Jump to content

Ньюарк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ньюарк хотын үдэш.

Ньюарк (англи. Newark [ˈn(j)uːərk]) —АНУ-ын зүүн хойд хэсэгт орших, Нью-Жерси мужийн хамгийн том хот бөгөөд Эссекс тойргийн засаг захиргааны төв хот. Хотын хүн ам 2020 оны байдлаар 311.549 мянга байсан.

Ньюарк хотыг 1666 онд Нью Хейвенийн колоничлогч Роберт Трит тэргүүтэй Коннектикутаас ирсэн шашины зүтгэлтнүүд байгуулжээ. Хотын түүх Америкийн тусгаар тогтнолын дайн ба Иргэний дайнтай шууд холбоотой. Энэ хотын нэрийг Ньюарк-апон-Трентээс (Их Британи) авсан.

1836 онд албан ёсоор хот болсон.

Ньюарк хотод Нью-Йорк хотод үйлчилдэг гурван нисэх онгоцны нэг нь ижил нэртэй нисэх онгоцны буудал байдаг. Энэ хот нь 300,000 орчим хүн амтай бөгөөд Нью-Жерси мужийн хамгийн том хот боловч ойролцоо байрладаг Нью-Йорк хотын дагуул хот гэдгээрээ илүү алдартай. Өдөр бүр Нью-Йорк хот руу 100,000 гаруй хүн ажилдаа ирж очдог байна.

Хүн амын тоо
1810 1820 1830 1840 1850 1860 1870 1880 1890
8008 6507 10 953 17 290 38 894 71 941 105 059 136 508 181 830
1900 1910 1920 1930 1940 1950 1960 1970 1980
246 070 347 469 414 524 442 337 429 760 438 776 405 220 381 930 329 248
1984 1990 1996 1998 2000 2010[…] 2013 2015 2020
314 000 275 221 269 000 268 500 273 546 277 140 285 675 281 944 311 549