Jump to content

Нямбуугийн Нямдорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нямбуугийн Нямдорж нь Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч хүн юм.

Нямбуугийн Нямдорж 1934 оны 10 сарын 12-нд Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Бүрхийн төгөл гэдэг газар мэндэлжээ.

  • 1957-1962 онд тэр үеийн ЗХУ-ын нийслэл Москва  хот дахь М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцан төгссөн.

“Хөдөлмөр” сонинд утга зохиолын ажилтан, Өмнөговь аймагт мэргэжлийн зохиолч, Ардын боловсролын яамны хэвлэлийн хэлтэст хэвлэлийн редактор, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо суманд багш, Сүхбаатар аймгийн “Сүхбаатарын зам” сонинд сурвалжлагч, Эрдэнэт хотын хивсний үйлдвэрт мастер зэрэг ажлыг хашиж явсан байна.

Анхны ном нь 1959 онд “Үүлэн бор” нэртэйгээр хэвлэгдсэнээс хойш 1992 оныг хүртэл яруу найргийн нийт 14 ном хэвлүүлж, 1992 онд шилдэг шүлгүүдээрээ Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн юм.

Судлаачид Н.Нямдоржийг Монголын яруу найрагт чөлөөт сэтгэлгээний салхи оруулсан яруу найрагч гэж зүй ёсоор үнэлдэг.

Н.Нямдорж бол 1960-1970 онд Монголын яруу найрагт хэлбэр, агуулгын хийгээд сэтгэлгээний шинэчлэлийг авчирсан, өвөрмөц, давтагдашгүй яруу найрагч юм.

Шүлэг яруу найраг

[засварлах | кодоор засварлах]
  • Өндөгний хээ
  • Үүлэн бор
  • Онон хатан эжий
  • Хөдөө
  • Онон
  • Хүн чулуу
  • Онцын хөөрхөн хүүхэн гэдэг...
  • Гэргий минь чи эрхэл эрхэл
  • Дурлал
  • Нүдний чинь сайханд

Дурсамж дуртгал

[засварлах | кодоор засварлах]

Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 85 жилийн ойд зориулж хэл бичгийн ухааны доктор, дэд профессор А.Мөнх-Оргил "ШҮҮМЖ: Хувираагүй хурууны хээ буюу хугараагүй итгэл үнэмшил /I/" бичсэн.

2024 оны аравдугаар сарын 18-ны өдөр Нямбуугийн Нямдорж-90 эрдэм шинжилгээний хурал болсон.

Нямбуугийн Нямдоржийн 90 жилийн ойгоор түүний хэвлэгдээгүй шүлгүүдээс бүрдсэн "Монгол" номыг Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким гаргажээ. Социализмын үед хэвлэгдэх боломжгүй тул гар бичмэлээр хадгалагдаж байгаад 1990-ээд оны эхээр "Ил товчоо" сонинд анх хэвлүүлсэн "Чавганц", "Гинж" тэргүүтэн шүлгүүд "Монгол" номд байдаг аж.