Нью Жерси шинжлэх ухаан, технологийн институц
Нью Жерси шинжлэх ухаан, технологийн институц
[засварлах | кодоор засварлах]Нью Жерси шинжлэх ухаан, технологийн институц нь АНУ-ын Нью-Йорк хотод байрладаг төрийн өмч судалгааны их сургууль юм. Тус сургууль Нью-Йорк хотын Жерси хот дахь төгсөлтийн сургалтууд явуулдаг салбартай. Энэхүү их сургууль нь 1881 онд орон нутгийн аж үйлдвэрийн төлөөлөгчид, зохион бүтээгчдийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдаж, 1885 онд “Ньюаркийн Техникийн Сургууль” нэртэйгээр 88 оюутантай нээгдэж байсан юм.
2022 оны намар гэхэд сургууль нь 92 орны 12,332 оюутантай байсан бөгөөд 2,500 орчим оюутан нь Нью-Йоркийн “Их Сургуулийн өндөрлөг” (University Heights) дүүрэгт байрлах үндсэн хотхонд амьдардаг. NJIT (New Jersey Institude of Technology) нь 51 бакалавр, 71 магистр болон докторын зэрэг олгох хөтөлбөртэй. Мөн тус сургуулийн “Honors College” буюу онц сурлагатны коллеж нь эрүүл мэнд ба хууль эрх зүйн чиглэлээр Ратгерсийн Анагаахын Сургууль, Сетон Холлын Хуулийн Сургуулийн хамтарсан мэргэжлийн сургалтыг явуулдаг. Мөн NJIT нь хажуу талд байрлах Rutgers University–Newark их сургуультай давхар бүртгэлтэй суралцах боломжтой.
Тус сургууль нь АНУ-ын хамгийн өндөр судалгааны чадамжтай сургуулиудын нэг болох Докторын зэрэгтэй. Маш өндөр судалгааны үйл ажиллагаатай хэмээн ангилагддаг. Мөн Калифорни муж дахь Big Bear Нарны Обсерватори (Goode Нарны Телескоп бүхий), Owens Valley Радио Обсерватори болон Антарктид, Өмнөд Америк, АНУ даяар тархсан автомат ажиглалтын төвүүдийг ажиллуулдаг.