Jump to content

Нугандашир

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нугандашир (Нагандашир, Нүвэндашири; хятад: 弩温答失里, пиньинь галиг: Nǔ wēn dá shī lǐ) нь Мин улсын хараат Хами улсын "үнэнч, дуулгавартай хаан" (忠順王, zhongshun wang) Будширийн хатан, 1460-1467 онд Хами хотоор төвлөрсөн Хардэл улсыг захирч байсан. Тэр бол Ойрадын Тогоон тайшийн охин, Эсэн тайшийн эгч нь юм. Түүний хүүхэд Давадашири 1439-1457 онд, Бүлэгэ 1457-1460 оны хооронд Хами улсыг дараалан захирч байсан.

Мин улсын Тяньшүний 4-р онд (1460) бага хүү Булэгэ нас барсны дараа Нүвэндашири төрийн эрхийг гартаа авчээ. Тэрээр Мин улсад олон удаа элч илгээн алба барьжээ. Чэнхуагийн эхэн үед Хами нь Мэргид овгийн Бэг-Арсланд довтлогдон эзлэгдэв. Нүвэндашири ард олноо удирдан Кую (өнөөгийн Ганьсу мужийн Дунхуангийн зүүн хойд хэсэгт) оргон дүрвэж, Мин улсаас тусламж хүсэх элч илгээсэн байна.

Чэнхуагийн 2-р онд (1466) Мин улсын цэргийн тусламжаар Хами хотыг буцаан эзлэн буцаж ирэв. Дараа жил нь Мин улс жуншүнь ван (忠順王) Тогоонтөмөрийн зээ дүү Баттөмөрийг баруун этгээдийн ерөнхий захирагч болгож, Хами улсын хэргийг хамааруулав. Гэсэн хэдий ч Нүвэндашири бодит эрх мэдлийг үргэлжлүүлэн барьсаар байв.

Чэнхуагийн 8-р онд (1472) Хами нь Турфаны хаант улсын довтолгоонд өртөн ялагдаж, Нүвэндашири олзлогдов. Харин түүний ард олон дахин Кую руу дүрвэжээ. Чэнхуагийн 18-р онд (1482) Ханшен Хамиг дахин байлдан эзэлж, хуучин нутгаа сэргээсэн байна.

Өмнөх
Бүлигэ ван
Хардэл улсын ван
1460-1467
Дараах
Батөмөр ван
  1. 1.0 1.1 "Мин улсын судар: 329-р дэвтэр - Хами харуул". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2025-05-26.