Ойрадай хаан
| Ойрадай ᠣᠶᠢᠷᠤᠳᠠᠢ | |||||
|---|---|---|---|---|---|
| Умард Юань улсын хаан | |||||
| Хаанчлал | 1415–1425 | ||||
| Титэм зүүх ёслол | 1415 | ||||
| Өмнөх | Дэлбэг хаан | ||||
| Залгамжлагч | Адай хаан | ||||
| Өнгөрсөн | 1425 Гадаад Монгол | ||||
| |||||
| Гэр бүл | Боржигин | ||||
| Династи | Умард Юань | ||||
Ойрадай хаан бол улс төрийн бутралын үеийн Монгол улсын хаан юм. Тэр 1415 онд Ойрад аймгийн тусламжтайгаар Дэлбэг хааныг хороож, зүүн Монголын Аругтай тайшийн цэргийн хүчийг бут ниргэж хаан суусан юм. Тэр бол Аригбөх хааны удмын хүн.
Түүний хаанчлалын жилүүдэд болсон гол үйл явдал нь Зүүн Монгол-Ойрадын дайн тулалдаан байлаа. Зүүн Монголын ноёд 1416 онд Хами-гийн зүүн тал дахь Зэлмэн ханы ойролцоо орших Бор нохойн зоо гэдэг газар Ойрадтай тулалджээ. 1422, 1423 онуудад Асудын Аругтай тайш, Хорчины Адай тайж нарын цэргийн хүчин Ойрадтай олон удаа байлдаж ялсан байдаг. Үүний дараа 1425 онд Ойрадай хаан нас барсан. Тэр бол Ойрад түмнээр төвлөрсөн хаан байжээ.
Гарал үүсэл
[засварлах | кодоор засварлах]Ойрадай хааныг “Эрдэнийн товч”-ны Эсэхүтэй андуурч, үнэндээ Эсэхү (хятадаар Тайпин) нь Хэргүдийн Үгэчи хашихагийн хүү, Ойрадай нь Хиад боржигины удмын хүн юм.[1][2]
Холбоотой мэдээлэл
[засварлах | кодоор засварлах]| Өмнөх Дэлбэг хаан |
Монголын хаан 1415-1425 |
Дараах Адай хаан |