Jump to content

Нью Йорк, Онеонта дахь Улсын Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нью-Йорк, Онеонта дахь Улсын Их Сургууль (Мөн SUNY Oneonta гэж нэрлэгддэг) АНУ-ын Нью-Йорк мужийн Онеонта хотод байрлах улсын их сургууль юм. Энэ сургууль нь Нью-Йорк мужийн улсын их сургуулиудын (SUNY) системийн нэг хэсэг юм. SUNY Oneonta нь 1889 онд Онеонта энгийн сургууль нэртэйгээр үүсгэгдсэн бөгөөд муж даяар багш нарыг бэлтгэж нийтийн боловсролыг өргөжүүлэхэд нэг хэсэг нь болж байсан. Энэхүү сургууль нь хотын “Maple” гудамжны орой дээр байрлах “Old Main” хэмээх барилгад байрлаж байжээ. Сургуулийн анхны захирал нь Жэймс М. Милн байсан бөгөөд түүний нэрээр одоогийн сургуулийн номын санг нэрлэсэн байна. Бараг 40 жилийн турш “Old Main” нь сургуулийн цорын ганц барилга байжээ. Харин 1933 онд Перси И. Багбигийн нэрэмжит Багби сургуулийг барьжээ. Багби нь Онеонтагийн энгийн сургуулийн хоёр дахь захирал байсан. Багби сургууль нь багш мэргэжлээр суралцагчдад зориулсан дадлага хийх зориулалттай, кампус дээрх сургалтын байр байв. 1942 онд тус сургууль анх удаа нэрээ сольж, Нью-Йорк Мужийн Багшийн Коллеж нэртэй болсон. 1948 онд тус сургууль нь Нью-Йоркийн Улсын Их Сургуулийн системийн анхны гишүүдийн нэг болж, улмаар 1951 онд Онеонта дахь Нью-Йорк Мужийн Боловсролын Коллеж нэртэй болжээ.