Олбани Анагаахын Коллеж

Олбани Анагаахын Коллеж (Англи: Albany Medical College, товчоор AMC) нь Нью-Йорк мужийн Олбанид байрлах, хувийн анагаахын сургууль юм. Алден Марч болон Жеймс Х. Армсби нар 1839 онд үүсгэн байгуулсан бөгөөд үндэсний хэмжээнд хамгийн эртний анагаахын сургуулиудын нэг юм. Коллеж нь Олбани Анагаах Төвийн нэг хэсэг бөгөөд тус төвд Олбани Анагаах Төвийн Эмнэлэг багтдаг.
170 гаруй жилийн түүхийнхээ замналдаа, Олбани Анагаахын Коллеж нь эм болон судалгааны маш олон манлайлагчдын анхаарлыг татсан төдийгүй, бэлтгэж ирсэн. Одоогийн болон өмнөх багш, судлаач, төгсөгчдийн дунд хоёр Нобелийн шагналт, хоёр Ласкерын Шагналт, хоёр МакАртурын тэтгэлэгт, нэг Гайрднер Сангийн Олон Улсын Шагналт, АНУ-ын Армийн Хурандаа Мэс Засалч асан, АНУ-ын Агаарын Хүчний Хурандаа Мэс Засалч асан, томоохон их сургуулийн эмнэлгүүдийн хэд хэдэн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлууд, мөн Америкийн Анагаахын Холбооны анхны ерөнхийлөгч, хамтран үүсгэн байгуулагч нар байдаг.
Олбани Анагаахын Коллежийг Давид С. Шеридан орчин-үеийн нэг удаагийн катетерийг төгс боловсруулсан газар гэж үздэг бөгөөд энэ нь бусад томоохон нээлт, бүтээлүүдийн нэг юм.