Jump to content

Нямын Цэгмид

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нямын Цэгмид Ардын жүжигчний уран бүтээлийн хөрөг УРАН АВЪЯАС, ОЮУН БИЛГЭЭ УРЛАГТ ЗОРИУЛСАН ХҮН Монголын театр хөгжлийнхөө түүхэнд авъяас билэгтэн олныг төрүүлсээр илсэн билээ. Манай театрын урлагийн гарамгай зүтгэлтний нэг бол БНМАУ-ын Ардын жүжигчин Нямын Цэгмид юм. БНМАУ-ын Ардын жүжигчин Нямын Цэгмид бол оюун билэгт авъяаслаг жүжигчин бөгөөд түүний бүтээсэн менго, Пеклеванов, Верст, Дандар, Даравгар, Цотон, Богд зэрэг өөр хоорондоо адилгүй өвөрмөц олон сонин дүрүүд театрын түүхэнд үүрд үлдэнэ. Ардын жүжигчин Нямын цэгмид сэтгэлгээ сайтай жүжигчин төдийгүй, шилдэг найруулагч юм. Н.Цэгмид оюун билэг авъяас чадвар, хүч хөдөлмөрөө театрын урлагийг хөгжүүлэхэд бүрэн шавхаж дайчилсан бүтээлч зүтгэлтэн мөн. Монголын театрын ахмад зүтгэлтний нэг БНМАУ-ын ардын жүжигчин Н.Цэгмид 1910 онд Булган аймгийн могод сумын нутагт болох Сайхан хулж гэдэг газар малчин ард Нямын гэрт төржээ. арван хэдэн настай жаалхүү ардын хувьсгалын ачаар сумын бага сургуульд орж суралцан төгсөөд Авзагын хошуу, Хамбын хүрээнд бичээчийн ажил хийж байжээ. тэр үед ардын нам засгийн бодлого хувьсгалт арга хэмжээний тухай олон түмэнд сурталчилан таниулах зорилгоор ухуулаг урлаг уран сайхны бригадтай хамт аймаг хошуудаар ажиллаж байв. авъяастан залуучуудаар бүрдэл болсон урлагийн энэ бригад нь ардын урлагт түшиглэн үлгэр магтаал хэлэх, дуулах хөгжимдөх ший гаргах зэргээр олон төрөл зүйлийг үзүүлдэг байв. Хар шар феодлын харгис дээрэнгүйлэл, шунахай ховдог шинж, завхай зайдан бузар явдал, ялзарч хоцорсон хуучин үзэл санааг хайр найргүй илрүүлэн шүүмжилсэн олон тооны жүжгийг орон нутагт тавьж сонирхуулж байсан байна. Энэ бүхэн Н.Цэгмидийн анхаарал сонирхолыг айхтар ихээр татаж байжээ. Төвөөс авзагын хушуунд очсон урлагийг бригадын хүмүүс “Саьъяа носн” гэдэг дуут жүжгийг орон нутгийн сайн дурын уран сайханчдад зааж сургахад Н.Цэгмид оролцож Ламъяа ламын рольд жүжиглэсэн нь ирээдүйн ардын жүжигчин болохын их үүсвэр байлаа. Дараа нь Н.Цэгмид Улаанбаатар хотын Санхүүгийн сургуульд шилжин ирж суралцахдаа сургуулийн дэргэдэх уран сайхны дугуйланд идэвхтэй оролцохын хамт төвийн үзвэрийн газруудад их явах болов. Энэ үе бол манай оронд үндсэний театр байгуулх бэлтгэл үе байсан учир мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай байла. ЗХУ-аас уригдан ирсэн уран сайхны мэргэжилтэн А.Ефреемов, найруулагч байсан Гомбожав, жүжигчин Ё.Шаравдоо нарын бүрэлдэхүүнтэй комисс хотын сургууль соёлын газруураад явж театрын зорилго бодлогыг тайлбарлан таниулж, театрт сайн дураараа орохыг хүсэгчдийг шалгаж байв. Тэр шалгалтаар санхүүгийн сургуулийн дэргэдэх уран сайхны дугуйлангаас Б.Жадамбаа, Н.Цэгмид нар шалгарчээ. Шалгалтанд тэнцсэн боловч мэргэжилтэй санхүүгийн мэргэжилтэн дутагдалтай байсан учраас Н.Цэгмидийг театр шилжүүлсэнгүй харин засгийн газрын нягтлангаар томилов. Гэвч Н.Цэгмид өөрийн хүсэл сонирхолтой уранс айхны сайн дурын ажилд идэвхтэй оролцож, тэр үеийн нэрт жүжигчин “Дэлдэн боохой” хэмээх Лувсансодном, Дамдинбазар нартай ойртон танилцсан нь Н.Цэгмидэд уран бүтээлийн том алхам болжээ. 1932 онд Н.Цэгмид Улсын төв театрт нягтлан бодогчоор шилжин ирж үндсэн ажлаа хийхийн хамтаар оройн түр сургуульд амжилттай суралцан урлагийн ухааны зарим нэг үндэсүүдтэй танилцжээ.

Тайзнаа бүтээсэн дүрүүд

[засварлах | кодоор засварлах]
Зохиолч Жүжгийн нэр Дүр Он
- Сумъяа ноён Бээжийн лам 1924
- Ах дүү гөрөөчин Дүү 1931
С.Буяннэмэх Үнэн Ард 1932
Ч.Раднаабазар Энэ ямар ёс вэ? Өвгөн 1932
Ши.Аюуш Хэлбэр нугалаа Лам банди, ядуу ард 1932
С.Буяннэмэх Эрдэнэт соёмбын эрэлхэг жанжин Сүхбаатар Салга лам 1933
С.Буяннэмэх Шөнийн буг Хулгайч 1934
М.Ядамсүрэн Цоожтой хаалганы цаана Хэрэгтэн Дорж 1934
Д.Нацагдорж, Д.Намдаг Би биш Зарлага ард 1934
Д.Нацагдорж Учиртай гурван толгой Юндэнгийн ард 1934
Ши.Аюуш Говийн хүүхэн Гүндэгмаа Малчин ард 1934
Ши.Аюуш Гурван давхар талхилт Хэрэгтэн ард 1934
Ши.Аюуш Таван мянган төгрөгний танихгүй хэрэг хөдөөгийн хүн 1934
Ши.Аюуш 15 настай Адъяа Лам 1935
Очир Өвгөн бүргэд Өвгөн 1935
Третьяков Хятад орнррс хүрхрэх дуун Данжаад 1935
Ши.Аюуш Харц Дамдин харц Долгор Ноён 1935
Д.Намдаг Тэмцэл Лам 1936
Ши.Аюуш Яг 18 Лам банди 1936
В.С.Иванов Хуягт галт тэрэг Биклованов 1938
Лопе де Вега Хонины булаг Менго 1937
Д.Намдаг Шинэ зам Дандар 1938
Д.Намдаг Амь ба амьдрлын үнэ Бүдүүн 1937
Д.Намдаг Сүрэг чоно Дамба 1938
Д.Намдаг Шарай голын гурван хаан Цотон ноён 1940
Э.Оюун Гайхамшигт лимбэ Лам 1941
Б.Бааст, Ц.Цэдэнжав Мандухай цэцэн хатан Ард 1942
Э.Оюун Талын баатар Богд, хамаргүй лам 1943
Д.Ичинхорлоо, Д.Намдаг, Х.Пэрлэй Хатанбаатар Магсаржав Дэмбэрэл 1943
Э.Оюун Амарсанаа Чомбо лам 1944
Ц.Цэдэнжав, Б.Бааст Цогийн идэр нас Жамба лам, Довдон 1945
Э.Оюун Ах дүү нар Цэрэг, ард 1945
А.Корнейчук Платон Кречет Бэрэст 1947
Ч.Ойдов Жаргалыг хүссэн Мөнхөө Даравгар 1948
А.Н.Островский Хүний чарганд битгий суу Газрын эзэн 1949
У.Шекспир Отелло Монтоно 1955
М.Шолохов Сэтгэлийг шинэтгэсэн нь Хамутов 1959
У.Шекспир Лир ван Глостер гүн 1964
У.Шекспир Консулыг хулгайлсан нь Консул 1965
Б.Дашдаваа Сахиуст цэрэг Дамчаа 1965
Р.Батжанова Морхойн явдал Данзан Example
Э.Войнич Овод Карди 1966
Н.Погодин Буутай хүн Цагааны офицер, Хөрөнгөтөн 1967
Д.Намдаг Ээдрээ Ээ ван
Х.Хамза Баян барлаг хоёр Цагдаагийн дарга 1969
С.Удвал Цэрэн хаачив Хөх ноён 1971
Б.Брехт Эхийн сэтгэл Гочи
Ч.Чимид Маш нууц Дойхора 1975
У.Шекспир Ричард ван Лондон хотын захирагч 1994

Тайзнаа найруулсан жүжгүүд

[засварлах | кодоор засварлах]
Зохиолч Жүжгийн нэр Он
Э.Оюун Шинэ хүн 1939
Д.Намдаг Бүдээ хүүхэн
А.П.Чехов Баавгай 1944
А.П.Чехов Авралын буудал 1944
А.П.Чехов Ханилах тухай гуйлт 1944
А.П.Чехов Хэлгүй охин 1944
Ч.Ойдов Миний баясгалан 1945
Б.Бааст, Ц.Цэдэнжав Ийм нэгэн хаан байжээ 1946
А.П.Чехов Хурим
Ч.Ойдов Жаргалыг хүссэн Мөнхөө 1947
Ч.Ойдов Зам 1947
Ч.Ойдов Далан худалч 1948
А.Н.Островский Хүний чарганд битгий суу 1949
Д.Намдаг Залуу үе 1949
Ч.Лодойдамба, Х.Зандраа Эрдэнийн Дорж
А.Смуков Воровьевийн ууланд 1951
Мухтаров Мирдановын гэр бүл 1954
Сандагдорж Гэнэн сэтгэл 1959
Д.Намдаг Шарай голын гурван хаан 1961
А.Парнес Хоёр эх 1963
Г.Мдивани Консулыг хулгайлсан нь 1965
Д.Вангэн Эзэд 1966
Батжувайн Морхойн явдал 1966
П.Хорлоо Алтан үст охин 1966

Дэлгэцнээ бүтээсэн дүрүүд

[засварлах | кодоор засварлах]
Киноны нэр Бүтээсэн дүр
Монгол хүү Өвөр монгол ноён
Сүхбаатар Оршил өвгөн, Богд, Ядуу лам
Сүрэг чоно Дамба
Хил дээр Цэргийн дарга
Тарваган тахал Өвгөн
Гэм нь урдаа Хөдөөгийн хүн
Цогт тайж Засаг лам
Бидэнд юу саад болж байна Агуулахын нярав
Гологдсон хүүхэн Лувсан өвгөн
Түмний нэг Жигмидданзан
Өглөө Богд
Улаан дарцаг Пингийн эзэн
Зэрэг нэмэхийн өмнө Богд
Тэмцэл Богд
Тамирын охин Өвгөн
Анхны алхам Балдан өвгөн
Төөрсөөр төрөлдөө Манаач өвгөн
Агуйн нууц Албан хаагч
Дайсны цэргүүдээ сонсоцгоо! Нүүдэлчин өвгөн
Төгсгөл Богд
Хүний төлөө Малчин өвгөн
Хүний амь Боловсон хүчний эрхлэгч
Хатанбаатар Богд