Jump to content

Ойрадын Узбекын хаант улс руу хийсэн довтолгоонууд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ойрад–Узбекийн мөргөлдөөн
Огноо1452, 1455, 1457
Байршил
Сырдарья, орчин үеийн Казахстан
Үр дүн

Ойрадын ялалт

  • Узбекийн хаант улсын доройтол
Байлдагч талууд
 Дөрвөн Ойрадын холбоо Узбекийн хант улс
Командлагч болон удирдагчид
Дөрвөн Ойрадын холбоо Амасанж тайж
Дөрвөн Ойрадын холбоо Өштөмөр
Абулхайр хан

Ойрад–Узбекийн мөргөлдөөн нь Ойрадын цуврал довтолгоо, Сырдарья мөрний гүн рүү хийсэн аян дайн байв. Ойрадын хаан Эсэн тайш нас барсны дараа зүүн Монголд Ойрадын нөлөө буурч,[1] Дөрвөн Ойрадын холбооны цэргийн анхаарал баруун тийш Дашти-И-Кипчак, Зүүн Туркестан, Төв Азийн тал нутаг руу шилжжээ. Ойрадууд зөвхөн баруун хөршүүдийнхээ эсрэг довтолгоо хийсэн бөгөөд, ойрадууд нутаг руугаа буцаж ирсэн.[2]

15-р зууны дунд үе гэхэд ойрадууд Чу гол болон Долоон ус нутгийг хяналтдаа авсан байв. Ойрадууд Моголистаны нутгийг эзлэн авч чадсан бөгөөд, Моголын хаан Увайс хаан тэднийг няцааж чадаагүй юм.[2]

Ойрадууд Моголистаны нутгаар давшиж, Сырдарья мөрөнд хүрч чаддаг байжээ.[3] Ойрадууд Эсэн Тайшийн хоёр хүү, Амасанж тайж ба Өч Төмөр нарын удирдлага дор 1452 онд,[4][1] дараа нь 1455 онд узбекүүдийг довтлов.[1] 1457 онд ойрадууд Чу голыг гаталж, Абулхайр ханы цэргийг Сигнак эсвэл Узбекийн нийслэл хотод бут цохив. Энэхүү тулалдаанд Узбекийн ханыг зугтахад хүргэсэн.[3][5] Ойрадууд удалгүй Сырдарья мөрний эрэг дээрх хотуудыг дээрэмдсэн бөгөөд, Брегелийн Төв Азийн тухай ном дахь газрын зураг дээр ойрадууд Ташкент, Түркистан, Шахрухия руу довтолсон тухай өгүүлдэг.[4] 1459 он гэхэд Тимурын эзэн хаан, Абу Саид Мирза Херат хотод ойрадуудаас элч хүлээн авчээ.[1] Элч нар нь Дашт-и-Кипчакаас иржээ.[3]

  1. 1 2 3 4 Barthold 1956, х. 148.
  2. 1 2 Atygaev 2023, х. 105.
  3. 1 2 3 Atygaev 2023, х. 106.
  4. 1 2 Bregel 2003, х. 45.
  5. Bregel 2003, х. 44.
  • Bregel, Yuri (2003), An Historical Atlas of Central Asia, Brill
  • Atygaev, Nurlan (2023). Казахское ханство: очерки внешнеполитической истории XV-XVII веков [The Kazakh Khanate: essays on the foreign policy history of the XV-XVII centuries] (Орос хэлээр). Almaty: Eurasian Scientific Research Institute of the Yasavi Moscow State Technical University. ISBN 978-601-7805-24-1.
  • Barthold, V. V. (1956). Four Studies on the History of Central Asia. Vol. 1. Brill. х. 162. ISBN 978-90-04-00149-7. {{cite book}}: ISBN / Date incompatibility (help)CS1 maint: ref duplicates default (link)

Stub icon

Энэ түүхийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.