Оксидентал Коллеж

Оксидентал Коллеж (эсвэл энгийнээр Окси) бол АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелест байрлах хувийн хүмүүнлэгийy ухааны коллеж юм. Пресвитериан сүмийн санваартнууд болон гишүүдийн санаачилгаар 1887 онд эрэгтэй, эмэгтэй оюутнуудад хамтарсан боловсрол олгох хэлбэрээр байгуулагдсан ба 1910 онд шашны бус болсон. Энэ нь АНУ-ын Баруун эрэгт байрлах хамгийн эртний хүмүүнлэгийн ухааны коллежуудын нэг юм. Оксиденталын кампус нь Лос-Анжелесын Ийгл Рок-д байрладаг 120 акр (49 га) талбайтай бөгөөд архитектур Майрон Хант загварыг нь гаргасан. Холливудтай ойр байрлал, архитектурын онцлогоос шалтгаалан кампусыг кино, телевизийн бүтээлүүдийн зураг авалтад олон ашигладаг.
Оксидентал нь Өмнөд Калифорнийн Коллежуудын Спортын Холбооны үүсгэн байгуулагч гишүүн бөгөөд түүний 20 төрлийн шигшээ баг Үндэсний Коллежуудын Спортын Холбооны III-р дивиз (NCAA III Division)-д өрсөлддөг. Коллежийн сургалтын хөтөлбөр нь олон талт байдал, дэлхийн боловсрол, иргэний оролцоог онцолдог.

Энэ коллежийн алдартай төгсөгчдөд Ерөнхийлөгч Барак Обама, Засгийн газрын гишүүд, АНУ-ын Конгрессын хэд хэдэн гишүүд, нэр хүндтэй компанийн гүйцэтгэх захирлууд, 10 Роудсын тэтгэлэгтэн, Пулитцерын шагналтнууд, Академийн шагнал, Британийн Кино болон Телевизийн Урлагийн Академи (BAFTA)-ийн шагнал, Тони болон Эмми шагналын эзэд багтдаг. Коллежийн кампуст 40 гаруй мэргэжлээр (Нийтийн Эрүүл Мэнд, Хэл Шинжлэл, Классик Судлал зэрэг 9 зөвхөн-бага мэргэжлийн хөтөлбөрүүдийг оролцуулаад) зэрэг олгодог ба оюутан болог багш нарын харьцаа 9:1 байна.