Jump to content

Нухацтай сэтгэлгээ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нухацтай сэтгэлгээ (англи. Critical Thinking) гэдэг баримт, үйл явдал, ажиглалт, аргументийг шинжиж, логик алдаагүй дүгнэлтэд хүрэх, сонголт хийх үйл явц юм.

Латин хэлний criticus гэдэг үг нь шүүн таслах гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ угаар нь монголд шүүмжлэлт сэтгэлгээ, шүүмжит сэтгэлгээ гэж орчуулах эсвэл бүр критик, критикал гэж галиглах тохиолдол бий. Харамсалтай нь орчин цагийн монгол хэлнээ шүүмж, шүүмжлэх зэрэг үгс нь сөрөг агуулга, сэтгэгдэл агуулдаг тул нухацтай сэтгэлгээ гэж томьёолжээ.[1]

Нухацтай сэтэлгээний хүрээ

[засварлах | кодоор засварлах]

Нухацтай сэтгэх нь үндсэндээ мэдээлэл (баримт, ажиглалт)-ийг логикийн алдаагүйгээр сэтгэж, улмаар утга найруулгын алдаагүй илэрхийлэх юм.

Мэдээлэл ба эх сурвалж

[засварлах | кодоор засварлах]

Сайн мэдээлэл гэдэг нь тухайн мэдээллээс гадна, мэдээллийн эх сурвалжийг ч багтааж авч үзнэ. Заримдаа мэдээлэл нь худал биш боловч, мэдээлэл тарааж буй этгээд ашиг сонирхлын зөрчилтэй байгаа үед мэдээллийг бүрэн бус, эсэл тодорхой хүрээнд хязгаарлаж (framing) танилцуулах тохиолдол бий.

Логик ба аргумент

[засварлах | кодоор засварлах]

Нухацтай сэтгэлгээний цөм нь аргумент юм. Аргумент гэдэг нь нэг ба түүнээс дээш үндэслэлд тулгуурлан дэвшүүлсэн дүгнэлт юм. Доорх хэлбэрээр илэрхийлж болно.

Үндэслэл 1 + Үндэслэл 2 + ... + Үндэслэл N ⇒ Дүгнэлт

Аргументийн шинжилгээг хоёр хэсэгт хуваан хийж болно. Эхнийх нь формал логик. Формал логик гэдэг тухайн аргумент нь бүтцийнхээ хувьд зөв, буруу эсэхийг тодорхойлдог. Жишээлбэл Бат Доржоос өндөр, Дорж Эрдэнээс өндөр гэдэг хоёр үндэслэл байг. Тэгвэл дүгнэлт нь Бат Эрдэнээс өндөр гэдэг дүгнэлтэд хүрнэ. Энэ бол бүтцийн хувьд үнэн аргумент юм. Бат, Дорж, Эрдэнийн оронд X, Y, Z-гэх утга тависан ч үнэн дүгнэлтэд хүрнэ.

Формал логикийн эртний нэг хувилбарыг Аристотель дэвшүүлсэн ба категорын силлогизм гэнэ.[2] Жишээлбэл,

Бүх хүн үхдэг.
Сократ бол хүн
Тиймээс, Сократ үхдэг.[3]

Энэ бол алдартай жишээний нэг. Мөн бид үүнийг ерөнхий хэлбэрээр бичиж болно.

Бүх S бол P.
M бол S
Тиймээс, M нь P.

Дээрх бүтэцтэй аргументийг мадаггүй аргумент гэнэ. S, P, M-ийн оронд ямар ч агуулга тависан дээрх өгүүлбэр үнэн байх бөгөөд логик бүтэц нь үнэн байхаас өөр аргагүй байдал руу хөтөлж байна.

Луврын музейн дэх Сократын баримал
  1. Чөлөөт бичээчид (2024). С., Өнөр (ed.). Нухацтай сэтгэлгээ. Улаанбаатар: Чөлөөт бичээчид паблиш. х. viii.
  2. Lundberg, Christian (2018). The Essential Guide to Rhetoric. Bedford/St.Martin's. х. 38.
  3. John Stuart Mill, A System of Logic, Ratiocinative and Inductive, Being a Connected View of the Principles of Evidence, and the Methods of Scientific Investigation, 3rd ed., vol. 1, chap. 2 (London: John W. Parker, 1851), 190.