Ноён

Ноён гэх үг бол эрт ба дундад зууны үеийн Монгол язгууртны дунд хүндтэй байр суурь эзэлж байсан цол юм.

Ноён гэх нэрний талаар[засварлах | кодоор засварлах]

Ноён гэх нэрний талаар олон төрлийн таамаглал байдаг. Тэр дундаас хятадын лао еэ (lǎo yé)[1] гэдэг үгийн монголжсон дуудлага гэх үзэл байдаг. Үүнийг хятадын эрдэмтэд гаргаж тавих нь түгээмэл.

Харин Манжийн Чин улсын үед гаргасан Зарлигаар тогтоосон гадаад Монгол, Хотон ван гүнгүүдийн илтгэл шастир-т, "Qalq-a-yin qayučin jang anu qan masi erkim, daray-a anu jinong, daraya-a anu darui noyan mön"[2] (Халхын хуучин зан нь хан маш эрхэм, дараа нь жонон, дараа нь даруй ноён мөн) хэмээсэн нь эртнээс ирсэн заншил болсон цол мөн болохыг тодотгожээ. Ингэхээр энэ бол монгол үг мөн бөгөөд Лао еэ гэх нь монгол үгийн хятад дуудлага мөн юм.

Манж чингийн үед Ноёдын бараа бологчдийн Хиа хэмээн нэрлэдэг байжээ.

Зэрэг дэв[засварлах | кодоор засварлах]

Ноён цолтой хүмүүс нь их төлөв язгуур сурвалжит хүнийг зааж тодотгож байжээ. Тэдгээр ноёд нь газар нутаг, угсаа гарал, нийгэмд эзлэх байр суурь зэрэг зүйлээс хамаарч ялгаж бичсэн зүйл тохиолддог. XVI-XVII зууны монгол хууль цаазын бичгүүдэд дараах байдлаар бичсэн байна.

  1. Их ноёд, хан, жононгууд
  2. Мэргэн, дайчин, цөхүр эдний үеийн ноёд,
  3. Бага ноёд, тавнангууд
  4. Ямут дөрвөн түшмэд,
  5. Отог, отгийн түшмэд нар болно.[3]

XVIII-XX зуун хүртэл манжийн үеийн монгол оронд ноён цолтон нь тухайн үеийн хууль цаазын дагуу ашиглаж байжээ. Ердийн ярианд Засаг ноён гэж хэрэглэж байсан.

Холбоотой өгүүлэл[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 56. ISBN 99929-78-82-1
  2. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 56. ISBN 99929-78-82-1
  3. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010.  тал 56. ISBN 99929-78-82-1