Jump to content

Нэхмэлийн үйлдвэр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

1960-1975 онуудад манай улсын хөнгөн аж үйлдвэрийн хөгжлийн үе байсан бөгөөд Герман улсын тусламжтайгаар “Улаанбаатар” хивс, ЗХУ-н тусламжтайгаар “Ноосон нэхмэл”, “Эсгий, эсгий гутлын”, “Оёдлын үйлдвэр”, 1970-1990 онуудад ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах “Говь”-комбинат, “Ээрмэл, сүлжмэл нэхээсгүй эдлэл”, “Эрдэнэт” хивс, “Дорнод”-н хивсний үйлдвэрүүд байгуулагджээ.

2005 оноос хойш хөнгөн аж үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тогтворжиж ноос ноолуур боловсруулах салбарт Ээрмэл, Говь, Буян, Мон форте, Гоёо, Туяа, Кашмир, Алтай, Сор кашмир, нэхээсгүй эдлэл зэрэг үйлдвэрүүд ажиллаж байна.

1981 онд япон улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар байгуулагдсан бөгөөд хүчин чадал нь жилд 1.200 тн түүхий ноолуур боловсруулж, 1.200 тн ээрмэл утас, 1.5 саяа ширхэг сүлжмэл, 1.1 сая метр нэхмэл бүтээгдэхүүн , 162 мянган ширхэг ноолууран пальто үйлдвэрлэх хүчин чадалтай. Хүний хөгжил, технологиор тэргүүлэн, хэрэглэгч, харилцагчдын сэтгэл ханамжийг өндөрт хүргэж, ажилчдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлж, монгол ноолуурыг дэлхийд таниулж яваа компани юм.

Гадаадын орнуудад экспортлож байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж, улмаар 2019 оноос онлайн худалдааны үйл ажиллагагаа эрчимтэй идэвхижүүлсэн бөгөөд одоогийн байдлаар Европын улсуудад, АНУ-д, ХБНГУ-д, БНХАУ-д онлайн дэлгүүрүүдийг тус тус амжилттай ажиллуулж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчдэдээ 100% цэвэр ноолууран бүтээгдэхүүнийг цаг алдалгүй шууд хүргэж байна.

Тус үйлдвэр нь бүтээгдэхүүний өнгө, загвараараа ялгарах “Gobi Cashmere”, “Gobi Organic”, “YAMA Cashmere”, “Goyo Cashmere”, “Herders”, “Goyo Kids” гэх мэт салбарласан брендүүдтэй бөгөөд монгол улсын “TOP-100” аж ахуйн нэгжийн нэг, үндэсний бахархалт компани юм.