Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ тооцох арга зүй
Ойн нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний экологи-эдийн засгийн үр өгөөжийг мөнгөн хэлбэрээр илэрхийлэх, ойн аж ахуйн арга хэмжээний эдийн засгийн үр ашгийг тооцох, ойн нөөцөд учруулсан хохирол, түүний нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалаар баталсан "Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний 4-н хавсралтыг үндэслэл болгоно. Үүнд:
• 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ”,
• 2 дугаар хавсралтаар батлагдсан “Ойгоор бүрхэгдсэн 1 га талбайн экологи-эдийн засгийн үнэлгээ”,
• 3 дугаар хавсралтаар батлагдсан “Ойгоор бүрхэгдээгүй 1 га талбайн экологи-эдийн засгийн үнэлгээ”,
• 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Нэг ширхэг өсвөр залуу модны экологи-эдийн засгийн үнэлгээ”-г тус тус тогтоож, хэрэглээнд мөрдлөгө болгож байна.
Тиймээс ойн экологи-эдийн засгийн дээрх аргачлалаар тооцсон 4 төрлийн үнийг ойн экологи-эдийн засгийн үнэлгээ хийхэд шууд ашиглана.