Jump to content

Нөхөн сэргээсэн талбайн ургамлан бүрхэвчийн хяналт, шинжилгээ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ургамлан бүрхэвчийн хөгжил нь экосистемийн тэнцвэрт байдлыг хангах суурь үзүүлэлт юм. Ургамалжилтын байдлаар нөхөн сэргээлтийн явцыг тооцож болно. Ургамлан бүрхэвчийн төрх байдлыг жил бүр бичиглэж байгалийн ургамалжилттай харьцуулах замаар нөхөн сэргээлтийн явцыг хянаж болно.

Нөхөн сэргээсэн талбайн ургамалжилтын мониторингийг дараах байдлаар хийж болно.

Нөхөн сэргээлтийн дараах эхний жилд:

• Тарьсан олон наст ургамлын хээрийн соёлолт

• Ургах, амьдрах чадвар

• Өсөлт, хөгжил

• Тусгаг бүрхэц

Дараагийн жилүүдэд:

• Өвөлжилт буюу хаврын сэргэн ургалт

• Өсөлт, хөгжил

• Тусгаг бүрхэц

• Ургац (өвсний, үрийн)

• Амьдрах чадвар

• Зүйлийн бүрдэл

Ургамалжлын мониторингийн үр дүнг бодитой байлгахын тулд нөхөн сэргээсэн талбайд хяналтын байнгын цэгүүдийг сонгож байршуулах хэрэгтэй.