Jump to content

Оксфорд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Оксфорд хотын сүлд

Оксфорд (англи. Oxford — «үхрийн жим», «бухын жим» гэж орчуулна, дуудлага- [ˈɒksfəd]) - Их Британи дахь Английн Оксфордшир хошууны нийслэл хот юм. Оксфорд хот нь англи хэлээр ярьдаг орнуудын хамгийн эртний дээд боловсролын байгууллага, Европын хамгийн эртний байгууллагуудын нэг болох Оксфордын Их Сургууль байралдагаараа алдартай юм. Оксфордын Их Сургууль үүсгэн байгуулагдсан он нь тодорхойгүй боловч Оксфордын боловсрол нь 1096 оноос хойш нэг хэлбэрээр оршин тогтнож байсан юм. 1167 онд Плантагене́т угсааны II Хенри хаан Англи оюутнуудыг Парисын Их Сургуульд элсэхийг хориглосноос хойш энд боловсрол хурдацтай хөгжиж эхэлсэн. Их Британийн боловсролын байгууллагуудын тэргүүлэх бүх зэрэглэлүүд (The Complete University Guide, The Times, The Guardian) энэ их сургуулийг тус улсын шилдэг гэж нэрлэдэг. Мөн ойролцоогоор 50 Нобелийн шагналтыг тус сургууль төрүүлсэн байна.

Оксфорд хот

Оксфорд нь Темз мөрөн, Черуэлл голын бэлчир дээр байрладаг. Хотын дундуур урсдаг Темз мөрний 10 майль хэсгийг Айзис гэж нэрлэдэг.

2015 оны байдлаар хотын хүн ам нь 159,574 байсан бөгөөд үүний ойролцоогоор 30,000 нь их сургуулийн оюутнууд байжээ.

Оксфорд хот нь Лондонгоос баруун хойд зүгт 90 км, Бирминхемээс зүүн өмнө зүгт 110 км зайд оршдог. Лондон, Бирминхемийг холбосон M40 хурдны зам Оксфордоос 10 км зайд өнгөрдөг. A34, A40, A420 хурдны замууд мөн тус хотоор дайран өнгөрч, Оксфордыг Английн болон Уэльсийн томоохон хотуудтай холбодог юм.

Оксфорд хотын төмөр замын өртөө Лондон (Паддингтон, Марилебон өртөө), Борнмут, Вустер, Бирминхем, Ковентри хотуудтай холбодог байна.