Нямаагийн Туулайхүү
Нямаагийн Туулайхүү (1955 онд төрсөн) Монголын Сонгодог хөгжмийн урлагийн нэрт удирдаач, Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Дуурь Бүжгийн эрдмийн театрын Ерөнхий удирдаач.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1974 онд Хөгжим бүжгийн дунд сургууль төгссөн.
1974-1978 онд ДБЭТ-т хөгжимчин.
1979-1985 онд ЗХУ-ын Свердловскт /Одоогийн Екатеринбург хот/ удирдаачийн анги, кларнет хөгжмийн ангид сурч төгссөн.
Төгсөөд 1985 оноос Улсын филармонид удирдаачаар томилогдон ажилласан.
Тэрээр 1996 оноос Дуурийн театрт ажиллахдаа монгол хэл дээр дуулсан дууриудыг төрөлх хэл дээр нь болгосон. “Чио Чио сан” дуурь монгол хэл дээр байсан бол итали хэл дээр, “Кармен” дуурийг франц хэл дээр болгосон. Улмаар монгол дуучид гадаадад ямар ч дуурийг үндсэн хэл дээр нь дуулж чаддаг болжээ.
Тэр үүднээс манай Э.Амартүвшин, Г.Ариунбаа
Тэрээр УДБЭТ-ын бүх л балет дуурийн ихэнх репертуар над дээр байна. “Аида”, “Чио Чио сан”, “Богема”, “Чингис хаан”, “Үүлэн заяа” дууриуд дээр ажиллаж байсан.