Jump to content

Оззи Осборн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Оззи Осборн, 2010 он

Оззи Осборн (англи. Ozzy Osbourne; жинхэнэ нэр нь Жон Майкл Осборн, англи. John Michael Osbourne; 1948 оны 12-р сарын 3-нд Бирмингемд төрж, 2025 оны 7-р сарын 22-нд Бирмингем хотод нас барсан) — Британийн рок-дуучин, хөгжимчин. Тэрээр хард-рок болон хеви-метал урсгалд том нөлөө үзүүлсэн "Black Sabbath" хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд гишүүн байсан. Түүний урлагийн замналын амжилт, нэр хүнд нь түүнд "Хүнд металлын загалмайлсан эцэг" гэсэн хөгжмийн ертөнц дахь албан бус цолыг авчирсан.

Оззи Осборн "Black Sabbath" хамтлагаас гарсны дараа соло карьераа эхлүүлсэн. 2010 оны 12-р сарын байдлаар түүний оролцсон 100 сая гаруй пянз дэлхий даяар зарагдсан байна. Black Sabbath-чн гишүүний хувьд Осборн АНУ-ын Рок-н Роллын алдрын танхимд багтсан бөгөөд тэрээр Британийн хөгжмийн алдрын танхимд хамтлагийн гишүүн болон гоцлол уран бүтээлчийн хувьд багтсан юм. Оззи Осборн Бирмингемийн алдрын гудамж болон Холливудын алдрын гудамжинд одтой. 2014 онд тэрээр MTV Europe Music Awards-ын Global Icon төрөлд шагнал хүртсэн. Осборны "Blizzard of Ozz" болон "No More Tears" бие даасан цомгууд нь 1 саяаас илүү зарагдаж АНУ-д дөрөвөн удаа цагаан алтны (платин) статус авсан.

Жон Майкл Осборн 1948 оны 12-р сарын 3-нд Их Британийн Бирмингем хотод төрсөн бөгөөд зургаан хүүхэдтэй айлын дөрөв дэх хүүхэд байсан. Тэрээр сургуульд байхдаа Оззи хоч авч байжээ. Осборны хэлснээр "Сургуулийн бүх хүмүүс намайг Оззи гэж дууддаг байсан. Би үүнийг анх хэн, хэзээ, яагаад гаргаж ирснийг мэдэхгүй байна. Энэ нь миний овгийг товчилсон байж магадгүй юм" гэжээ. Тони Иомми бас нэг сургуульд сурдаг байсан ч тэр үед тэд найзууд байгаагүй. Black Sabbath хамтлагийг бий болгосон тэдний бүтээлч нэгдэл хожим байгуулагдсан юм.

Осборн хөгжмийн жижиг дэлгүүрт зар тавьсны дараа Black Sabbath-д нэгдэн орсон байна. 1969-1970 онд тус хамтлаг янз бүрийн клубт тоглож, нэгэн зэрэг өөрсдийн материал дээр ажиллаж байв. Нэгэн өдөр хэн нэгэн Бирмингемийн дөрвөлжингийн өөрийнх нь дуу болох "Black Sabbath"-ийг анзаарсан нь тэдний анхны бичлэгийн санааг төрүүлжээ. Тиймээс тэд анхны дууныхаа дараа нэрээ дахин "Black Sabbath" болгон өөрчилсөн. 1970 оны 1-р сард тус хамтлаг Англи, Америкийн чартуудад өндөр байр эзэлсэн анхны цомгоо бичиж чадсан юм.

1975 онд хамтлаг менежерээ солихоор шийдэж Осборны ирээдүйн эхнэр Шэрон Осборны эцэг Дон Арден "Black Sabbath"-ийн шинэ менежер болжээ.

1977 онд Осборн "Black Sabbath" хамтлагийг орхисон байна.

2009 оны тоглолтын үеэр

1991 онд Осборн «No More Tears» буюу "Дахиж нулимс гаргахгүй" цомгоо гаргасан боловч ердийн урам зориггүйгээр тэрээр гэр бүлийнхэнтэйгээ илүү их цагийг өнгөрөөхийг хүсэж байгаа гэж тайлбарлав. Цомгийг дэмжих аялан тоглолтыг "No More Tours" буюу "Дахиж аялахгүй" гэж нэрлэжээ. Энэ цомог шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авч, «Mama, I’m Coming Home» буюу "Ээж ээ, би гэр лүүгээ ирж байна" (эхнэр Шэрондоо зориулсан) болон «I Don’t Want to Change the World» буюу "Би ертөнцийг өөрчлөхийг хүсэхгүй байна" дуунууд нь хөгжмийн шагналыг хүртжээ. Үүний дараа Осборн идэвхтэй хөгжмийн карьераа дуусгаснаа зарлав. Гэсэн хэдий ч тэрээр 1992 онд Black Sabbath-тай дахин нэгдсэн (энэ нь Осборны тоглолтын ард дуулахыг хүсээгүй Ронни Диог орхих шалтгаан болсон).

2002 оны 5-р сарын 19-нд Англи болон Ирландад MTV сувгаар «The Osbournes» («Осборны гэр бүл») Оззи Осборн болон түүний гэр бүлийн тухай олон ангит телевизийн кино гарсан.

Оззи Осборн 21 настайдаа Тельма Райлитай гэрлэж, энэ гэрлэлтээс хоёр хүүхэдтэй болжээ. Осборн мөн Тельмагийн анхны гэрлэлтийн дагавар хүүг өргөж авсан. Тэрээр 1981 онд 33 настайдаа салаад 1982 оны 7-р сарын 4-нд нөхрийнхөө бүх ажил хэрэг, хуваарийг хариуцдаг Шэрон Осборнтой гэрлэжээ. Шаронтой гэрлээд Эми, Келли, Жак гэсэн гурван хүүхэд төрүүлжээ.

Дуучны хэлснээр тэрээр 18 настайгаасаа архи хэтрүүлэн хэрэглэж эхэлсэн бөгөөд дөч хүртлээ архаг архичин байж, өдөрт гурваас дөрвөн шил хатуу архи (цагаан архи, коньяк) уудаг байжээ. Тэрээр донтолтоос ангижрах гэж олон удаа оролдсон бөгөөд янз бүрийн архинаас гаргах төвүүдэд хандаж байжээ. 2000 оны эхээр тэрээр архинаас бүрэн гарч чадсан юм.

Оззи Осборн 2025 оны 7-р сарын 21-нд нас барсан. Түүний олон мянган шүтэн бишрэгчид түүний төрөлх хот Бирмингемд цугларч рок домогтой салах ёс гүйцэтгэсэн байна. Хувийн оршуулга 8-р сарын 1-нд баасан гарагт болсон бөгөөд түүний шарилыг өмнөх өдөр буюу 7-р сарын 30-нд хот дундуур үлээвэр найрал хөгжмөөр хүрээлүүлж авч явжээ. Энэ үеэр шүтэн бишрэгчид "Оззи, Оззи, Оззи" гэж хашгирч байжээ.

  • 1986 — Diary of a Madman - The Official Biography of Ozzy Osbourne. — Mainstream, 1992. — ISBN 978-0-9463-9146-2.
  • 1999 — Paranoid: Black Days With Sabbath & Other Horror Stories. — Mainstream, 2001. — ISBN 978-1-8515-8993-7.
  • 2000 — Devil Music: the True Story of Ozzy and Sabbath. — Mainstream. — ISBN 978-1-8401-8666-6.
  • 2004 — Mr Big: Ozzy, Sharon and My Life as the Godfather of Rock. — Robson Books. — ISBN 978-1-8610-5607-8.
  • 2008 — Osbournes Confidential: An Insider’s Chronicle. — JR Books, 2008. — ISBN 978-1-9062-1773-0.
  • 2010 — I Am Ozzy (англ.). — Bargain Price. — ISBN 978-1-84744-346-5.
  • 2011 — Trust Me, I'm Dr. Ozzy. — Hachette Book Group. — ISBN 978-1-45550-333-9.
  • 2014 — Martin Popoff. Steal Away the Night: An Ozzy Osbourne Day-by-Day (англ.). — Backbeat Books, 2014. — P. 256. — ISBN 978-1-48036-474-5.