Jump to content

Нууц бичгийн яам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нууц бичгийн яам (хятад: 樞密院, пиньинь: Shū mì yuàn) буюу заримдаа Цэргийн явдлын хүрээлэн гэж орчуулдаг энэхүү яам нь дундад зууны хятадад VII-XIV зууны хооронд оршин байсан хаант улсуудын цэрэг, дайны асуудлыг хариуцсан төрийн дээд байгууллага юм. Монголын Юань улсын үеийн төрийн гол гурван том яамны нэг гэж тооцогдож, яамны сайд нь Төвлөн засах яамнаас хараат бусаар ажиллаж, зөвхөн их хаанд л шууд захирагддаг байсан юм. Үйл ажиллагааны чиглэл нь эзэн хааны хишигтэн цэргийг захирах, гадаад улс оронтой дайн хийх цэргийг хөдөлгөх, цэргийн түшмэлийг томилох зэрэг улс орны цэрэг дайны асуудлыг хариуцаж байсан.

1260 онд Хубилай хааны зарлигаар Их Монгол Улсын төрийн бүтцэд уг яамыг ашиглаж эхлээд, 1388 онд Төгстөмөр хаан нас барж, Юань улсын гол цэргийн хүч Мин улсын цэрэгт олзлогдох хүртэл Монголын төрийн гол байгууллага байсан. Уг яамны сайдын хятад цолыг Шумиши, Жи юань гэж бичсэн байдаг. Мин улс байгуулагдсны дараа уг байгууллагийн нэрийг халж, Их Дудугийн ордон (大都督府) гэх шинэ байгууллага байгуулсан. Үүнээс хойш дахин хэрэглээгүй.

Юань Улсын үеийн бүтэц, зохион байгуулалт

[засварлах | кодоор засварлах]

1270 онд шу ми юаний хамт мэдэгч түшмэл нэг хүн, шүүгч түшмэл нэг хүн тус тус томилов. 1282 онд хэрэг мэдэгч түшмэл нэг хүн, хамт мэдэгч түшмэл нэг хүн нэмж томилоод, төвлөн засах яамны пинжан жэншитэй зөвшин хэрэг явуулсугай хэмээв.[1]

1306 онд хамт хэрэг мэдэгч түшмэл хоёр, хамт мэдэгч түшмэл тав, дэд захирагч түшмэл тав, бичээч таван хүн, туслах бичээч гурван хүн, шүүгч түшмэл 2 хүн тус тус томилов.[2]

1310 онд хэрэг мэдэгч түшмэл 7, хамт мэдэг түшмэл хоёр хүн, дэд захирагч түшмэл хоёр хүн, захирагч түшмэл нэг хүн, хамт захирагч нэг хүн, шүүгч түшмэл хоёр хүн томилоод, пинжан жэншитэй хамтаар хэрэг зөвлөхөөр болгов.[3]

Юань Улсын үед орон нутгийн цэргийн асуудлыг хариуцсан син шу ми юань буюу мужийн цэргийн явдлын хүрээлэнг (орчин үеийнхээр аймгийн цэргийн штаб) дайн самуунтай үед түр орон тоогоор байгуулаад, буцаан татан буулгахаас гадна байнгын орон тоотой таван мужийн цэргийн хүрээлэн ажиллаж, бүс нутгийн цэргийг хариуцдаг байсан. Ийм цэргийн штабууд нь түр зуур байгуулаад татан буугдахад тухайн мужийн чинсан түшмэлд захируулан үлдээдэг байсан.

  1. Сычуаны цэргийн явдлын хүрээлэн: 1263 онд байгуулж, мэдэгч түшмэл хоёрыг томилон, цэргийн хүчийг захирах, босогчдийг дарангуйлах, алба татвар хураан авч, аливаа хэргийг хөтлөн явуулах үүрэгтэй. Бас Чэндуд байгуулав. 1273 онд Чуньцин болон Дунчуаньд син шу ми юаньг нэмж, мэдэгч түшмэл нэг хүн томилов. 1276 онд нэгтгээд Дунчуаньд синюань гэж солив. 1279 онд Ляньчуаний синь юанийг татан буулгав. 1281 онд Сычуаний синь юанийг Чэндуд төвлөрүүлэв.
  2. Жянань цэргийн явдлын хүрээлэн: (江南行樞密院): 1274 онд Хэнань мужийн цэргийн хэлтэсийг (河南省統軍司) татан буулгаж, Хятад цэргийн юаньшуай (漢軍都元帥), Шаньдуны төлөөний яам (山東行院), Жинху нутгийн төлөөний яам (荊湖等路行院) болгож, гурван түшмэл томилоод, Хуайсигийн төлөөний яаманд (淮西行院) хоёр түшмэл томилов. Цэргийн хэргийг хамаарна. 1275 онд төлөөний яамыг байгуулав. 1282 онд Янжоу (楊州), Бинжоу (岳州) зэргийн газарт төлөөний яамд байгуулаад мэдэгч түшмэл тавыг илгээв. 1284, Янжяньд (沿江) төлөөний яам байгуулав. 1285 онд Жяньшигийн төлөөний яаманд Жянжоугийн (江州) морьт цэрэг, Фужоугийн (撫州) явган цэргийг өгөв. 1291 онд Бинжоугийн төлөөний яамыг Эжоу (鄂州) руу нүүлгэж, Жяньхуайгийн төлөөний яамыг (江淮行院), Жянканд (建康) нүүлгээд, төлөөний яамдыг төлөөний мужид нэгтгэв.
  3. Ганьсугийн цэргийн явдлын хүрээлэн (甘肅行樞密院): 1311 онд Ганьжоу (甘州) төвтэй Ганьсугийн төлөөний шу ми юанийг байгуулж, мэдэгч түшмэлд дөрвөн хүнийг томилов. Дараа нь Ганьсу мужийн чинсанд бүх хэргийг даатгаад, төлөөний яамны хэргийг зогсоов.
  4. Хэнаний цэргийн явдлын хүрээлэн (河南行樞密院): 1328 онд хаан ширээний төлөөх тэмцэлд цэргийн хүч ашиглахын тулд байгуулан, түшмэл томилоод, тэр жилдээ татан буулгав.
  5. Давааны Арын цэргийн явдлын хүрээлэн (嶺北行樞密院): 1329 онд байгуулсан. Монгол нутгийн цэргийг захирч, их бага цэргийн нэмэх хасахыг мэднэ. 1313 онд Давааны арын мужид хамт мэдэгч түшмэл (同知) нэгийг томилов. 1314 онд шүүгч түшмэл нэгийг нэмэв.

Давааны арын монгол нутгийн цэргийн явдлын хүрээлэнгийн нийт орон тоо:

  1. хэрэг мэдэгч буюу хүрээлэнгийн сайд (知院) түшмэл 6 хүн, тэргүүн дэс,
  2. хамт мэдэгч (同知) түшмэл 4 хүн, дагалт 2-р дэс,
  3. дэд захирагч (副樞) 2 хүн, жинхэнэ 2-р дэс,
  4. бүгд захирагч (僉院) түшмэл 2 хүн жинхэнэ 3-р дэс,
  5. хамт захирагч (同僉) 2 хүн жинхэнэ 4-р дэс,
  6. шүүгч түшмэл (院判) 2 хүн, жинхэнэ 5-р дэс,
  7. зөвлөх түшмэл (參議) 2 хүн, дагалт 5-р дэс,
  8. бичээч (經歷) 2 хүн, дагалт 5-р дэс,
  9. хотын захирагч (都事) 2 хүн, жинхэнэ 7-р дэс,
  10. сангийн хэргийг мэдэгч даамал  (發兼照磨) 2 хүн, жинхэнэ 8-р дэс,
  11. элчин түшмэл (架閣庫管勾) 1 хүн, жинхэнэ 9-р дэс,
  12. хамт мэдэгч элчин түшмэл 1 хүн, дагалт 9-р дэс.
  13. сударч (掾史) 24 хүн, орчуулагч (譯史) 14 хүн,
  14. данс мэдэгч (通事) 3 хүн,
  15. тамга хадгалагч (司印) 2 хүн,
  16. зарлага (宣使) 19 хүн,  
  17. албаны бичээч (銓寫) 2 хүн,
  18. Монгол бичээч (蒙古書寫) 2 хүн,
  19. шүүн таслагч (典吏)17 хүн,
  20. Яамны оточ (院醫) 2 хүн.[4]

Харьяа хэлтэсүүд

[засварлах | кодоор засварлах]

Гаалийн хэлтэс (客省使): дагалт тавдугаар дэс, ахлах түшмэл 2 хүн, туслах түшмэл 2 хүний орон тоотой. 1277 онд Ахлах түшмэлд нэг хүнийг байгуулав (анхлан томилсон). 1281 онд бас нэг хүнийг нэмэв. 1284 онд туслах элчин түшмэлд бас нэгэн хүнийг байгуулав. 1318 онд 1 хүний орон тоо нэмэв. 1328 онд бас нэг хүний орон тоо нэмэв. Нийт Ахлах түшмэл 2 хүн, дагалт 5 дугаар дэс, туслах түшмэл 2 хүн, дагалт 6 дугаар дэс, зарлигийн элч хоёр хүн.[5]

Заргачийн хэлтэс (斷事官): төрийн жинхэнэ гутгаар дэс. Газар орны цэргийн яамны зарга заалхайг шүүн хэлэлцэх үүрэгтэй. 1264 он заргач түшмэлд 2 хүн томилсон. 1271 он дахин хоёр түшмэлийг нэмэв. 1281 он бас нэг түшмэл нэмэв. 1283 онд дахин хоёр түшмэл нэмэв.[6] 1306 онд уг түшмэлд 4 хүнийг нэмэв. 1312 онд мужийн түшмэлд 2 хүн томилов. Нийт: заргач түшмэл 8 хүн, төрийн жинхэнэ гутгаар дэс, тэмдэглэгч түшмэл нэг хүн, дагалт 7 дугаар дэс, зарлигийн элч 23 хүн. орчуулагч 1 хүн, данс хариуцагч, тамга хадгалагч, зарлага, шүүгч тус бүр нэг хүн.

Хишигтэн цэргийн таван харуул

[засварлах | кодоор засварлах]

Юань Улсын хишигтэн цэрэг нь уламжлалт монгол хэлбэрээс хятад хэв шинжтэй болохдоо зүүн, баруун, хойд, урд, дунд гэх таван харуул, тусгай чиг үүрэгтэй 17 харуул нийт 30 гаруй нэгжид хуваагдсан.

Баруун харуул (右衞)

[засварлах | кодоор засварлах]

Төрийн жинхэнэ гутгаар дэсийн байгууллага. 1262 онд цэргийн харуулын үүрэгтэйгээр байгуулагдсан. 1264 онд хамгаалалтын харуул болсон. 1271 онд зүүн, баруун, дунд гэсэн гурван харуул, шөнийн манаа, тариалангийн цэрэг гэж хуваажээ. Улсын чухаг хэрэгт илгээж, зарлигаар шилжүүлдэг. 1283 онд зарлигаар бүгдийг дохигч түшмэл (都指揮使) хоёр, дэд бүгдийг дохигч түшмэл (副都指揮使) нэг хүнийг томилов. 1284 онд цянь ши түшмэл нэгийг байгуулав. 1307 онд бүгдийг дохигч түшмэл хоёр, орлогч бүгдийг дохигч түшмэл нэг хүнийг томилов. 1310 онд бүгдийг дохигч түшмэл гурван хүн, орлогч бүгдийг дохигч түшмэл нэг хүнийг нэмэв. 1311 онд бүгдийг дохигч түшмэл таван хүн, орлогч бүгдийг дохигч түшмэл хоёр хүн цомхотгов.

Зүүн харуул (左衞)

[засварлах | кодоор засварлах]

Зэрэг дэв нь жинхэнэ 3-р дэс бөгөөд 1271 онд байгуулав. Төрөөс харуул манааны үүргийг нь болиулж, тариалан эрхлүүлсэн. Тус жил дэд бүгдийг дохигч түшмэл нэгийг нэмэв. 1279 онд дэд бүгдийг дохигч түшмэл нэгийг нэмэв. 1283 онд дахин нэгийг нэмэв. 1287 онд мужийн бүгдийг дохигч түшмэл нэг, дэд бүгдийг дохигч түшмэл нэг хүн тус тус нэмэв. 1307 онд бүгдийг дохигч түшмэл таван хүн, дэд бүгдийг дохигч түшмэл хоёр хүн нэмэв. 1311 онд бүгдийг дохигч түшмэл таван хүн, дэд бүгдийг дохигч түшмэл хоёр хүнийг цомхотгов. 

Дундад харуулын салаа

[засварлах | кодоор засварлах]

Жинхэнэ гутгаар дэс. 1271 онд шөнийн харуулаар байгуулагдсан. Шөнийн манаа, тариалангийн цэрэг гэсэн хоёр хэлбэртэй. Улсын аливаа чухаг хэрэгт зарлигаар илгээнэ. Мөн онд бүгдийг дохигч түшмэл нэг, дэд бүгдийг дохигч нэгийг нэмэв. 1283 онд дэд бүгдийг дохигч нэгийг нэмэв. 1284 онд цянь ши хоёр хүн нэмэв. 1286 дугаар онд бүгдийг дохигч түшмэл нэгийг нэмэв. 1307 онд бүгдийг дохигч түшмэл хоёр хүн, дэд бүгдийг дохигч түшмэл гурван хүн нэмэв. 1308 онд бүгдийг дохигч нэгийг нэмэв. 1311 онд бүгдийг дохигч 3, дэд бүгдийг дохигч 3 түшмэлийг цомхотгов. 

Өмнөд харуулын салаа

[засварлах | кодоор засварлах]

Төрийн жинхэнэ гутгаар дэс. 1279 онд шадар хишигтин цэргийн өмнөд салаа байснаа хожим хоёрдугаар салаа болсон. Харуул цэрэг ба, тарианы цэргийн бүтэцтэй. Улсын чухаг хэрэгт томилон илгээдэг. Мөн онд бүгдийг дохигч түшмэл нэг, дэд бүгдийг дохигч хоёр хүнтэйгээр байгуулсан.1281 онд бүгдийг дохигч түшмэл хоёрыг нэмэв. 1283 онд дэд бүгдийг дохигч нэгийг нэмэв. 1307 онд бүгдийг дохигч таван хүн, дэд бүгдийг дохигч нэг хүн, цянь ши 3 хүн нэмэв. 1310 онд бүгдийг дохигч таван хүн, дэд бүгдийг дохигч нэг хүн, цянь ши 3 хүн цомхотгов.

Хойд харуулын салаа

[засварлах | кодоор засварлах]

Зэрэг дэв нь жинхэнэ гутгаар дэс бөгөөд 1279 онд шадар хишигтин цэргийн харъяанд  байгуулсан. Харуул цэрэг, тарианы цэрэгтэй. Улсын чухал албанд, тушаалаар илгээдэг. Тус онд доу жи хуй ши түшмэл 2 хүн, дэд доу жи хуй ши түшмэл 2 хүнтэйгээр байгуулав. Дараа нь дэд доу жи хуй ши нэг хүнийг нэмэн байгуулав. 1281 онд доу жи хуй ши түшмэл хоёрыг нэмэв. 1283 онд цянь ши хоёр хүн нэмэв. 1307 онд доу жи хуй ши таван түшмэл, дэд доу жи хуй ши нэг хүн, цянь ши хоёр хүн нэмлээ. 1310 онд доу жи хуй ши таван түшмэл, дэд бүгдийг дохигч нэг хүн, цянь ши хоёр хүн тус тус цомхотгов.

Шадар цэргийн харуулын бүгдийг дохигчийн хэлтэс 

[засварлах | кодоор засварлах]

Жинхэнэ гутгаар дэс. 1289 онд Шу Ми Юаний зургаан харуулын 6000 хүн, Нийслэлийн тариачин 3000 цэрэг, Жинь-и чөлгөөний түмтийн ордоны 1000 хүн, нийт 1 түмэн хүн, 5 түшмэлээр ахлуулан байгуулсан. Өлзийт хааны онуудад бүгдийг дохигч түшмэл 4 хүнийг нэмэв. 1310 онд бүгдийг дохигч түшмэл дөрвөн хүн, дэд бүгдийг дохигч түшмэл нэг хүнийг цомхотгов.

Юань улсын үеийн Цэргийн явдлын хүрээлэнгийн хэрэг мэдэгч (知樞密院事) хэмээх сайдууд

[засварлах | кодоор засварлах]
  1. Баян (?-1295)
  2. Фан Вэньху (?-?)
  3. Очичар (1293.8-?): Борохулын удам
  4. Ахутай (1301.8-1303)
  5. Хархасун дархан (1303.8-?)
  6. Жаргалан (1303.11-?, 1322.12-1323.10, 1324.6-?)
  7. Дархай (1306.6-?)
  8. Таргутай (1306.6-?)
  9. Чунхур (1307.6-?)
  10. Төмөрбуха (1307.6-?, 1320.6-?)
  11. Эргини (1307.8-1320.8, 1324.4-1324.4)
  12. Майну (1307.11-?)
  13. Ханлахар (1307-?)
  14. Ашабуха (1307.11-?)
  15. Тулуху (1307.11-?)
  16. Есү (1307.11-?)
  17. Тобуха (1307.11-?)
  18. Тогто (1307.11-1309)
  19. Даштөмөр (1311.2-?)
  20. Юэлутөмөр (1311.5-?)
  21. Мулаху (1311.11-?): Боорчийн удам
  22. Турчиян (1312.2-?)
  23. Чоухан (1312.2-?)
  24. Эсэнтөмөр (1314.8-?, 1328.9-1333)
  25. Дашман (1317.12-?)
  26. Өлзий (1313.10-1317.2, 1323.10-?)
  27. Элтөмөр (1314.8-?, 1328.8-1333)
  28. Түмэндарь (1317.12-?)
  29. Жунжя (1318.12-?)
  30. Төмөрто (?-1320.6)
  31. Кипчактай (1320.8-1322.12, 1329.2-?)
  32. Кучэбай (1321.12-?)
  33. Бандан (1322.6-?)
  34. Тэгш (1323.9-1324.7)
  35. Садимиш (1323.10-1326.4)
  36. Мамуш (1323.10-?)
  37. Антачу (1323.11-?)
  38. Шувэньтай (1324.12-?)
  39. Хуоша (?-1329.5)
  40. Наймадай (1326.4-?)
  41. Аса хожа (1326.4-?)
  42. Турхатөмөр (1328.10 - ?)
  43. Байтөмөр (1329.5-?)
  44. Эбүлүнь (1328.10-?)
  45. гаочан ван Төмөрбуха (1328.10-?)
  46. Буха (1328.10-1329.2)
  47. Бэбуха (1328.10-?)
  48. Тотомур (1328.11-?)
  49. Есүдэр (1328.11-?)
  50. Баян (1333-1340)
  51. Тожинтөмөр (?-?)
  52. Хөхтөмөр (1362-1372)
  1. https://zh.wikisource.org/wiki/%E5%85%83%E5%8F%B2/%E5%8D%B7086
  2. https://zh.wikisource.org/wiki/%E5%85%83%E5%8F%B2/%E5%8D%B7086
  3. https://zh.wikisource.org/wiki/%E5%85%83%E5%8F%B2/%E5%8D%B7086
  4. https://zh.wikisource.org/wiki/%E5%85%83%E5%8F%B2/%E5%8D%B7086
  5. https://zh.wikisource.org/wiki/%E5%85%83%E5%8F%B2/%E5%8D%B7086
  6. https://zh.wikisource.org/wiki/%E5%85%83%E5%8F%B2/%E5%8D%B7086