Ойкос их сургууль
Ойкос их сургууль бол Калифорни мужийн Оакланд хотод байрладаг Солонгос Христийн их сургууль юм. Энэ их сургууль нь Христийн коллеж, сургуулиудын Трансмежин холбоо үндэстэн дамнасан холбооноос магадлан итгэмжлэгдсэн. Ойкос их сургууль нь 2004 онд Жонгин Кимийн санааачилгаар байгуулагдсан тэрээр Өмнөд солонгосийн цэргийн офицер байсан бөгөөд 1990ээд онд АНУ д цагаачлан иржээ. Бусад удирдах ажилтнуудад онцлох хүн бол захирлуудын зөвлөлийн дарга Ёнгкё Чой, Үйл ажилгааны захирал Жахьүн Мүн зэрэг хүмүүс байна. Тус сургууль Оакланд дахь Praise God гэх Солонгосын Пресвитерийн сүмтэй холбоотой. Ойкос их сурнууль нь Сувилахүйн сургуульдаа лицензтэй сувилагч бэлтгэх холбооны зэрэгтэй хөтөлбөр, Теологи, хөгжим,Азийн анагаах ухааны чиглэлээр бакалавр болон магистр зэрэг санал болгон олгодог. Энэ сургууль Христийн коллеж сургуулиудын Трансмежин холбоогоор магадлан итгэмжлэгдсэн бөгөөд мөн Калифорни мужид Хувийн дээд боловсролыг товчооноос зөвшөөрөн авсан. Сувилагч болон сэтгэцийн мэргэжлийг улсын зөвлөлөөр баталгаажуулсан. 2011 онд, тус сургууль Эрүүл мэндийн, зүү төөнүүрийн чиглэлээр заахыг хүлээн зөвшөөрөгдөхөөр хүсэлт гаргасан,2012 онд Сан Жосе Меркюри сонинд мэдээллэснээр Ойкосийн сувилагч чиглэсэн сурагчид, сургуулын цорын ганц лицензтэй хөтөлбөр шалгалтанд унаж байгаа нь улсын зохицуулагдын санааг зовоож буйг мэдээллэжээ.