Ойрх Дорнод

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Ойрхи Дорнод» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Өнөөгийн Ойрхи Дорнодын улс төрийн газрын зураг

Ойрх Дорнод (англ. Middle East) гэдэг нь Өрнөдийн хэлээрх Африк болон Азийн Европ тивд ойр орших хэсгийг хамтатган бүсчилсэн уламжлалт нэршил юм. "Ойрх Дорнод гэсэн нэр нь 1900-гаад оны үеэс Британид өргөнөөр хэрэглэгдэж ирсэн бөгөөд Баруун Ази болон Хойд Африкийн орнуудын хэсгүүдийг оролцуулдаг.

Ойрх Дорнод нь өөрийн түүхийн явцад дэлхийн үйл явдлуудын төв байжээ. Энэ бүсэд Христос, Ислам, Иудизм гэсэн дэлхийн 3 том шашин үүссэн байна. Ойри Дорнод нь халуун, чийг багатай уур амьсгалтай бөгөөд цөөн тооны газруудад л гол урсаж хөдөө аж ахуй эрхэлж болдог. Персийн буланг хүрээлж оршдог олон орнууд газрын тосоор баялаг. Өнөө үед Ойрх Дорнод нь стратеги, эдийн засаг, улс төр, соёл урлаг, шашны хувьд эмзэг, тогтворгүй бүс болоод байна.

Газарзүй[засварлах | edit source]

Ойрх Дорнодын тухай нарийн тодорхойлсон хил хязгаар байдаггүй бөгөөд орчин үед энэ бүс нутагт: Бахрейн, Египет, Иран, Ирак, Израйль, Йордан, Кувейт, Ливан, Оман, Палестины нутаг, Катар, Саудын Араб, Сири, Турк, Арабын Нэгдсэн Эмирт Улс (АНЭУ), Йемен гэсэн улсууд багтана. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед Азитай холбоогүй, жишээлбэл Ливи, Тунис, Алжир зэрэг орнуудыг Хойд Африкийнх хэмээн хаяглах болсон.

Ерөнхийдөө Ойрх Дорнод нь газар нутгийн хувьд хуурай, хагас хуурай, ногоон, өргөн уудам тал мөн цөл газраас бүрдэнэ. Ойрх Дорнодын ихэнх газар нутагт усны хомсдол нь том асуудал бөгөөд үүний зэрэгцээгээр хүн амын огцом өсөлт, давсжилт болон байгалийн бохирдол нь усны нөөцөд аюул учруулж байна. Нил, Евфрат зэрэг үндсэн чухал голууд хөдөө аж ахуй ба газрыг усжуулах гол эх үүсвэр болдог байна.

Угсаатан[засварлах | edit source]

Ойрх Дорнод нь маш олон үндэстэн, угсаатны өлгий нутаг билээ. Жишээлбэл Араб, Турк, Перс, Еврей, Армен, Гүрж, Египет, Ассир, Туркмен зэрэг олон угсаатан уг бүс нутагт оршдог.

Шашин шүтлэг[засварлах | edit source]

Дэлхий дээрх олон янзын шашин шүтлэгийн нэлээд олон нь энэ бүс нутагт үүсч хөгжсөн байдаг. Исламын шашны маш олон хэлбэрүүд Ойрх Дорнодоор хамгийн өргөн тархсан байдаг. Гэвч бусад шүтлэгүүд энд бас чухал үүрэг гүйцэтгэнэ, жишээлбэл Иүдаизм (еврей шашин), Христ зэрэг юм.

Хэл[засварлах | edit source]

Ойрх Дорнод дахь хэлний бүлгүүд маш олон төрлөөс бүрддэг бөгөөд Ойрх Дорнодын хүн ам Индо-Европ, Афро-Ази, мөн Алтайн хэлний бүлгийн хэлүүдээр ярилцдаг. Араб болон Перс хэлний олон төрөл нь энэ бүс нутагт хамгийн өргөн хэрэглэгддэг хэл юм. Арабын орнуудад Араб хэл нь илүү зонхилно. Энэ бүс нутагт хэрэглэгддэг бусад хэл гэвэл Армен, Сири хэл, Азери, Берберийн хэл, Гүрж хэл, Турк хэл болон Түрэг хэлний аймаг зэрэг болно.

Англи хэл нь Египет, Йордан, Израйль, Ирак, Кувейт зэрэг орны дундаж ба дээд давхаргын хүмүүсийн дунд өргөн хэрэглэгддэг.

Эдийн засаг[засварлах | edit source]

Ойрх Дорнодын орнуудын эдийн засаг нь нэн ядуугаас туйлын чинээлэг хүртэл янз бүр. АНУ-ын ТТГ-ын Дэлхийн Баримтын Дэвтэрт 2007 оны байдлаар Ойрх Дорнод дахь бүх үндэстэн хөгжлийн нааштай чиг хандлагатай байгаа гэжээ. Ойрх Дорнод дахь нэг хүнд ноогдох дундаж орлогоороо тэргүүлдэг 3 орон нь АНЭУ – 49,700 ам. доллар, Катар – 29,800 ам. доллар, Кувейт – 23,100 ам. доллар. Харин энэ үзүүлэлтээрээ хамгийн доор ордог 3 орон нь : Афганистан – 800 ам. доллар, Йемен – 1000 ам. доллар, Ирак – 1900 ам. доллар зэрэг орнууд байгаа юм.

Ойрх Дорнодын улс үндэстнүүдийн эдийн засаг өөр өөрсдийн гэсэн онцлогтой байдаг. Жишээ нь Саудын Араб, АНЭУ, Кувейт зэрэг улсын эдийн засаг экспортын газрын тос, түүнтэй холбоотой бүтээгдэхүүнүүд дээр хүчтэй тулгуурлаж байхад бусад Турк, Египет зэрэг орны эдийн засаг олон талын үндэс суурьтай байдаг. Ойрх Дорнод дахь эдийн засгийн салбаруудыг дурьдвал газрын тос түүнтэй холбогдох бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй, хөвөн даавуу, үхэр мал, сүү сүүн бүтээгдэхүүнүүд, нэхмэл, савхи арьс шир, мэс заслын багаж, хамгаалалтын хэрэгсэл (буу, сум, танк, байлдааны онгоц, пуужин) гэх мэт. Мөн АНЭУ болон Бахрейнд банк нь эдийн засгийн маш чухал сектор болж өгдөг.

Турк, Египетээс бусад оронд нутгийн хуучинсаг шинж чанар, болон зарим бүст улс төрийн үймээнээс болоод аялал жуулчлалын хөгжил их сул байдаг байна. Хэдий тийм боловч сүүлийн жилүүдэд АНЭУ, Бахрейн, Йордан зэрэг орны аялал жуулчлалын бодлого, нөхцөл боломж дээшилсэнтэй холбогдон эдгээр орнуудад ирэх жуулчдын тоо өссөөр байгаа юм.

Нэмэр[засварлах | edit source]

Гадаад холбоос[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Middle East