Jump to content

Ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээ тооцох аргачлал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ойн санд учруулсан хохирол, түүний нөхөн төлбөрийн хэмжээг тооцоход модны төрөл, түүний эзлэхүүний хэмжээг тодорхойлон, энэхүү тогтоосон нийт эзлэхүүнийг төлбөрийн мужид хамаарах харгалзах үнэлгээгээр үржүүлээд гарсан мөнгөн дүнг хэсэг дэх мод, модон материалын ашиглалтын гарцын итгэлцүүрээр үржүүлж, нийт экологи-эдийн засгийн үнэлгээг тогтооно.

Ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тооцохдоо ойн дараах бүрдэл хэсгүүдийн нийлбэрээр тодорхойлж, нэг шоометр модны нийт үнэ цэнийг мөнгөн хэлбэрээр илэрхийлсэн. Үүнд:

1. Ой модны нөөцийн үнэлгээ

2. Ойн дагалт баялгийн үнэлгээ

3. Ойн ус хамгаалах ашигт чанарын үнэлгээ

4. Ойн хөрс хамгаалах ашигт чанарын үнэлгээ

5. Ойн биологийн төрөл зүйлийг хамгаалах ач холбогдлын үнэлгээ

6. Ойн нүүрстөрөгчийн агууламж

7. Ойн рекреацийн үйлчилгээ болно.

Ойн санд учруулсан хохирол, түүний нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход Ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ашиглана.