Jump to content

Ойн экосистем

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол орны ойн экосистем ерөнхийдөө шилмүүст ойн экосистемд хамаарах бөгөөд ойн бүлгэмдэл нь ургамлын зүйлийн бүрэлдэхүүнээрээ нилээд баялагт тооцогддог ба Сибирийн их тайгын шилмүүст ойн урд зах нь захалдаг байна. Шилмүүст ойн экосистем нь ургамлын бүлгэмдлийг олон үелэлээр байршуулж гэрэл, дулаан, чийг, шим тэжээлийн бодисийг зохистой, харилцан ашигтай хуваарилах боломжийг нэмэгдүүлсэн, биологийн системийн сонгодог зохицолдолгооны нэг хэлбэр юм. Эндхийн олон зүйл ургамал нь ургамал идэшт эрэмбийнхэнд хоол тэжээлийн хангалттай нөөц бүрдүүлэхээс гадна амьтдын орогнон байрших таатай нөхцөл болдог тул экологийн суваргын хоёр, гуравдугаар эрэмбийн амьтад, цаашилбал дээд эрэмбийн махчин амьтад маш олон төрөл зүйлээр зэрэгцэн амьдардаг байна. Биотопын хэлбэрийн хувьд ойн эксистем нь амьдрах орчны үзүүлэлтээр сайн учраас бага хэмжээний орон зайд үүссэн доройтол нь сэргэн засварлагдах боломжоор хамгийн сайн нөхцөлтэйд тооцогдоно.