Jump to content

Нөхөн төлбөрийн харилцаан дахь талуудын оролцоо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Орон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтан: “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 2 дугаарт байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар Аймаг,нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг дарга “Нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” бүрэн эрхийг эдэлнэ гэж заасан бий.

Харин байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх, үүргийг “Байгаль орчныг хамгаалах тухай“ хуулийн 27 дугаар зүйлд зааж өгсөн ба хуульд зааснаар Улсын байцаагч нь:

• Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад харьяалал харгалзахгүйгээр хянан шалгах,

• Хууль тогтоомж, технологийн зөрчил гаргаж байгаль орчинд хохирол учруулсан аж ахуйн нэгж, байгууллагын лиценз, зөвшөөрөл, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгуулах, үйл ажиллагааг түр болон бүрмөсөн зогсоох саналаа тухайн эрх олгосон байгууллагад тавьж шийдвэрлүүлэх

• Байгаль орчны тухай хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгохыг шаардах, эсхүл дээд шатны байгууллагад гомдол гаргаж, шийдвэрлүүлэх бүрэн эрхийг эдэлнэ.