Jump to content

Нэшнл Жеографик

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
The_National_Geographic_Magaine_-_February_1910_Volume_21_Number_2

National Geographic нь Нэшнл Жеографик Партнерс ХХК-иас сар бүр хэвлэн гаргадаг Америкийн сэтгүүл юм. Ашгийн бус, хамгийн том шинжлэх ухаан, боловсролын байгууллагуудын нэг Нэшнл Жеографик Сосайти үүсгэн байгуулагдсанаас 9 сарын дараа 1888 онд Нэшнл Жеографикийг эрдэм шинжилгээний сэтгүүл болгон үүсгэн байгуулж байсан бол одоо дэлхийд алдартай сэтгүүл болжээ. 1905 онд дугаарууддаа зураг оруулж эхэлснээр өнөөгийн алдартай хэв маягаа олжээ. 1910-аад оны үеэс өнгөт зураг оруулж эхэлсэн. Хүйтэн дайны үеэр тус сэтгүүл төмөр хөшигний хил хязгаараас үл хамааран улс орнуудын физик болон нийгмийн газар зүйн тухай тэнцвэртэй мэдээлэл хүргэхээр зорьж ажилласан. Сүүлд хүрээлэн буй орчны асуудлын талаар нээлттэй ярих болсон.

2015 оныг хүртэл Нэшнл Жеографик Сосайти компани тус сэтгүүлийг бүрэн эзэмшиж байсан. 2015 оноос хойш Нэшнл Жеографик Партнерс ХХК сэтгүүлийн дийлэнх хувьцааг эзэмших болсон.

Нэшнл Жеографик газар зүй, түүх, байгаль, шинжлэх ухаан, дэлхийн соёлын тухай мэдээллийг хүргэдэг. Өөрийн өвөрмөц дүр төрх болох шар тэгш өнцөгт хүрээ бүхий гялалзсан сэтгүүлийн нүүрээрээ алдартай.

2023 онд Нэшнл Жеографик ажилчдаа буюу бүх зохиогчдоо халсан бөгөөд үүнтэй холбоотойгоор 2024 оноос АНУ-д сэтгүүлийг цаасан хэлбэрээр зарахаа больж буйгаа мэдэгджээ.

2024 оны 6 сарын 30-ны байдлаар АНУ-д болон олон улсад нийтдээ 1.65 сая хувь борлогдсон бөгөөд түүний 500,000 орчмыг хүүхдийн сэтгүүл дангаараа эзэлж байна.