Олон Улсын Таеквондогийн Холбоо

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Нүүр болон цээжны хэсэгт цохисноороо оноо авдаг бөгөөд нуруу болон ар хэсэгт цохивол алдаа авдаг.

Олон Улсын Таеквондогийн Холбоо (ITF буюу International Taekwondo Federation) нь Хойд Солонгосоос гаралтай бөгөөд 1966 оны 3-р сарын 22нд Генерал Чой Хон Хи дайны талбар дээр эсрэг талыгаа аль болох хүнд гэмтээхийн тулд анхлан үүсгэн гаргасан байна. Үүнээс хойшхон WTF буюу World Taekwondo Federation (Дэлхийн Таеквондо Холбоо) Өмнөд Солонгосоос гарсан ба одоо үндсэн дэлхийн спортын төрөлд ихэвчлэн багтсан байдаг.

Хойд Солонгосын Таеквондо нь биеэ хамгаалах болон техник ур чадвар шаардсан спорт учир бэртэл гэмтэл авах ихээхэн тохиолдол байдаг. Техник ур чадварын үзүүлбэр үзүүлэхдээ намалзаатай хослон хийдгээрээ Өмнөд Солонгосын Таеквондогоосоо ялгаатай байдаг ба ямар нэгэн тулааны тэмцээнд зайлшгүй шүд, гар, хөл, толгойны хамгаалалт өмсөх ёстой байдаг.