Jump to content

Нямжавын Нандинхүсэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нямжавын Нандинхүсэл (2007 онд Улаанбаатар хотод төрсөн) Монголын эмэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн шигшээ болон “Улаанбаатар Амазонс” багийн тамирчин. Тэрбээр 177 см өндөр, 65 кг жинтэй бөгөөд анх 14 настайдаа үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан байна. Мөн “Улаанбаатар Амазонс” багт 16 настайдаа тоглож эхэлсэн түүхтэй.

Тэрээр 2023 онд Нийслэлийн 1-р сургууль төгссөн. 2022 оны Азийн 18 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн бөгөөд 2023 онд болсон 3x3 U18 дэлхийн аваргад эхний өдрийн дараа хамгийн өндөр оноотой эмэгтэй тоглогч болж байжээ.

Тэрбээр АНУ-ын Спайр академид суралцах зорилготой гэдгээ өмнө нь хэвлэлд ярьж байсан бол 2025 оны байдлаар “Улаанбаатар Амазонс” багтаа эргэн нэгдээд байгаа юм.

2025 оны "3х3" сагсан бөмбөгийн ДАШТ-ний мөнгөн медальт.