Нью-Йорк мужийн Олд Вэстбюри дахь их сургууль
Нью-Йорк мужийн Олд Вэстбюри дахь их сургууль
[засварлах | кодоор засварлах]Нью-Йорк мужийн Олд Вэстбюри дахь их сургууль (SUNY at Old Westbury) нь Нью-Йорк мужийн Олд Вэстбюри хотод байрлах их сургууль бөгөөд Жерико хотод ч мөн зарим хэсэг нь байрладаг. Сургуулийн нийт элсэгчдийн тоо 5,000 орчим. Энэхүү их сургууль нь анх 1965 онд Нью-Йорк мужийн их сургуулийн Захирлуудын зөвлөлийн шийдвэрээр “Нью-Йорк мужийн Олд Вэстбюри дахь коллеж” нэрээр байгуулагдсан. 1968 онд Нью-Йорк мужийн Ойстер Бэй дахь Көүгийн хуучин эдлэн газар, ботаникийн цэцэрлэгт хүрээлэн болох Planting Fields-д үйл ажиллагаагаа эхэлжээ.
1971 онд сургуулийн өнөөгийн байршил болох Лонг Айленд арлын Нассау Каунтид байрлах Олд Вэстбюри руу нүүжээ. Энэ газар нь урьд нь газар тариалан эрхлэгч, үйлдвэрийн эзэн, спортын зүтгэлтэн, буяны үйлстэн Ф. Амброуз Кларкт харьяалагдаж байсан бөгөөд “Broad Hollow” хэмээн нэрлэгддэг байжээ.
Олд Вэстбюри дахь кампусын анхны ерөнхийлөгч нь Жон Д. Магуайр байсан бөгөөд тэрээр өмнө нь Уэслиан их сургуульд шашны профессор, хүний эрхийн идэвхтэн байжээ. Тэрээр нийгмийн шударга ёс, арьс өнгөөр ялгаварлахгүй байх үзэлд зориулагдсан сургууль бий болгохоор зорьсон.
1986 онд Л. Эудора Петтигрю Олд Вэстбюригийн ерөнхийлөгчөөр томилогдож, SUNY системийн анхны Африк гаралтай америк коллежийн ерөнхийлөгч болсон юм.
2023 онд тус коллеж их сургуулийн статустай болж, Нью-Йорк мужийн Олд Вэстбюри дахь улсын их сургууль хэмээн нэрлэгдэх болсон.