Jump to content

Оксфордшир

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

О́ксфордшир (англи. Oxfordshire [ˈɒksfərdʃər] буюу [ˈɒksfərdʃɪər]) — Английн Зүүн-өмнөд хэсэгт орших ёслолын бөгөөд хотын бус хошуу. Энэ хошууны нийслэл бөгөөд хамгийн том хот нь — Оксфорд. хүн ам нь- 620 мянга орчим.

Энэ хошуу нь баруун хойд талаараа Уорвикшир (англи. Warwickshire), зүүн хойд талаараа Нортгемптоншир (англи. Northamptonshire), зүүн талаараа Бакинхемшир (англи. Buckinghamshire), өмнөд талаараа Беркшир (англи. Berkshire), баруун өмнөд талаараа Вилтшир (англи. Wiltshire, /ˈwɪlt.ʃ(ɪ)ər/, буюу товч. Wilts), баруун талаараа Глостешир (англи. Gloucestershire, /ˈglɒstəʃɚ/) хошуудтай хиллэдэг байна.

Английн Оксфорд хошуу нь боловсрол болон аялал жуулчлалын салбар хөгжсөн бөгөөд автоспорт, автомашины үйлдвэрлэл, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын өлгий нутаг юм. Тус хошуунд байрладаг Оксфордын Их Сургууль нь дэлхийн тэргүүлэх их сургуулиудын нэг гэдгээрээ бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн юм.

Засаг захиргааны хуваарилалт

[засварлах | кодоор засварлах]
Оксфордшир хошууны 5 захиргааны дүүрэг

Оксфордшир хошуу нь 5 захиргааны дүүрэгт хуваагддаг байна:

  1. Оксфорд хот
  2. Черуэлл (англи. Cherwell)
  3. Өмнөд Оксфордшир (англи. South Oxfordshire)
  4. Вейл оф Уайт Хорс (англи. Vale of White Horse)
  5. баруун Оксфордшир (англи. West Oxfordshire)