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд 1981 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Тив хоорондын цом эхлэв. Нийт 62 мянган хүн үзэж сонирхсон энэ тэмцээнд Форестийг Уругвайн Националь клуб хүлээж байлаа. Ноттингем Форест клуб олон боломж үүсгэсэн ч ашиглаж чадахгүй байсаар Националь клубийн тоглогч Викториногийн гоолоор 1:0-ийн харьцаагаар хожигдсон билээ.[46] Форестууд ийнхүү дараалсан гурван том тэмцээнээс юу ч үгүй хоосон хоцров. Тэд 1980-81 оны Дээд лигийн улиралд 50 оноотой, долдуугаар байр эзэлсэн юм. Хэдийгээр Саутемптон клубтэй оноо тэнцсэн ч гоолын зөрүүгээр долоод бичигдэн Европын хөлбөмбөгийн холбооны цом (одоогийн Европа лиг)-д өрсөлдөх эрхээ алджээ.
Дээд лигтээ, цаашлаад Европын тавцанд ч олны анхаарлыг татсан клубийн бүрэлдэхүүн маш амархан задрав. Тухайн тоглогчид зах зээл дээр өндөр үнэлэгдэж байгаа дээр нь худалдах бодлогыг клубийн удирдлагууд баримталсан юм. Клаф, Тейлорын аль нь ч энэ шийдвэр засаж болохгүй алдаа байсан гэдгийг бүр сүүлд хүлээн зөвшөөрсөн байдаг.[16] Зарсан тоглогчдоо сэлгэж шинэ тоглогчдоор хүчээ зузаатгахын тулд Йан Уоллес, Реймондо Понте, Жастин Фешану нарыг эгнээндээ нэгтгэсэн ч тусыг эс олов. Английн хөлбөмбөгийн дээд лигт 12 дугаар байр эзэлж, дотоодын цомын тэмцээнээс бүгдээс нь мултарлаа. Клубийн дотоод уур амьсгал ч таагүй байв. Зарим талаар менежер нь шинэ тоглочдоо, шинэ тоглогчид нь менежертээ итгэхгүй байх явдал ч мэр, сэр гарах боллоо. Тухайн улирлын төгсгөлд Питер Тейлор ийн дурссан нь бий [47]
“Клубийн уур амьсгал, ойлголцол, байгаа байдал зэргийг нь хараад нүдэндээ ч итгэдэггүй байлаа. Миний мэддэг клуб биш болсоор байсан. Чухам үүнд би л буруутай, үндсийг нь би л тавьсан гэж бодохоор харамсмаар. Ингээд л эртхэн ажлаа өгөхөөр шийдсэн. Миний хийж чадах зүйл энэ шүү дээ” гэжээ.
Энэ улирлын төгсгөлд Жон Макговерн, Питер Шильтон нар өөр клубт шилжиж, Жимми Гордон спортын үйл хэргээсээ зодог тайлсан юм. [16]
Питер Тейлор явсан нь: Өрөөсөн жигүүртэй Клаф (1982-1993)
[засварлах | кодоор засварлах]Өнгөрсөн улиралд нь буюу 1982-83 оны Английн хөлбөмбөгийн дээд лигт тавдугаар байр эзэлсэн Ноттингем Форест клуб Европын хөлбөмбөгийн холбооны цом (одоогийн Европа лиг)-ын хагас шигшээд Бельгийн Андерлехт клубт хоёр тоглолтын нийлбэр дүн 2:3-ын харьцаагаар ялагдал хүлээв. Эхний тоглолт Форестийн талбайд болоход хагас хамгаалагч Стив Ходжийн хоёр гоолоор итгэл төгс ялалт байгуулсан. Гэвч Андерлехтийн талбайд болсон хариу тоглолтод 3:0 онооны харьцаагаар ялагдал хүлээв. Хожим нь энэ тоглолт хөлбөмбөгийн төдийгүй спортын түүхэн дэх хамгийн увайгүй булхай луйвар байсан нь нийтэд ил болсон юм. Тухайн тоглолтыг дэнсэлсэн Эмилио Гуручета шүүгчид Андерлехтын эзэн Констант Ванден Сток өөрийн талд ашигтай шийдвэрлүүлэхийн тулд 27 мянган фунтын хахууль өгсөн нь 1997 онд илэрсэн билээ. [48] Энэ тоглолтын булхай луйвар 1997 он хүртэл ил болоогүй. Чухам иймээс Андерлехт ямар нэгэн шийтгэл хүлээлгүй энэ хүрсэн гэсэн үг. Европын хөлбөмбөгийн холбоо үүнийг хянан хэлэлцээд Андерлехт клубийг нэг жилийн хугацаанд Европын тавцанд тоглох эрхийг нь хасаж шийдвэрлэсэн билээ. Еввропын тавцанд азгүйтсэн ч нутгийн лигтээ боломжийн амжилт үзүүллээ. Тэд олон жилийн дараа Английн дээд лигт 74 оноотойгоор гуравдугаар байр эзлэв. Ирэх дөрвөн жилд нь Форестууд 8-9 дүгээр байр эзэлж лигийн дундаж багийн хэмжээнд очлоо.
Яг энэ цаг үед Английн хөлбөмбөгийн лигийн 100 жилийн ойн тэмцээн 1988 оны дөрөвдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохиогдов.[49] Нийт 16 клуб өрсөлдсөн уг тэмцээний шигшээ тоглолтод Ноттингем Форестууд Шеффильд Венесдей клубтэй учраа тааран үндсэн цагт 0:0-ээр хуурай тэнцэж, торгуулийн цохилтоор түрүүлсэн юм.[50] Олон жил цом гээчийн бараа хараагүй Форестийн хувьд итгэл сэргээсэн үйл явдал нь энэ байлаа. Лигтээ ч боломжийн амжилт үзүүлж гуравдугаар байр эзлэн, 1987-88 оны Хөлбөмбөгийн холбооны цомын хагас шигшээд шалгарав. Чухам энэ цаг үед тус клубийн тулгуурын хамгаалагч Стюарт Пийрс хувийн ур чадвараа гайхуулан, клубийн ачааг нуруундаа үүрч байв. Тэрбээр таван улирал дараалан Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны Оны шилдэг 11 тоглогчийн нэгээр нэрлэгдсэн юм.
Дараа жил нь ч клубийн хувьд энэ амжилтаа хадгалан лигтээ гуравдугаар байр эзэлсэн. Гэвч менежер Брайан Клафийн хувийн араншин нэг л болсонгүй. Брайан Клаф 1989 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Сити Граунд цэнгэлдэхийн талбайд нэвтэрсэн хоёр хөгжөөн дэмжигчийг цохив. Улмаар лигийн удирдлагууд түүнийг хэсэг тэмцээнд оролцохыг хориглож, торгууль оноосон билээ.[51] Улмаар 1988-89 оны Лигийн цомд өрсөлдөгч клубуудээ өмнөө сөхрүүлсээр шигшээ тоглолтод Лютон Таунтай шалгарав. Английн алдарт Уембли цэнгэлдэх хүрээлэнд 1989 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр болсон уг шигшээ тоглолтод Форестийн Найжл Клафын хоёр гоол, Уеббийн нэг гоолын ачаар 3:1 онооны харьцаагаар ялалт байгуулан түүхэндээ гурав дахь удаагаа түрүүлсэн юм. Гэвч тэдний баяр бахдал, уй гашуугаар солигдох нь тэр. Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний хагас шигшээд учраа таарсан Форест болон Ливерпүүл клуб Хиллсборо цэнгэлдэхэд тоглов. Тоглолт эхлээд долоон минут ч хүрээгүй байтал, зургаа дахь минутад их шахцалдааны улмаас цэнгэлдэх нурлаа. Түүхэнд “Хиллсборогийн гамшиг” гэж нэрлэсэн уг золгүй явдлын улмаас Ливерпүүл клубийн 97 хөгжөөн дэмжигч амиа алдсан билээ. Золгүй явдлын дараа хариу тоглолт болоход Ливерпүүл клуб 3:1 –ийн харьцаагаар ялалт байгуулсан цааш шалгарсан билээ. Хэдийгээр Европын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнд Форестчууд шалгарах болзлоо хагасан ч Хиллсборогийн гамшиг өөр бусад золгүй явдлаас шалтгаалан Английн ямар ч клубийг Европын тавцанд өрсөлдөхийг хориглох шийдвэр гарав. Чухам энэ шийдвэрийн улмаас өрсөлдөх эрхээ хасуулав.
Дараа жилд нь Лигийн цомын шигшээд дахин шалгарч, Олдхем Атлетик клубийг Найжел Жемсоны цорын ганц гоолоор хожин, тус цомыг хоёр улирал дараалан өргөв. Клубийн тамирчдын гэмтэл, цомын тэмцээний ач холбогдол зэргээс шалтгаалан Форестчууд Дээд лигт 9-р байр эзэллээ.
Форестын хувьд 1990-91 оны үлгэр домгийн гэмээр л байлаа. Английн хөлбөмбөгийн холбооны цомд хэд, хэдэн удаа дахин тоглолт хийн, гурав, дөрөв, тавдугаар тойргийн тоглолтууд хойшлон барин байж шигшээ тоглолтод шалгарав. Шигшээ тоглолт 1991 оны тавдугаар сарын 18-ны өдөр алдарт Уембли цэнгэлдэх хүрээлэнд болж үндсэн цэгт 1:1-ээр тэнцэн, нэмэлт цагт 2:1-ээр Тоттенхем Хотспур клуб ялалт байгуулав. Үндсэн цагийн 16 дахь минутад Стюарт Пийрс гоол оруулж тэргүүлсэн ч хоёрдугаар үеийн 55 дахь минутад Тоттенхемээс гоол оруулж тэнцлээ. Улмаар нэмэлт цагийн 94 дэх минутад Форестийн Дес Уолкер өөрийн хаалгандаа гоол оруулж, Холбооны цомоос атгаад алдав. Тухайн үед клубийн менежер Брайан Клаф хашир туршлагатай хагас хамгаалагч Стив Ходжийг сэлгээнд суулган, өсөж яваа од Рой Кийнд боломж олгосон ч байрлалын хэд, хэдэн алдаа гаргалаа. Хожим нь Рой Кийн менежерийн шийдвэрээр өөрийг нь гараанд гаргасныг ялагдлын үндэс болсон гэж дурссан нь бий.[52] Английн дээд лигийн 1990-91 оны улиралд Форестууд 54 оноогоор наймдугаар байр эзэлсэн юм.
Лигийн дундаж клубийн нэг болсон Форестууд 1991 оны зун Миллуолл клубийн мэргэн бууч Тедди Шерингемийг 2.1 сая фунтын үнээр эгнээндээ элсүүлж шуугиан тарив. Энэ нь тухайн үедээ тус клубийн наймааны дээд амжилт байлаа. Шерингем ирээд дээрдсэнчгүй, дордсончгүй. Лигтээ наймдугаар байр эзэлж, Лигийн цомын финалд гурав дахь жилээ дараалан шалгарсан боловч Манчестер Юнайтед клубт 1:0-ээр хожигдон цомоос атгаад алдав. Чухам энэ цаг үедээ Ноттингем Форест клуб таван улирлын дотор дотоодын долоон цомын тэмцээнд шалгаран, таван цом хүртсэн бахдам түүх бүтээсэн юм.
Клубийн хамгаалалтын гол тоглогч Дес Уолкер 1992 оны зун Сампдориа клубт нэгдлээ. Шинэ тоглогчоор хүчээ зузаатгаж амжаагүй Ноттингем Форест клуб Премьер лигийн телевизээр дамжуулсан анхны тоглолтод Ливерпүүл клубтэй учраа таарч Шерингемийн цорын ганц гоолын ачаар 1:0-ээр ялалт байгуулав. Чухамдаа 1992-93 оны улирлаас эхлээд Английн хөлбөмбөгийн лигийн системээс дээд лигийг тусгаарлаж, Премьер лиг гэсэн цоо шинэ өнгө төрхөөр спортын үйл ажиллагаа явуулах болсон билээ. Ливерпүүлд оруулсан гоолоос ердөө долоо хоногийн дараа Форестын рекорд наймаа Тедди Шерингем Тоттенхем клубт нэгдэхээр болов. Чухам энэ нь эргэлтийн цэг болж Форестийг Английн төдийгүй европын тавцанд өрсөлдөхүйц клуб болгосон Брайан Клафын “хар дарсан зүүд” мэт өдрүүд эхлэв. Клубийг 18 жил удирдахдаа Европын цомыг ч өргөөд байсан Брайан Клафын ялгуусан замнал ийнхүү өндөрлөж, 1993 оны тавдугаар сард Премьер лигийн сүүлийн байрт бичигдэн, доош унахаар болсон билээ. [53] Премьер лигийн сүүлийн тоглолтод Ипсвич Таун клубтэй учраа тааран 2:1 онооны харьцаагаар хожигдлоо. Клафийн эрин цагийн Форест клубийн сүүлийн гоолыг түүний хүү Найжел Клаф шигтгэх хувьтай байжээ. [5] Нэгэнт унах нь тодорхой болсон Форест клубийн хагас хамгаалагч Рой Кийн тэр зундаа Английн хөлбөмбөгийн дээд үнэ болох 3.7 сая фунтээр Манчестер Юнайтед клубт нэгдсэн юм.
Френк Кларкын ахархан амжилт (1993-1996)
[засварлах | кодоор засварлах]Брайан Клафын бүтээн байгуулж, 1979 онд Европын цом (одоогийн Аваргуудын лиг) өргөсөн тэр ялгуусан багийг дахин цогцлоох зорилго тээн 1993 оны тавдугаар сард Френк Кларк ирлээ. Тухайн үедээ Френк Кларк дөрөвдүгээр лигийн Лейтон Ориент клубийг дээш нь дэвшүүлж, өөрийн гэсэн түүхээ бичээд байсан юм. Тэрээр Форестийг толгойлох болсон даруйдаа Стюарт Пийрсийг эргэн нэгтгэж, улмаар Стэн Коллимор, Ларс Бохинен, Колин Купер нартай гэрээ байгуулав. Английн Нэгдүгээр дивизион буюу хуучнаар хоёрдугаар лигт 83 оноогоор аман хүзүүдэж, Премьер лигтээ эргэн ирэхээр болсон билээ. [54]
Ноттингем Форест клуб 1994-95 оны улиралд Премьер лигт дэвшсэн жилдээ гайхалтай амжилт үзүүлж, 77 оноогоор гуравдугаар байр эзлэв. [55] Ийнхүү тэд Европын тавцанд, тэр дундаа Европын хөлбөмбөгийн холбооны цом (одоогийн Европа лиг)-ын эхний тойрогт өрсөлдөх эрхтэй болсон юм.
Форестийн хувьд 1995-96 оны улирал дурсамжтай жил байлаа. Европын тавцанд болон лигтээ давхар өрсөлдөхөөр болов. Ур чадвар, тоглолтын хэв маягаараа гайхагдаад байсан Стен Коллимор улирал дундуур Ливерпүүл клубт тухайн үеийн Английн хөлбөмбөгийн дээд ханш 8.5 сая фунтээр зарагдлаа. Олон фронтод зэрэг дайтаж байсан Ноттингем Форест клуб тухайн улиралд Премьер лигт 58 оноотой, есдүгээр байрт жагсав. Лигийн амжилт дулимагхан ч Европын тавцанд чамлахааргүй амжилт үзүүллээ. Европын хөлбөмбөгийн холбооны цомын 1995-96 оны улиралд Форестчууд шөвгийн наймд шалгарав. Энэ нь тухайн улиралд Английн клубуудээс Европын тавцанд гаргасан дээд амжилт байсан юм. Шөвгийн наймд Германы алдарт Баейрн Мюнхен клубтэй учраа таарч хоёр тоглолтын нийлбэр дүн 7-2 онооны харьцаагаар бут ниргүүлжээ. Ийнхүү бут ниргүүлэхэд Форестоос хоёр гоолыг Стив Чийтл, Стив Стөүн нар оруулсан юм.
Гэвч амжилт, ялалт түр зуурынх л байжээ. Форестын 1996-97 оны улирал өмнөхөөс орвонгоороо эргэв. Улирлын эхний хагаст ердөө гуравхан ялалт байгуулсан тэд лигийн ёроолд бичигдэж, улмаар 1996 оны арванхоёрдугаар сард ерөнхий менежер Френк Кларк албан тушаалаасаа огцорлоо.[56] Түүний орыг клубийн тоглогч Стюарт Пийрс залгасан юм.
Пийрс, Бассетын үе (1997-1999)
[засварлах | кодоор засварлах]Клубийн ахлагч 34 настай Стюарт Пийрс 1996 оны зул сарын баяраар тоглогч, менежерийн ажлыг хослуулахаар болов. Доош унасан Ноттингем Форестын форм ч тэр улиралдаа сайн байлаа. Стюарт Пийрсийн хувьд менежерийн үүргийг ердөө таван сар хашсан. Энэ хооронд 1997 оны гуравдугаар сард Кристал Палас клубийн менежер Дейв Бассеттай клубийн удирдлагууд холбогдсон байлаа. Үндсэндээ улирал дуусгаад албан ёсны менежерээр томилох асуудлыг аман байдлаар тохиролцжээ. Дейв Бассет бол Кристал Паласыг 12 жил удирдсан хашир туршлагатай нэгэн байлаа.[57] Ийнхүү 1996-97 оны Премьер лигт Ноттингем Форест клуб ердөө зургаан оноогоор хомоол хаман доод лигт унав. [58] Дейв Бассетын хувьд эхний дайралтаараа л Форестыг Премьер лигт эргүүлэн дэвшүүлж чадсан юм. Тэд 1997-98 оны улиралд хоёрдугаар лиг буюу тухайн үеийн нэршлээр Английн хөлбөмбөгийн лигийн Нэгдүгээр дивизионд 94 оноогоор аваргалсан билээ.[59]
Премьер лигт дөнгөж дэвшсэн Ноттингем Форестын амжилт үнэхээр тааруу байлаа. Улирлын эхний таван тоглолтод ялалт байгуулалгүй хоёр тэнцэж, гурав хожигдов. Клубийн бүрэлдэхүүн болон ур чадварыг харахад ялалт байгуулахад туйлийн бэрх гэдэг нь үндсэн тодорхой болсон юм. Тиймээс ч клубийн удирдлагууд түүнийг 1999 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг богино хугацаанд Рон Аткинсон орлохоор болов.[60][61]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "History of NFFC". Nottingham Forest Football Club. Архивласан огноо 5 March 2017. Татаж авсан: 25 August 2019.
- ↑ "Premier League Handbook 2022/23" (PDF). 19 July 2022. х. 34. Архивласан (PDF) огноо 5 August 2022. Татаж авсан: 11 April 2023.
- ↑ "History of Nottingham Forest". Nottingham Forest Football Club. Татаж авсан: 14 May 2023.
- ↑ "Ever Wonder why Nottingham Forest has Forest in their name?". NBC Sports. 11 February 2023. Татаж авсан: 3 January 2025.
- ↑ 5.00 5.01 5.02 5.03 5.04 5.05 5.06 5.07 5.08 5.09 5.10 "History of NFFC". Nottingham Forest F.C. Архивласан огноо 17 July 2018. Татаж авсан: 5 December 2017.
- ↑ Wright, Don (2015). Forever Forest: The Official 150th Anniversary History of the Original Reds. Amberley Publishing Limited. ISBN 9781445635170.
- ↑ "Weirdest football team suffixes". The Guardian. 5 August 2015. Архивласан огноо 10 September 2015. Татаж авсан: 8 August 2015.
- ↑ Blakeman, Mick; Brown, Tony; Warsop, Keith, eds. (2009). The Football Alliance Match by Match: 1889/90 to 1891/92. Nottingham: SoccerData. х. 4–6. ISBN 978-1-905891-19-1.
- ↑ Match report at fa-cupfinals.co.uk Архивлагдсан 28 Есдүгээр сар 2011 at the Wayback Machine
- ↑ Smyth, Rob; Burnton, Simon (30 October 2009). "The Joy of Six: Classic Arsenal v Tottenham matches". The Guardian. Архивласан огноо 6 March 2016. Татаж авсан: 5 March 2016.
- ↑ Lacey, David (4 February 2006). "Wembley hoodoo rises from the rubble". The Guardian. Архивласан огноо 12 January 2016. Татаж авсан: 12 August 2015.
- ↑ "Nottingham Forest Results Fixtures 1966/1967". stats.football.co.uk. Архивласан огноо 5 December 2017. Татаж авсан: 5 December 2017.
- ↑ "Nottingham Forest Historical Standings 15th Apr 1967". stats.football.co.uk. Архивласан огноо 5 December 2017. Татаж авсан: 5 December 2017.
- ↑ 14.0 14.1 14.2 14.3 14.4 14.5 14.6 Taylor, Daniel (10 October 2015). "Brian Clough and the miracle of Nottingham Forest". The Guardian. Архивласан огноо 2 December 2017. Татаж авсан: 5 December 2017.
- ↑ "DERBY COUNTY CLUB HONOURS, RECORDS + MANAGERS". DCFC. Татаж авсан: 27 May 2021.
- ↑ 16.0 16.1 16.2 Miller, Nick (17 September 2014). "The forgotten story of … Brian Clough's other right-hand man". The Guardian. Архивласан огноо 5 December 2017. Татаж авсан: 5 December 2017.
- ↑ "QosFC: Queens Legends". qosfc.com. Архивласан огноо 3 December 2017. Татаж авсан: 19 December 2017.
- ↑ Bandini, Nicky (5 March 2010). "Viv Anderson – Small Talk". The Guardian. Архивласан огноо 5 December 2017. Татаж авсан: 5 December 2017.
- ↑ Gibson, John (10 September 2016). "How Newcastle United legend Frank Clark celebrated his birthday – with a host of Geordie fans". Архивласан огноо 6 December 2017. Татаж авсан: 5 December 2017.
- ↑ 20.0 20.1 20.2 "My Forest story: John McGovern". 1 June 2015. Архивласан огноо 4 September 2019. Татаж авсан: 5 December 2017 – via YouTube.
- ↑ Taylor 1980, х. 87
- ↑ Taylor 1980, х. 88
- ↑ Taylor 1980, х. 90
- ↑ Taylor 1980, х. 104
- ↑ 25.0 25.1 "Soccer Teams, Scores, Stats, News, Fixtures, Results, Tables - ESPN". ESPN.com. Архивласан огноо 12 June 2021. Татаж авсан: 15 September 2020.
- ↑ ""Game Details – Millwall (H) – Sat May 07, 1977 (League Tier 2)" thecityground.com". Эх хувилбараас архивласан: 25 September 2018. Татаж авсан: 6 December 2017.
- ↑ "Nottingham Forest Results Fixtures 1976/1977". stats.football.co.uk. Архивласан огноо 6 December 2017. Татаж авсан: 6 December 2017.
- ↑ "Bolton Wanderers Historical Standings 17th May 1977". stats.football.co.uk. Архивласан огноо 6 December 2017. Татаж авсан: 6 December 2017.
- ↑ Taylor, Daniel (11 November 2015). "Signing 'a hooligan' and a Shankly team talk: how Clough set up Forest for title". The Guardian. Архивласан огноо 5 December 2017. Татаж авсан: 5 December 2017.
- ↑ Taylor 1980, х. 96
- ↑ "footballsite – Nottingham Forest results 1977/78". footballsite.co.uk. Эх хувилбараас архивласан: 6 December 2017. Татаж авсан: 5 December 2017.
- ↑ 32.0 32.1 Stevenson, Jonathan (21 September 2004). "Forest's unforgettable fairytale". BBC Sport. Архивласан огноо 24 November 2017. Татаж авсан: 18 May 2009.
- ↑ "Derby County – Leeds United 2:2 (Premier League 1977/1978, 6. Round)". worldfootball.net. Архивласан огноо 6 December 2017. Татаж авсан: 6 December 2017.
- ↑ Scott Murray (21 January 2011). "The Joy of Six: Newly promoted success stories". The Guardian. Архивласан огноо 4 October 2018. Татаж авсан: 3 October 2018.
- ↑ Karel Stokkermans (17 June 2018). "English Energy and Nordic Nonsense". RSSSF. Архивласан огноо 4 October 2018. Татаж авсан: 3 October 2018.
- ↑ "English League Cup Betting – 1977/78 – Soccer Base". soccerbase.com. Архивласан огноо 6 December 2017. Татаж авсан: 5 December 2017.
- ↑ "UEFA Champions League – Nottm Forest-Liverpool". UEFA. Архивласан огноо 5 December 2017. Татаж авсан: 5 December 2017.
- ↑ Stevenson, Jonathan (23 August 2004). "Wenger repeats Clough feat". BBC News. Архивласан огноо 28 February 2022. Татаж авсан: 11 July 2009.
- ↑ "49 Unbeaten". Arsenal F.C. Архивласан огноо 12 November 2020. Татаж авсан: 18 December 2017.
- ↑ Taylor 1980, х. 124
- ↑ "UEFA Super Cup – 1979: Burns' night for Forest". UEFA. Эх хувилбараас архивласан: 12 June 2018. Татаж авсан: 5 December 2017.
- ↑ "15/03/1980 Wolverhampton W v Nottingham Forest". 21 December 2013. Архивласан огноо 11 December 2021 – via YouTube.Загвар:Cbignore
- ↑ 43.0 43.1 "Nottm Forest - UCL - Matches". UEFA. Архивласан огноо 6 August 2021. Татаж авсан: 15 September 2020.
- ↑ Yokhin, Michael (6 August 2020). "Bayern Munich: Branko Zebec, the brilliant, damaged manager who helped shape a giant". BBC Sport. Архивласан огноо 25 January 2021. Татаж авсан: 26 July 2021.
Italian newspaper La Gazzetta dello Sport amusingly summed up the event by claiming that "Forest showed how English teams can implement Catenaccio
- ↑ "Valencia profit from Felman's fortune". UEFA. Эх хувилбараас архивласан: July 4, 2010. Татаж авсан: 2012-10-03.
- ↑ Gorgazzi, Osvaldo (13 February 2005). "Intercontinental Club Cup 1980". Rec.Sport.Soccer Statistics Foundation. Архивласан огноо 7 October 2018. Татаж авсан: 5 December 2017.
- ↑ "Peter Taylor Leaves Nottingham Forest 1982". 31 December 2016. Эх хувилбараас архивласан: 20 April 2020 – via YouTube.
- ↑ Riley, Catherine. "Football: After 13 years Anderlecht are punished by Uefa". The Independent. Архивласан огноо 1 May 2022. Татаж авсан: 26 September 2016.Загвар:Cbignore
- ↑ Scott, Kenneth H. "Mercantile Credit Centenary Trophy". toon1892.com. Архивласан огноо 2018-02-27. Татаж авсан: 26 February 2018.
- ↑ "The Mercantile Credit Football Festival". 24 January 2013. Архивласан огноо 6 December 2017. Татаж авсан: 5 December 2017.
- ↑ "Seven deadly sins of football: Lust – from Antonio Cassano to a Dutch pool party". The Guardian. 21 May 2009. Архивласан огноо 22 December 2017. Татаж авсан: 18 December 2017.
- ↑ "Keane; The Autobiography". Roy Keane, Penguin Publishing Group, ISBN 9780718193997
- ↑ "On this day: Teddy Sheringham nets first televised Premier League goal – Sports Mole". amp.sportsmole.co.uk. 16 August 2014. Архивласан огноо 22 December 2017. Татаж авсан: 19 December 2017.
- ↑ "Football League First Division 1993/94". Soccerbase. Архивласан огноо 25 September 2018. Татаж авсан: 1 August 2012.
- ↑ "Premiership 1994/95". Soccerbase. Архивласан огноо 3 November 2012. Татаж авсан: 1 August 2012.
- ↑ "Winless Forest lose manager Clark". The Nation. Bangkok: Nation Multimedia Group. Agence France-Presse. 20 December 1996. Архивласан огноо 27 February 2022. Татаж авсан: 11 June 2012.
- ↑ "Bassett quits Palace and joins Forest". The Nation. Bangkok: Nation Multimedia Group. Reuters. 1 March 1997. Архивласан огноо 8 October 2021. Татаж авсан: 1 August 2012.
- ↑ "Premiership 1996/97". Soccerbase. Архивласан огноо 4 October 2013. Татаж авсан: 1 August 2012.
- ↑ "Football League First Division 1997/98". Soccerbase. Архивласан огноо 5 October 2013. Татаж авсан: 1 August 2012.
- ↑ Barnes, Alan (12 January 1999). "Forest hire Atkinson the troubleshooter". The Independent. London. Архивласан огноо 21 June 2022. Татаж авсан: 1 August 2012.
- ↑ "AFC Wimbledon: Dave Bassett involved in manager search". BBC Sport. 25 September 2012. Архивласан огноо 29 May 2018. Татаж авсан: 13 February 2018.