Jump to content

Нэг хүнийг тахин шүтэх үзэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нэг хүнийг тахин шүтэх үзэл (орос. Культ личности, англи. Personality cult) Засаглалыг хэрэгжүүлэхэд ард түмний түүхэн үүрэг, хүсэл эрмэлзлэл, бүтээлч сэтгэлгээ, улс төрийн идэвхид тулгуурлах үндэсний хүчин зүйлийн оролцоог үгүйсгэж, хувь хүний хүчин зүйлийн ач холбогдлыг хэт товойлгож, үндэсний үнэлэмж, ардчиллын шалгуурыг алдагдуулсан үзлийг хэлнэ. Өөрөөр хэлбэл нийт олны амжилт бүтээл, ололтыг нэг хүнийх болгон хэт үнэлэн магтаж, дээдлэн өргөмжлөхийг хэлдэг. Энэ нь авторитар улсын үндэс болдог байна.

Энэ байдал нь 20-р зууны тоталитар дарангуйлалд хамгийн их хөгжсөн бөгөөд дарангуйлагчдын гарт өмнөх үеийнхээс ялгаатай нь радио, кино театр, хэвлэлийг хянах зэрэг суртал ухуулгын хамгийн хүчирхэг хэрэгсэл байсан. ЗХУ-д Иосиф Сталин, Леонид Брежнев, Германд Адольф Хитлер, Италид Бенито Муссолини, Хятадад Мао Зэдун, Хойд Солонгост Ким Ил Соны дэглэмүүд хувь хүнийг тахин шүтэх хамгийн гайхалтай жишээг үзүүлсэн юм. Эрх мэдлийнхээ оргил үед эдгээр удирдагчдыг алдаа гаргадаггүй агуу удирдагчид хэмээн өргөмжлөн хүндэлдэг байв. Тэдний хөрөг хаа сайгүй өлгөгдсөн байдаг. Зураач, хөгжмийн зохиолч, зохиолч, яруу найрагчид дарангуйлагчдын "сайхан" зан чанарын янз бүрийн талыг харуулсан олон тооны бүтээл туурвидаг байжээ. Тэдний намтар, бүтээлийг боловсролын байгууллагууд болон эрх баригч намуудад заавал унших шаардлагатай байв. Тэднийг амьд ахуйд нь хүндэтгэн олон тооны хөшөө босгож, хот, хотын гудамж, талбайн нэрийг өөрчилж, олон объектыг тэдний нэрээр нэрлэж байсан юм.