Нээлттэй ба чөлөөт эхийн програм хангамж

Чөлөөт болон нээлттэй-эхийн програм хангамж Нээлттэй эхэд хамрагдах програм хангамж гэдэг нь хэн ч эх кодыг үзэх, судлах, үнэлэх дүгнэх болон шинэчлэн өөрчлөх боломжтой байдаг програм хангамж юм .Эх код нээлттэй байдаг учир хэн ч сайн дураараа програм хангамжийн дизайныг сайжруулах үйл ажиллагаанд оролцох боломжтой байдаг. Хаалттай эхийн програм хангамж нь хувилах эрх нь хязгаарлагдмал байдаг, эх код нь хэрэглэгчдэд харагддаггүй патенттай өмчийн програм хангамжаас ялгаатай юм. НЭПХ-г ашиглахын давуу талууд нь ПХ бүтээх зардлыг бууруулах, хамгаалалт болон тогтвортой байдлыг өндөрсгөх, хэрэглэгчдэд өөрсдийн техник хангамжаа илүү сайн удирдах боломж олгодог зэрэг юм. Чөлөөт, нээлттэй эхийн үйлдлийн систем болох Linux болон Unix-н үйлдлийн систем нь өнөөдөр олон хүнд ашиг тусаа өгч, серверүүд, персонал компьютер, ухаалаг утсууд зэрэг олон төхөөрөмжүүдийг ажиллуулсаар байна.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1949 1950,1960,1970 аад онуудад хэрэглэгчид эх кодыг харж, өөрчилж түгээх зөвшөөрөлтэй байсан байна. Ихэнх техник хангамж борлуулдаг компаниуд програм хангамжыг дагалдуулан өгч байлаа. Харин 1960 оны сүүлээр техник хангамж зарсан мөнгөөрөө програм хангамж хөгжүүлэлтээ санхүүжүүлдэг компаниудаас ялгаатай зөвхөн програм хангамж хөгжүүлэн зардаг компаниуд гарч ирэв. 70-аад болон 80-аад оны эхээр програм хангамжийн компаниуд нь хэрэглэгчид кодыг судлан, мэдэж авахаас сэргийлэн 2 дахь хуулбар програмыг зардаг болов. 1983 онд МИТ хиймэл оюун ухааны лабораторын гишүүн Ричард Сталлман “GNU төсөл”-ийг хэрэгжүүлснээ.

Засгийн газруудын хэрэглээ[засварлах | кодоор засварлах]

Энэтхэгийн засгийн газар чөлөөт, нээлттэй эхийн програм хангамжыг дэмжмж байгаагаа 2001 онд албан ёсоор зарласан байна.Чөлөөт програм хангамжын төвийн нээлтийн ажиллагаанд Ричард Сталлман оролцсон байна. Германы Мунхенд 15000 Windows үйлдлийн системтэй комьютеруудыг Linux үйлдлийн системтэй болгох төсөл 10 жил явагдаж байгаа ба (2003-2013) одоо гүйцэтгэл нь 80%-тай явж байгаа аж. Малайз улс 2008 оныг хүртэл өмчийн програм хангамж дээр гаргадаг байсан сая сая долларыг “Чөлөөт, нээлттэй эхийн програм хангамжын нийтийн хэлтэс” –г нээснээр хэмнэсэн байна. 2006 онд Бразилийн засгийн газар Linux үйлдлийн системтэй хямд комьютеруудын нийлүүлэлтийг дэмжин татаас өгсөн байна. 2009 оны 2 сард Нэгдсэн Улсын Цагаан Ордны албан ёсны веб хуудас доторх агуулгын менежерээр Drupal-г ашиглан Linux серверүүдрүү шилжсэн байна. 3 сард Францын зэвсэгт хүчний вебсайт 2015 он гэхэд Ubuntu- руу шилжинэ гэдэг нь зарлагдсан байна.

“Бидэнд тогтввортой, найдвартай үйлдлийн систем хэрэгтэй байсан учраас бид Windows-с Linux-руу шилжсэн. Энэ нь бидэнд байгууллагынхаа дотоод орчныг хянаж хэрэгтэй зүйл гарвал засч, тохируулж, өөрчлөх боломжыг олгосон.” “Олон улсын санасрын станц”-ын комьпютерийн системийг удирддаг “Нэгдсэн сансрын холбоо”-ны хийсэн мэдэгдэл.