Оломоуц
Оломоуц (чех. Olomouc), Ольмюц (герман. Olmütz) — Чех улсын Оломоуц мужийн төв бөгөөд бие даасан хот юм.
Бүгд Найрамдах Чех улсын зүүн хэсэгт, түүхэн Морави бүс нутгийн төвд, Морава голын эрэг дээр байрладаг хот юм. Энэ бол Ханак мужийн албан бус нийслэл юм. Хүн ам нь 2025 оны байдлаар 103,063 мянга орчим байна.
1017 онд байгуулагдсан энэ хот 1253 оноос Моравийн улсын нийслэл байжээ. Соёлын баялаг амьдралтай Чех улсын хамгийн эртний хотуудын нэг болох Оломоуц хотыг хоёр дахь Праг гэж нэрлэдэг бөгөөд их нам гүм, тайван хот юм.

Оломоуц нь 9-10-р зууны үед Их Морави улсын гол төв байв. Энэ нь удаан хугацааны туршид Оломоуц ванлигийн цайз, төв байсан юм. 1253 онд Оломоуц суурин хаанаас хотын статустай болсон. 1641 он хүртэл хот нь Моравийн эзэн хааны маргравиатын нийслэл байв. Оломоуц хотод шашны сүмийн зөвлөл 1063 онд анх байгуулагдаж, 1777 онд шашны сүмийн төв болгон өргөмжлөгдсөн байна.
"Гучин жилийн дайн"-ны үеэр Оломоуц 1640 онд Шведийн цэргүүдэд 8 жилийн турш эзлэгджээ. Шведүүд хотыг балгас болгож орхисон нь Оломоуц Моравийн нийслэл гэсэн байр сууриа алдахад хүргэж, энэ статус аажмаар Брно хот руу шилжсэн түүхтэй.