Огюст Конт

Огюст Конт (франц. Isidore Marie Auguste François Xavier Comte; 1798 оны 1-р сарын 19-нд Монпельед төрсөн —1857 оны 9-р сарын 5-нд Парист нас барсан) — францын нийгэм судлаач бөгөөд философич. Нийгэм судлал буюу социологи, мөн философийн арга барилын шинжлэх ухаанд "эерэг" /позитивизм/ гэсэн чиглэлийг тусдаа шинжлэх ухаан болгож үүсгэн байгуулагч юм.
Түүний алдаршуулсан үндсэн бүтээлүүд:- «Эерэг философийн цуврал хичээл» (франц. «Cours de philosophie positive», 1830—1842) болон «Хүн төрөлхтний шашныг бий болгосон эерэг улс төрийн тогтолцоо буюу социологийн тухай өгүүлэг» (франц. Système de politique positive ou Traité de sociologie instituant la religion de l'Humanité) (1851—1854).
Намтар
[засварлах | кодоор засварлах]Огюст Конт францын Монпелье хотод католик шашинтны гэр бүлд төрсөн. Түүний эцэг татвар хураагч байсан.
Тэрээр Лицейд сурч байхдаа математикийн чиглэлд онц сайн байв. Политехникийн сургуульд элсэн орсон тэрээр өөрийн сэтгэхүйн хөгжлөөрөө профессор, нөхдийг гайхшруулдаг байжээ. 1816 онд оюутнууд багш нарын нэгийг эсэргүүцэн бослого гаргаж, Конт тус багшийг огцорхыг шаардсан хүсэлтийг илгээжээ. Үүний үр дүнд сургуулийг түр хааж, Конт төрсөн хот руугаа цөллөгдсөн байна.
Удалгүй Анри Сен-Симонтой дотносож, хэдэн жил түүний шавь, хамтран зүтгэгч болжээ. А.Сен-Симоны "Catechisme des Industriels" (Үйлдвэрлэгчдийн катехизм) зохиолын эхний хэсгийг "Prospectus des travaux scientifiques nécessaires pour réorganiser la soci" гарчигтайгаар бичжээ. ("Шинжлэх ухааны бүтээлийн танилцуулга") нийгмийг өөрчлөн байгуулахад шаардлагатай", 1822). Энд багш, оюутны хооронд томоохон санал зөрөлдөөн үүссэн байна. Конт системийн "сэтгэл хөдлөлийн" болон шашны хэсгийг орхин зөвхөн шинжлэх ухааны (Аристотелийн) үзэл баримтлалыг баримталж, түүний гүн ухааны итгэл үнэмшилтэй эвлэршгүй зөрчилдөж байгааг тунхагласан байна.
1826 оны 4-р сард Комт өөрийн байранд Александр Хумбольдт, Анри Блэйнвилл, Луи Пуансо, Франсуа Бруссэ зэрэг алдартай сонсогчиддоо эерэг философийн хичээл нээжээ. Гурав дахь лекцийн дараа Конт галзуурч, Парисаас Монморенси руу зугтаан явжээ. Өвчний гол шалтгаан нь хэт их сэтгэцийн стресс байсан бололтой; Контын зан авираараа атаархлыг төрүүлсэн эхнэртэйгээ гэр бүлийн хардалтаас үүссэн хямрал байсан гэдэг.
Удалгүй түүнийг эхнэр, эх нар нь асрамжиндаа авч тэрээр эдгэрч эхэлсэн бөгөөд эхийнхээ шаардлагын дагуу Каролинтай сүмд гэрлэжээ. Түүнд үе үе сэтгэл санааны өвчин сэдэрч байсан бөгөөд энэ үеэр тэр Сена мөрөн руу үсэрч аврагдаж байжээ. 1828 оны 8-р сард тэрээр бүрэн эдгэрч, 1829 оны 1-р сард "эерэг философ"-ийн хувийн курсээ үргэлжлүүлж, дараа нь олон үзэгчдийн өмнө олон нийтэд гарч курсээ уншиж байжээ.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- «Traité élémentaire de géométrie analytique» (P., 1843);
- «Traité philosophique d’astronomie populaire» (P., 1845);
- «Catéchisme positiviste» (P., 1852);
- «Synthèse subjective» (P., 1856).
Түүний тухай бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- Littré. Auguste Comte et la philosophie positive. — P., 1863.
- Robinet. Notice sur l’oeuvre et sur la vie d'Auguste Сomte. — P., 1864.
- Lewes G. H.. Comte's philosophy of the sciences. — L., 1853.
- Mill J. S.. Auguste Comte and Positivism.
- Twesten. Lehre und Schriften Auguste Comtes. // Preussischer Jahrbücher. — B., 1859.
- Caird. The social philosophy and religion of Comte. — Глазго, 1885.
- Eucken. Zur Würdigung Comte's und des Positivismus. — Lpz., 1887.
- Gruber H. Auguste Comte: Der Begründer des Positivismus. — Фрайбург, 1889.
- Wäntig. August Comte und seine Bedeutung für die Entwicklung der Sozialwissenschaften. — Lpz., 1894.