Нурсултан Назарбаев

Нурсултан Назарбаев
Бүтэн нэрНурсулта́н Аби́шевич Назарба́ев
Нұрсұлтан Әбішұлы Назарбаев
Төрсөн өдөр1940 оны 6 сарын 6 (1940-06-06)
(одоо 83 настай)
Төрсөн газарЗөвлөлт Казакстанийн Алматы
мужийн Чемолган суурин
Улс оронЗөвлөлт Холбоот УлсЗөвлөлт Холбоот Улс Зөвлөлт Холбоот УлсКазахстан Казахстан (БНКазУ)
Ажил үйлулс төрч

Нурсултан Абишулы Назарбаев (хас. Nursultan Ábishuly Nazarbaev буюу Нұрсұлтан Әбішұлы Назарбаев, 1940 онд төрсөн) — 1991 until 2019 оноос хойш Бүгд Найрамдах Казакстан Улсын ерөнхийлөгч.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Нурсултан Назарбаев 1940 оны 7 сарын 6-нд Зөвлөлт Казахын Алматы мужийн Чемолган сууринд Абиш (эцэг), Альжан (эх) нарын хүү болон төрсөн. Одоо 83 настай. Уг гарвалаараа казахын их жузын шапырашты (хялангуд) яст хүн.

Дунд сургууль, мэргэжлийн сургууль дүүргээд 1960 онд Темиртау хотын төмөрлөгийн үйлдвэрт ажилчнаар орсон. 1969 онд намд элсэж, 1973—1977 онд Карагандын төмөрлөгийн комбинатын намын нарийн бичгийн дарга, 1977—1979 онд Карагандын мужийн намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга, 1979—1984 онд Зөвлөлт Казахын намын төв хорооны нарийн бичгийн дарга, 1984—1989 онд Зөвлөлт Казахстаны Сайд нарын зөвлөлийн дарга, 1989—1991 онд Казахстаны намын төв хорооны нэгдүгээр бичгийн даргаар тус тус ажиллаж байв.

1990 оноос Зөвлөлт Казахстаны ерөнхийлөгч, 1991 оноос Казахстан улсын ерөнхийлөгч болжээ.

Назарбаев улсдаа их нэр хүндтэй бөгөөд 1991-2015 оны ерөнхийлөгчийн сонгуульд доорх хувиар сонгогдсон:

1991 1999 2005 2011 2015
98.8% 81% 91% 95.5% 97.7%

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Эхнэр нь Сара Алпыскызы Назарбаева. 1962 онд гэрлэсэн. Дарига, Динара, Алия гурван охин төрүүлж өсгөсөн.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Нурсултан Назарбаев – Викимедиа зураг, бичлэг, дууны сан