Jump to content

Нью-Йоркийн Керамикийн Коллеж (Alfred University дээр байрладаг)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нью-Йоркийн Керамикийн Коллеж (Alfred University дээр байрладаг)

Alfred University-ийн дэргэдэх Нью-Йоркийн Керамикийн Коллеж (NYSCC) нь Нью-Йорк мужийн төрийн мэдлийн коллеж бөгөөд тус коллеж нь Нью-Йорк мужийн Alfred хотод байрлах Alfred University-ийн хотхонд байрладаг. Нийт 616 оюутан суралцдаг бөгөөд үүнээс 536 нь бакалаврын, 80 нь магистрын оюутан юм. Коллежийг 1900 оны 4-р сарын 11-нд Нью-Йорк мужийн амбан захирагч Теодор Рузвелтийн гарын үсэг зурсан хуулиар үндэслэн байгуулж, “New York State School of Clay-Working and Ceramics” нэртэйгээр эхэлсэн.

Alfred University 1899 онд Нью-Йорк мужийн хууль тогтоох байгууллагад хүсэлт гаргасан нь тухайн их сургууль 1895 оноос хойш хүнд нөхцөлд орсон (оюутны тоо цөөрсөн, санхүүгийн алдагдал нэмэгдсэн, тухайн үеийн ерөнхийлөгч A.E. Main 1895 онд огцорсон гэх мэт)-тэй холбоотой. Их сургуулийн итгэмжлэлийн зөвлөл нь орон нутгийн бизнесүүд, төгсөгчдийн дэмжлэгтэйгээр дээд боловсролын чиг хандлага хэрэглээний шинжлэх ухаан, технологи руу шилжиж байгааг хүлээн зөвшөөрч, хууль тогтоогчдод хүсэлт гаргах шийдвэрийг дэмжсэн.

Их Британийн керамикч Чарльз Фергус Биннс тус сургуульд Royal Worcester Porcelain Works-д ажилласан туршлагынхаа дараа анхны захирлаар томилогджээ. 1932 онд энэ сургуулийг Нью-Йоркийн Керамикийн Коллеж (NYSCC) хэмээн нэрийг нь өөрчилж, хоёр тэнхимтэй болгосон. Үүнд: 1. Ерөнхий технологи ба инженерчлэл 2. Хэрэглээний урлаг