Нюрнбергийн шүүх хурал

Нюрнбе́ргийн шүүх хурал (англи. Nuremberg trial, герман. Nürnberger Prozess, франц. Procès de Nuremberg, орос. Нюрнбергский процесс) — Дэлхийн 2-р дайн дууссаны дараа 1945-1949 онуудад Нюрнберг хотын "Шударга ёсны ордон"-д болсон Нацист Германы дайны гэмт хэрэгтнүүдийн цуврал шүүх хурлын анхны бөгөөд гол хурал юм.
1945 оны 11-р сарын 20-нд нээгдсэн уг Олон улсын цэргийн шүүх хурлаар Гитлерийн эсрэг эвслийн 4 орныг төлөөлсөн 8 шүүгчээс бүрдсэн Олон улсын цэргийн шүүх Нацист Германы удирдагчдын бүлгийг гэмт хэрэгт буруутгасан байна. АНУ, Их Британи, ЗХУ, Францын прокуроруудаас бүрдсэн багийн бэлтгэсэн яллах дүгнэлтэд энх тайвны эсрэг гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, эдгээр гэмт хэргүүдийг үйлдэх хуйвалдаан гэсэн дөрвөн зүйл анги багтсан байв.
Энэхүү Олон улсын цэргийн шүүхийн Дүрмийг Лондонгийн бага хурлын үеэр нарийн төвөгтэй, урт хэлэлцээр хийсний дараа 1945 оны 8-р сарын 8-нд баталсан юм.
1945 оны 10-р сарын 18-нд Берлин дэх шүүхийн албан ёсны байранд болсон анхны техникийн хуралдаанаар шүүхэд Херман Геринг тэргүүтэй Германы Үндэсний Социалист ажилчны намын 24 удирдагч болон СС, СА, SD, Гестапо-гийн удирдлага, Эзэн хааны Засгийн газар, Ерөнхий штаб, Вермахтын Дээд командлал зэрэг хэд хэдэн байгууллагын эсрэг яллах дүгнэлтийг танилцуулсан байна. Прокурор анх удаа "геноцид" буюу "хомроглон устгах" гэсэн шинэ нэр томъёог албан ёсны баримт бичигт оруулсан.
Шүүхийн гишүүд болон тэдний орлогч нар:
[засварлах | кодоор засварлах]- ЗХУ-ын талаас: Шүүхийн хошууч генерал Иона Никиченко, Шүүхийн хурандаа Александр Волчков
- АНУ-ын талаас: Ерөнхий прокурор Фрэнсис Биддл, шүүгч Жон Паркер
- Их Британийн талаас: Лорд шүүгч Жеффри Лоуренс, шүүгч Норман Биркет
- Францын талаас: Профессор Анри Доннедьё де Вабр, шүүгч Робер Фалько.
Шүүхээс оногдуулсан ял
[засварлах | кодоор засварлах]Дүүжлэн цаазаар авах ял оногдуулсан:
[засварлах | кодоор засварлах]- Херман Геринг,
- Мартин Борманн (эзгүй),
- Эрнст Калтенбруннер,
- Иоахим фон Риббентроп,
- Вильхельм Кейтел,
- Альфред Розенберг,
- Ханс Фрэнк,
- Вильхельм Фрик,
- Юлиус Стрейхер,
- Фриц Саукель,
- Артур Сейсс-Инкварт,
- Альфред Жодл.
Бүх насаар нь хорих ял авсан:
[засварлах | кодоор засварлах]Рудольф Хесс, Уолтер Фанк, Эрих Рэйдер нар.
20 жилийн хорих ял авсан:
[засварлах | кодоор засварлах]Балдур фон Ширач, Альберт Спиер.
15 жилийн хорих ял: Константин фон Нейрат.
10 жилийн хорих ял: Карл Дониц.
Цагаатгагдсан:
[засварлах | кодоор засварлах]Ханс Фрицше, Франц фон Папен, Ялмар Шахт.