Jump to content

Нью-Йоркийн мужийн их сургууль – Пёрчэйс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нью-Йоркийн мужийн их сургууль – Пёрчэйс салбар (англиар State University of New York at Purchase, товчоор Purchase College эсвэл SUNY Purchase) нь Нью-Йорк мужийн Пёрчэйс хотод байрладаг улсын шинжлэх ухаан, урлагийн коллеж юм.

1967 онд амбан захирагч Нелсон Рокфеллерийн санаачлагаар байгуулагдсан энэ коллеж нь Нью-Йоркийн мужийн их сургуулийн (SUNY) системд багтдаг 13 иж бүрэн их сургуулийн нэг юм.

Пёрчэйс коллеж баригдсан газар нь анх 1734 онд Томасын гэр бүлээр анх суурьшигдаж байжээ. Жон Томас нь 1743–1776 оны хооронд колонийн Нью-Йоркт төрийн хурлын гишүүнээр ажилласан бөгөөд мөн Уэстчестер тойргийн шүүхийн шүүгч, цэргийн зохион байгуулагч байсан юм.

Түүнийг АНУ-ын тусгаар тогтнолын анхны дэмжигчдийн нэг гэдэг. Түүхч Роберт Болтон “Уэстчестер тойргийн түүх” номдоо Томасыг “сэтгэлтэй Виг намын гишүүн” гэж нэрлээд, тэрээр АНУ-ын Тусгаар тогтнолын Тунхаглалын эхний олон нийтийн уншлагыг 1776 оны 7-р сарын 11-нд Нью-Йоркийн Уайт-Плейнс шүүхийн танхимд хийсэн гэдэг.

1777 оны 3-р сарын 22-нд Жон Томасыг Британичууд баривчилж, 5-р сарын 2-нд нас баржээ. Түүний хөвгүүд болох Жон Томас Жуниор болон Томас Томас нар нь мөн АНУ-ын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн. Томас Томас хожим генерал цолтой болсон байна.