Jump to content

Ойн төлбөрийн муж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ойгоос мод авч, айл өрх, албан байгууллагын тохижилт, цэцэрлэгжүүлэлтэд шилжүүлэн суулгах зориулалтаар зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд энэхүү үнэлгээг ашиглах ба Шилмүүст модонд: шинэс, нарс, хуш, гацуур, жодоо; Навчит модонд: хус, хайлаас, улиас, улиангар, бургасыг хамруулна.

Ойгоос мод зөвшөөрөлгүй бэлтгэх буюу арчилгаа, тордолт хийгээгүйгээс модыг үхүүлэх, мөн “Улаан ном”-д орсон модыг зөвшөөрөлгүйгээр авч, ойн санд хохирол учруулсан үед дээрх үнэлгээг баримтлан хохирлыг тооцно.

Монгол Улсын “Ойн тухай” хуулиар ойн бүсийг хамгаалалтын, ашиглалтын бүс гэж 2 ангилсантай холбогдуулан ойгоос хэрэгцээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужийн хилийн заагийг доорх байдлаар ангилсан байдаг. Төлбөрийн муж нь ашигласны муж биш бөгөөд хохирол учруулсан тохиолдолд болон суурь үнэлгээг тооцоход түүнийг ашиглана.

Нэгдүгээр муж: Ойн сангийн хамгаалалтын бүсийн бүх ой;

Ойн сангийн хамгаалалтын бүсэд ороогүй ой:

- Монгол Алтайн нурууны ой;

- Байдраг, Түйн голын сав газрын нутгийг хамаарах Баянхонгор аймгийн ой.

Хоёрдугаар муж: Ойн сангийн ашиглалтын бүсэд багтах ой;

- Онон голын сав газрын Дорнод аймгийн нутгийн ой;

- Увс аймгийн Хархираа, Ханхөхийн нурууны ой;

- Орхон, Онон голын сав газрын Өвөрхангай аймгийн нутгийн ой.

Гуравдугаар муж: Ойн сангийн ашиглалтын бүсэд багтах шилмүүст болон навчит мод бүхий ой:

- Хангайн нурууны Архангай, Завхан, Хөвсгөл, Булган аймгийн нутгийн ой;

- Хэнтийн нурууны Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгийн ой.

Дөрөвдүгээр муж: Монгол улсын ойн сангийн ашиглалтын бүсэд багтах ойгоос Хөвсгөл, Хэнтий аймгийн нөөц ой.

Нэгдүгээр мужид 2007 онд батлагдсан “Ойн тухай” хуулийн дагуу бүх хамгаалалтын ой орно. Ойн төлбөрийн мужийн зураг дээр нийслэл, аймаг, сумдын ногоон бүсийн ойн хил зурагдахад сайн гарахгүй байгаа тул түүнийг оруулж тооцох хэрэгтэй.

Нийслэлийн ногоон бүсийг Засгийн газар, нийслэлээс бусад хотын 30 хүртэл км доторх ногоон бүсэд хамаарах ойн заагийг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн баталснаар төв, суурин газрын ногоон бүсэд хамаарах ойн заагийг тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан тогтоолыг үндэслэн нэгдүгээр мужид багтаан оруулж, төлбөрийг тооцно.