Jump to content

Нугын нохой

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нугын нохой
Хар сүүлт нугын нохой
Хар сүүлт нугын нохой
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мэрэгч
Овог: Хэрэмнийхэн
Төрөл: Cynomys
Зүйл: Нугын нохой
Латин нэр
Cynomys
Rafinesque, 1817
Хар сүүлт нугын нохойн тархалтын зураглал
Хар сүүлт нугын нохойн тархалтын зураглал
Нугын нохой

Нугын нохой (Латин: Cynomys) - нь мэрэгчдийн багт багтах нэгэн зүйл амьтан юм.

Тархац ба амьдрах орчин

[засварлах | кодоор засварлах]

Нугын нохой нь Хойд Америк тивийн Канад, АНУ, Мексик улсуудын хуурай тал хээр, өвст нугаар тархсан байдаг. Тэд далайн түвшнээс дээш 600-аас 3000 метрийн өндөрлөг газарт амьдардаг.

Өдгөө шинжлэх ухаанд нугын нохойн дараах 5 зүйл бүртгэгдсэн байдаг:

  • Хар сүүлт нугын нохой (Cynomys ludovicianus)
  • Цагаан сүүлт нугын нохой (Cynomys leucurus)
  • Гүннисоны нугын нохой (Cynomys gunnisoni)
  • Ютагийн нугын нохой (Cynomys parvidens)
  • Мексикийн нугын нохой (Cynomys mexicanus)

Биеийн бүтэц ба зан авир

[засварлах | кодоор засварлах]

Нугын нохой нь дунджаар 30-40 см урт биетэй, 0.5-1.5 кг орчим жинтэй. Тэд "хотхон" гэж нэрлэгддэг асар том газар доорх нүхний сүлжээнд олноороо бөөгнөрөн амьдардаг маш өндөр зохион байгуулалттай, нийгэмч амьтан юм. Тэд аюул тулгарах үед нохой хуцахтай адил дуу гаргаж бие биедээ дохио өгдөг.

Тэд голчлон өвсөн тэжээлтэн бөгөөд төрөл бүрийн өвс, ургамлын үндэс, үр, жимсээр хооллодог. Зарим тохиолдолд царцаа зэрэг жижиг шавж хорхойг идэх нь бий.

Экосистемийн үүрэг

[засварлах | кодоор засварлах]

Нугын нохой нь тал хээрийн экосистемд гол тулгуур зүйл юм. Тэдний ухсан нүх нь хөрсийг сийрэгжүүлдэг төдийгүй суусар, үнэг, могой, шар шувуу зэрэг олон төрлийн бусад амьтдад орогнох байр болдог.