Огтлолцол (феминизм)
Огтлолцол нь бүлгүүд болон хувь хүмүүсийн нийгмийн болон улс төрийн үнэмшил нь ялгаварлан гадуурхалт болон давуу талын өвөрмөц хослолыг хэрхэн бий болгодгийг ойлгох социологийн шинжилгээний хүрээ юм. Эдгээр хүчин зүйлүүдэд хүйс, каст, хүйсийн ялгаа, угсаа, үндэс угсаа, анги давхарга, бэлгийн чиг баримтлал, шашин, хөгжлийн бэрхшээл, өндөр, нас, жин зэрэг орно. Эдгээр огтлолцон давхцаж буй нийгмийн үнэмшлүүд нь хүчирхэгжүүлэх болон дарамтлах хоёр талтай байж болно. Гэсэн хэдий ч огтлолцлын практик хэрэглээг батлах эсвэл няцаах чанартай тоон судалгаа бага хийгдсэн байна.
Огтлолцол нь анх цагаан феминзм болон эрэгтэйчүүд давамгайлсан хар арьстнуудын чөлөөлөх хөдөлгөөний үр дүнд арьс өнгөөр ялгаварлах үзэл, хүйсээр ялгаварлах үзэл болон эсрэг хүйстэнд татагдахыг нормальчлах зэрэг "огтлолцсон дарамтууд"-ыг авч үзсэнээр бий болжээ. Улмаар цагаан арьст, эсрэг хүйстэндээ татагддаг, дундаж давхаргын эмэгтэйчүүдийн нөхцөл байдалд төвлөрсөн феминизмийн эхний болон хоёр дахь давлагааны хамрах хүрээг өргөжүүлсэн юм. Ийнхүү өнгөт арьст эмэгтэйчүүд, ядуу эмэгтэйчүүд, цагаач эмэгтэйчүүд болон бусад бүлгүүдийн туршлагыг хамруулах болсон огтлолцсон феминизм нь эмэгтэйчүүдийн өөр өөр туршлага, үнэмшлийг хүлээн зөвшөөрснөөр цагаан феминизмээс ялгарахыг зорьдог.
"Огтлолцол" гэсэн нэр томьёог Кимберли Крэншоу 1989 онд нэрлэсэн. Тэрээр эрх мэдлийн огтлолцсон системүүд нийгмийн хамгийн их гадуурхагдсан хүмүүсийг хэрхэн нөлөөлдөг тухай тайлбарласан. Идэвхтнүүд болон эрдэмтэд энэ хүрээг ашиглан нийгмийн болон улс төрийн тэгш байдлыг дэмждэг. Огтлолцол нь гадуурхалтын тэнхлэг тус бүрийг тусгаарлан авч үздэг аналитик системийг эсэргүүцдэг. Энэ хүрээнд, жишээлбэл, хар арьст эмэгтэйчүүдийн эсрэг гадуурхалтыг зөвхөн эмэгтэйчүүдийг үзэн ядах болон арьс өнгөөр ялгаварлахтай холбож тайлбарлах боломжгүй. Энэ нь илүү нарийн төвөгтэй асуудал юм. Огтлолцол нь мөн адил гурвалсан дарамт зэрэг сэдвүүдийг хамардаг бөгөөд энэ нь ядуу эсвэл цагаач өнгөт арьст эмэгтэй байхтай холбоотой дарамтыг илэрхийлдэг.