Jump to content

Ой (мод)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Амазоны ширэнгэн ой

Ой нь олон тооны өтгөн моддоос бүрдсэн [экосистем] юм. Дэлхий даяар ойн олон зуун тодорхойлолтыг ашигладаг бөгөөд үүнд модны нягтрал, модны өндөр, газрын ашиглалт, хууль эрх зүйн байдал, экологийн үйл ажиллагаа зэрэг хүчин зүйлсийг багтаасан байдаг. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас ойг "0.5 га-аас дээш талбайтай, 5 метрээс өндөр модтой, 10-аас дээш хувийн халхавчтай. Хөдөө аж ахуйн болон хот суурин газрын ашиглалтын газар хамаарахгүй." гэж тодорхойлсон байдаг. Энэхүү тодорхойлолтыг ашиглан "Дэлхийн ойн нөөцийн үнэлгээ" нь 2020 онд 4,06 тэрбум га (40,6 сая.км2) буюу дэлхийн нийт газар нутгийн 31 орчим хувийг ой мод эзэлдэг болохыг тогтоожээ.

Дэлхийн ойн талбайн эзлэх хувь, тархалт, 2020 он

Ой мод нь газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн том хуурай газрын экосистем бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт оршдог. Ойн сан бүхий газрын 45 хувь нь халуун орны (Тропик) өргөрөгт байдаг. Ойн дараагийн хамгийн том хувийг субарктик, сэрүүн болон субтропикийн бүсүүд эзэлдэг.


Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.