Нью Жерси Хотын Их Сургууль
Нью Жерси Хотын Их Сургууль (Англи: New Jersey City University, NJCU) нь Нью-Жерси мужийн Жерси хотод байрладаг улсын их сургууль юм. 1927 онд байгуулагдсан энэ сургууль нь Бизнесийн сургууль, Урлаг ба Шинжлэх Ухааны коллеж, Боловсролын коллеж, Мэргэжил Судлалын коллеж гэсэн дөрвөн үндсэн нэгжтэй ба Нью-Жерсигийн улсын дээд боловсролын системийн хэсэг юм.
2022 онд тус сургууль санхүүгийн хүнд байдалд орсноор олон хөтөлбөрөө зогсоох шийдвэрт хүрсэн. 2024 он гэхэд санхүүгийн байдал нь тогтворжсон ч хөрөнгө оруулалт хангалтгүй хэвээр байв. 2025 оны эхээр Кэйн их сургууль NJCU-тай нэгдэх санал гаргасан бөгөөд 3-р сарын 5-ны Лхагва гарагт сургуулийн Захирлуудын Зөвлөл сургуулийн ерөнхийлөгчийг нэгдэх санамж бичиг байгуулах эрхтэй гэж шийдвэрлэсэн.
NJCU нь дөрвөн коллежоос бүрддэг. 2022 онд тус сургууль бакалавр болон магистрын олон хөтөлбөрөө цөөлөх болсон. Сургуулийн хамгийн олон оюутантай хичээл бол сэтгэл судлал, сувилахуй, бага насны боловсрол, хөгжим юм. Мөн NJCU-ийн Галаас хамгаалах шинжлэх ухааны хөтөлбөр нь Нью Жерси мужийн цорын ганц их сургуулийн төвшний галаас хамгаалах бакалаврын зэрэгтэй хөтөлбөр юм.