Jump to content

Нью Йоркийн Сити Коллеж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нью Йоркийн Сити Коллеж хүмүүсийн хэлж заншсанаар Нью Йоркийн Сити Коллеж аль эсвэл Сити Коллеж болон CCNY нь улсын системийн дагуу Нью Йорк хотод судалгаа хийдэг Их сургууль юм. Сити коллеж нь 1847 онд байгуулагдсан ба АНУ-д байгуулагдсан анхны үнэ төлбөргүй төрийн өмчит дээд боловсролын байгууллага байсан. Энэ нь CUNY-ийн 25 дээд боловсролын байгууллагын хамгийн эртнийх бөгөөд тэдгээр сургуулиудаас тэргүүлэх сургууль гэж тооцогддог. Сити коллеж нь Манхэттэн дэх Харлемын ойролцоох Хамилтон Хайтс дүүрэгт байрладаг. Тус сургууль 14 гектар талбайтай бөгөөд 130-р гудамжаас 141-р гудамж хүртэл сунан байрладаг. Барилгууд нь гоёмсог готик хэв маягаар баригдсан бөгөөд олон барилга нь түүхэн дурсгалт байшин болжээ. Эдгээрийг алдартай архитектор Жорж Б. Пост зохион бүтээсэн.

2000 оны намраас CUNY “Шоларс” (шилдэг оюутдын) хөтөлбөр эхлүүлж, 2001 онд анхны бакалаврын оюутнуудаа элсүүлсэн.