Нямдоржийн Ганбаатар
Төрсөн өдөр | 1982 оны 12 сарын 28 |
---|---|
Төрсөн газар | Монгол улсын Говь-Алтай аймгийн Чандмань сум |
Алдар цол | |
Бөхийн цол | улсын гарьд |
Уугуул нутаг | Говь-Алтай аймгийн Чандмань сум |
Цол ахисан он жил | |
Улсын гарьд | 2008 |
Улсын харцага | 2007 |
Аймгийн арслан | 2004 |
Улсын наадмын барилдааны амжилт | |
Шөвгөрсөн | 8 (2007, 2008, 2009, 2010, 2011, 2014, 2015, 2016, 2018(Хүчингүйд тооцсон)) |
2019-07-13-ны байдлаар мэдээлэв. |
Нямдоржийн Ганбаатар (1982-12-28 ) нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, үндэсний бөхийн улсын гарьд юм.
Амжилт[засварлах | кодоор засварлах]
- 2004 онд Өмнөговь аймагт түрүүлж Аймгийн арслан
- 2006 онд Бүх цэргийн наадамд түрүүлж хурц чимэг
- 2007 онд 6 давж Улсын харцага
- 2008 онд 8 давж үзүүрлэн Улсын гарьд
- 2009 онд 6 даван шөвгөрч "Үнэн хүчит" чимэг
- 2010 онд 5 даван шөвгөрч "Өсөх идэр" чимэг
- 2011 онд 7 даван шөвгөрч "Саруул сайжрах" чимэг
- 2014 онд 7 даван шөвгөрч "Хуурнин шуугигч" чимэг
- 2015 онд 6 даван шөвгөрч "Өнөд амгалант" чимэг
- 2016 онд 5 даван шөвгөрч чимэг
- 2018 онд 5 даван шөвгөрч "Хурц шаламгай" чимэг хүртсэн.
Сэргээш[засварлах | кодоор засварлах]
"Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо"-ы хурлаар Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн сэргээшийн шинжилгээний дүгнэлтээр улсын харцага А.Цацабшир, улсын начин Ц.Бямба-Очир нарын хамтаар сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсныг хүчингүйд тооцов.
Үүний улмаас улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир нарт олгосон “Хурц шаламгай” чимгийг хурааж, улсын баяр наадамд барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан.
Эдгээр бөхөд тавын даваанд өвдөг шороодсон аймгийн арслан Б.Эрдэнэхүү, улсын начин Ч.Хөхчирэнгэр, улсын арслан Э.Оюунболд нарыг Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсанд тооцож, улсын арслан Э.Оюунболд, улсын начин Ч.Хөхчирэнгэр нарт “Өсөх идэр” чимэг олгохоор болов. Хуралдаанаар мөн Ц.Бямба-Очирт олгосон улсын начин цолыг хасах, аймгийн арслан Б.Эрдэнэхүүд улсын начин шинээр цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Гэр бүл[засварлах | кодоор засварлах]
Тэрээр Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Р. Нямдоржийн хүү бөгөөд авга ах нь үндэсний бөхийн улсын заан Р. Давааням, аймгийн заан Р.Дашдорж, үеэлүүд нь улсын начин Д. Лхагвадорж, мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна Д. Бямбадорж нар болно.