НьюСкүүл Архитектур, Дизайны Сургууль
НьюСкүүл Архитектур & Дизайны Сургууль (NewSchool эсвэл NSAD) бол Сан Диего дахь Ийст Виллиж-д байрладаг 300 гаруй сурагчтай ашгийн-төлөөх коллеж юм. НьюСкүүл нь 2 салбар сургуультай: Архитектур, Барилгын Удирдлагын Сургууль нь архитектур болон барилгын удирдлагын бакалавр, магистрын хөтөлбөрүүдийг багтаадаг бол Дизайны Сургууль нь дизайны бакалаврын зэрэг олгодог.
НьюСкүүл-ийг ''Ambow Education Holding'' эзэмшдэг. Энэ сургууль нь Барууны Сургууль, Коллежуудын Холбооны Ахлах Коллеж, Их Сургуулийн Комиссоор (WSCUC) бүс нутгийн түвшинд магадлан итгэмжлэгдсэн байна. Ричард П.Уэлш НьюСкүүл Архитектурын сургуулийг 1980 онд үүсгэн байгуулжээ. Сургуулийн анхны байршил нь Калифорни мужийн Чула Виста-д байв. 1988 онд НьюСкүүл байршлаа Сан Диего дахь Ийст Виллиж-рүү шилжүүлсэн. Жилийн дараа ''Bislin Education Corp.'' (Futures in Education, Inc.-ийн охин компани) НьюСкүүл-ийг худалдан авсан.

НьюСкүүл голчлон архитектур болон барилгын удирдлагын бакалавр, магистрын хөтөлбөрүүдэд төвлөрдөг байсан. Коллежуудын Мэдээллийн Систэмээс мэдээллэснээр, НьюСкүүл-ийн төгсөлтийн түвшин нь 64% байна. Төгсөгчдийн дундаж орлого нь 54,000 ам.доллар. Төгсөлтийн дараах нийт дундаж өр нь 32,985 ам.доллар байдаг байна.