Jump to content

Нугасны муухай дэгдээхэй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

«Нугасны муухай дэгдээхэй» үлгэр (дани. Den grimme Ælling) — Данийн зохиолч, яруу найрагч Ханс Христиан Андерсены зохиож 1843 оны 11-р сарын 11-нд анх хэвлэгдсэн хүүхдийн үлгэр. Энэ үлгэрийг зохиолч Бямбын Ринчен 1930-аад оны дундуур монгол хэлнээ анх хөрвүүлсэн юм.

Хуучин фермийн ойролцоох шугуйд нэг эмэгчин нугас дэгдээхэй гаргаж байсан боловч түүний сүүлчийн дэгдээхэй нь бусадтай адилгүй аймшигтай царай муутай харагдаж байв. Шувууны хашаанд оршин суугчид муухай дэгдээхэйнд тэр даруй дургүйцсэн тул дэгдээхэй рүү байнга дайрч довтолдог байв. Эхэндээ дэгдээхэйгээ хамгаалж байсан эх нь хүртэл удалгүй хандах байдал нь хүйтрэв. Дэгдээхэй энэ доромжлолыг тэвчиж чадалгүй хашаанаасаа намаг руу зугтаж, гадаад төрхөө үл харгалзан зэрлэг галуунуудтай нөхөрлөх болжээ гэтэл удалгүй галуунуудыг анчид алахад ганцаараа хоцров.

Үүний дараа дэгдээхэй намгаас явж тэнүүчлэхдээ хөгшин эмэгтэй, муур, тахиа амьдардаг овоохойг олжээ. Хөгшин эмэгтэй дэгдээхэйг өндөглөнө гэж найдаж, дэргэдээ байлгадаг байв. Гэрт амьдардаг муур, тахиа хоёр дэгдээхэйг шоолж эхэлсэн бөгөөд гэнэт тэрээр усанд сэлэхийг хүсээд тэднээс явж нуур орчим амьдрахаар болжээ. Нэгэн удаа муухай дэгдээхэй нууран дээр хун шувуудыг хараад урьд өмнө нь хэнийг ч хайрлаж байгаагүй шигээ дурлажээ. Гэвч өмнөх шигээ гологдох вий гэж эмээж тэдэнд ойртож зүрхлэхгүй далдаас хардаг байжээ.

Өвөл болоход дэгдээхэй мөсөнд хөлдсөн байсан тул хажуугаар нь өнгөрч байсан нэгэн тариачин түүнийг аваад гэртээ авчирчээ. Нугасны дэгдээхэй шинэ байрандаа удаан байсангүй: түүнтэй тоглохыг хүссэн хүүхдүүдээс айж, зугтаажээ. Тэр нуурын эрэг дээрх бутанд өвөлжөөд хавар ирэхэд дэгдээхэй нисэж сурсан юм. Нэгэн өдөр тэр нуурын дээгүүр нисэж явахдаа хунгууд сэлж байхыг хараад тэд түүнийг хөөхөөр байсан ч тэдэнтэй ойртохоор хатуу шийджээ. Гэвч усан дээр дэргэд нь газардах үедээ дэгдээхэй санамсаргүйгээр өөрийн тусгалыг хараад өөрийгөө тэдэнтэй адилхан үзэсгэлэнтэй залуу хун байгаагаа олж харсан байна. Ийнхүү нөгөө хунгууд түүнийг сүрэгтээ баяртайгаар хүлээн авсан байна. Дөнгөж саяхан муухай дэгдээхэй ийм аз жаргалыг мөрөөдөж ч байгаагүй ажээ...