Jump to content

Одесса

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Одеса-с чиглүүлэгдэв)
Одесса
Одеса
Одеса
Одесса далбаа
Одесса сүлд
Official logo of Одесса
Map
Одесса, Одесса муж
Одесса
Одесса
Одесса муж дахь байршил
Одесса, Украин
Одесса
Одесса
Одесса (Украин)
Солбицол: 46°29′8.6″N 30°44′36.4″E / 46.485722°N 30.743444°E / 46.485722; 30.743444
Улс Украин
МужОдесса муж
ТойрогОдесса тойрог
НийгэмлэгОдесса хотын нийгэмлэг
Анх дурдсан5 сарын 19, 1415
Засаг захиргаа
  Одесса хотын цэргийн захиргааны дарга[1]Сергей Лысак[1]
Газар нутаг
  Хот162.42 км2 (62.71 бээр2)
  Бөөгнөрөл
3,656 км2 (1,412 бээр2)
Өндөр
40 м (130 фут)
Хамгийн өндөр цэг
65 м (213 фут)
Хамгийн нам цэг
−4.2 м
Хүн ам
 (2022)
  Хот1,010,537
  БайрУкраинд 3-т
  Нягтрал6,200/км2 (16,000/бээр2)
  Бөөгнөрөл
1,378,490[2]
Иргэдийн нэршилОдессчууд
Цагийн бүсUTC+2 (ДЕЦ)
  Зун (ЗЦ)UTC+3 (ДЕЗЦ)
Шуудангийн код
65000–65480
Бүсийн дугаар+380 48
Вэб сайтomr.gov.ua
Албан нэрОдессын түүхэн төв
ТөрөлСоёлын
Шалгуурii, iv
Бүртгэгдсэн2023 (18-р ээлжит бус Дэлхийн өвийн хорооны чуулган)
Эшлэл ду.1703
Бүс нутагЕвроп
Аюулд орсон2023–

Одесса (украин. Одеса [ɔˈdɛsɐ], польш. Odessa, рум. Odesa, еврей. אָדעס‎, грек. Οδησσός) Украин улсын өмнөд хэсэг дахь Одесса мужийн засаг захиргааны төв. Украины Далайн цэргийн хүчний гол түшиц бөгөөд Одессын буланд байрлах боомт.

2022 оны байдлаар 1,010 сая гаруй хүн амтай Украины 3 дахь том хот.[3]

1795 оны 1-р сар хүртэл энэ хотыг Хажибей гэж нэрлэдэг байв. Одесса хот гэж шинэ нэрийг анх 1795 оны 1-р сарын 21-нд дурдсан байдаг. Хотын уг нэр нь эртний Грекийн колони болох Одессос (Эртний Грек: Ὀδησσός) -оос үүдэлтэй гэж үздэг. 18-р зууны сүүлчээр туркуудын эзлэн авсан нутаг дэвсгэрт хотуудыг Грек нэрээр нэрлэх уламжлал байсан (жишээлбэл, Мелитополь, Севастополь, Тирасполь, Херсон г.м.).

4-р зууны сүүл үеэс эхлэн Одесса болох нутаг дэвсгэр нь янз бүрийн нүүдэлчин овог аймгуудын (печенегүүд, половцууд) хяналтанд байсан. 13-р зууны дунд үеэс Алтан Орд, дараа нь Крымын ханлиг, 1362 онд Литвийн Их Гүнт улс дараа нь 1484 онд Османы эзэнт гүрний мэдэлд орж байж байгаад 1791 онд Оросын эзэнт улсын бүрэлдэхүүд орсон. Энэ үеэс Оросын Хар тэнгис дахь хамгийнг том боомт болж хөгжсөн байна.

1920-оод оноос ЗХУ-ын Зөвлөлт Украины бүрэлдэхүүнд багтсан.

1991 онд Украины тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулгад Одесса мужийн хүн амын 85,38 хувь нь тусгаар тогтнолын төлөө санал өгчээ.

1926 онд Одессын үндэсний бүрэлдэхүүн: 39.2% оросууд, 36.9% еврейчүүд, 17.7% украинчууд, 2.4% польшууд болон бусад.

1989 онд: 48.9% украинчууд, 39.4% оросууд, 5.9% еврейчүүд, 1.5% болгарууд болон бусад үндэстний төлөөлөгчид байсан.

Үндэстэн хүн амын тоо. мянга Хувь
Украинчууд 622,9 61,6 %
Оросууд 292,0 29,0 %
Болгарууд 13,3 1,3 %
Евреи 12,4 1,2 %
Молдавчууд 7,6 0,7 %
Белорусууд 6,4 0,6 %
Арменичууд 4,4 0,4 %
Польшууд 2,1 0,2 %
Нийт 1010,3 100,0 %

Олон тооны эрдэмтэд Одессад ажиллаж, амьдарч байсан. Үүнд: Илья Мечников (1908 оны Анагаах ухааны салбарын Нобелийн шагнал), Игорь Тамм (1958 оны Физикийн Нобелийн шагнал), Селман Ваксман (1952 оны Анагаах ухааны салбарын Нобелийн шагнал), Дмитрий Менделеев, Николай Пирогов, Иван Сеченов, Владимир Филатов, Николай Умов, Леонид Манделштам, Олександр Смакула, Марк Крейн, Вальдемар Хаффкин, Валентин Глушко, Израэл Достровский, Кэтрин Чамие, Жорж Гамов нар.

  1. 1.0 1.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named OdesaLysak6f6ff0a
  2. The number of the available population of Ukraine as of January 1, 2022 (PDF), Архивласан (PDF) огноо 2022-08-10, Татаж авсан: 2025-11-01
  3. "Чисельність наявного населення на 1 липня 2013 року (наличное население на 01.07.2013)". Эх хувилбараас архивласан: 2013-11-02. Татаж авсан: 2013-11-15.
 Commons: Одесса хот – Викимедиа дуу дүрсний сан


Stub icon

Энэ газар зүйн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.